fbpx Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр нийт 100 орчим цэрэг алагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 39 секунд

Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр нийт 100 орчим цэрэг алагджээ

Армени, Азербайжан улсуудын хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр хоёр талаас нийтдээ 100 орчим цэрэг алагджээ.

Армени улс 49 цэрэг нь алагдсан тухай мэдээлсэн бол Азербайжаны тал хохирлын хэмжээгээ 50 гэж мэдээлсэн байна.

Олон жилийн турш сөргөөцөлдөж буй хоёр улсын хооронд хоёр дахь томоохон дайн эхлэх эрсдэл ойрхон болсон нь сүүлийн мөргөлдөөнөөс харагдаж байгаа юм.

Мягмар гарагийн өглөө хилийн ойролцоох хэд хэдэн тосгон руу Азербайжаны талаас гал нээсэн тухай Арменийн эрх баригчид мэдээлжээ. Харин Азербайжаны гадаад хэргийн яам газрын мина хилийн орчимд байрлуулж, цэргийн байрлалууд руу нь гал нээж, өдөөн хатгасанд Арменийг буруутгасан байна.

Хоёр улсын хооронд гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг ОХУ өчигдөр орой хил дээрх буудалцааныг зогсоож чадсан тухай мэдээлжээ. Гэхдээ буудалцаан бүрэн зогсоогүйг эрх сурвалжууд мэдээлж байна.

Арменийн ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр парламентдаа хандаж үг хэлэхдээ “Мөргөлдөөний эрч суларсан ч манай нэгээс хоёр фронт дээр Азербайжаны довтолгоо үргэлжилж байна. Одоогоор бид 49 цэргээ алдаад байна. Харамсалтай нь энэ тоо эцсийнх биш” гэжээ.

2020 онд зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн дайны үеэр Азербайжан улс өөрөөсөө салан тусгаарласан Уулын Карабахын бүс нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон юм. 6,600 гаруй хүний амь үрэгдсэн энэ дайн Оросын талын оролцоотойгоор зогсож байжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Зөрчлийг цэргийн хүчээр шийдвэрлэх арга зам байхгүйг бид эртнээс тодорхой илэрхийлж байгаа. Талуудад дайсагналаа даруй зогсоохыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.

2020 оны дайны дараа ОХУ хоёр мянга орчим энхийг сахиулагчийг Арменид байрлуулж байв. Гэвч Украинд явуулж буй дайны улмаас Оросын хяналт суларсан нь талуудын хооронд дахин мөргөлдөөн гарахад нөлөөлж байна.

Өчигдөр өглөө ОХУ, Арменийн батлан хамгаалахын сайд нар утсаар ярихдаа хил дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ авахаар тохиролцжээ.

Азербайжаны холбоотон, ивээн тэтгэгч Турк улсын засгийн газар зэвсэгт мөргөлдөөнд Арменийн талыг буруутгасан мэдэгдэл гаргасан байна.

Азербайжаны гадаад хэргийн сайд Жейхун Байрамовтой утсаар ярьсныхаа дараа Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу “Армени улс өдөөн хатгалгаа зогсоож, Азербайжантай энхийн гэрээ байгуулахад анхаарлаа хандуулбал зохино” гэж сошиал хуудсандаа бичсэн юм.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг даргалж буй Франц улс хоёр улсын асуудлыг хэлэлцэх санал оруулахаар болсноо мэдээлжээ.

Европын Холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель хоёр улсын төр, засгийн тэргүүнүүдтэй утсаар ярьж, сөргөлдөөнийг өргөжүүлэхээс зайлсхийх боломжийн талаар санал солилцсоноо мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн сард Армени, Азербайжаны удирдагчидтай Брюссель хотод уулзахдаа хоёр улсын харилцааг хэвийн болгох, хүмүүнлэгийн асуудал, Уулын Карабахын энхийн гэрээний асуудлыг хөндөж байв.

Эх сурвалж: AFP

Хятадад хямрал нүүрлэж, нүүрсний салбарт эрсдэл айсуй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​