fbpx “Эсрэг” дүр эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр ингэж харав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 13 секунд

“Эсрэг” дүр эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр ингэж харав

Эмэгтэйчүүдийн байр суурь урьд хожид байгаагүйгээр нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд хүч түрэн орж ирж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн хүйсийн тэгш эрхийг эрхэмлэж, энэ зүгт анхаарсан онцгой үе тохиож буй. Ингэхдээ эрчүүдийн эрх мэдэл давуу байна гэж тэднийг үзэн ядах биш үүрэг хариуцлагаа тэнцүү үүрч, эрх тэгш нийгэмд амьдрахыг хүсч байгаа хэрэг. Энэ санааг дэлхий нийтээр феминизм хэмээж, тэр хэрээр феминист эрчүүдийн цуваа тасрахгүй үргэлжлэх төлөвтэй.

Гэхдээ манай улсын хувьд нөхцөл байдал өөр. Нийгэм уламжлалт хандлага сэтгэлгээнээс хараахан салж чадаагүй. Эмэгтэйчүүд хоолоо хийж, хүүхдээ асарч, ерөнхийдөө сайн эзэгтэй байх ёстой гэсэн “соёл”-ыг өөрчилсөн цагт, басхүү “эсрэг” дүр болох эрчүүд эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч, дэмждэг болсон цагт хүний эрх, жендэрийн тэгш байдал хангагдана.

Гэхдээ эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр харах өнцөгт дэвшил гарч, алхам, сөөмөөр атугай урагшилж буйг үндэсний хэмжээний хэлэлцүүлэг харууллаа. Эрх баригч нам удирдах ажилтны хэлэлцүүлгээ зөвхөн жендэрийн эрх тэгш байдал руу чиглүүлж, онцгойлон анхаарч байгаагаа орон даяар тунхаглав.

Тэр дундаа эрчүүд нь эмэгтэйчүүдээс илүү олуулаа хүлээцтэй, тэвчээртэй сууж үг хэлсэн нь итгэл найдвар төрүүлж буй дүр зураг гэж хэлж болохоор санагдав. Гэхдээ мэдээж эмэгтэйчүүдийн оролцоо, гарц шийдлээ хэлсэн нь илүү их хугацаа эзэлсэн нь тодорхой. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тунхагласан олон улсын Ардчиллын өдрөөр МАН “Оролцъё, Төлөөлье” жендэрийн эрх тэгш байдлын хэлэлцүүлгийг бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр техник технологийн дэвшлийг бүрэн ашиглан зохион байгуулсан юм. Энэ удаад эмэгтэйчүүдээ түр азнаж, “эсрэг” дүр болсон эрчүүд эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр хэрхэн харсныг онцолж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжинэ

Жендэрийн үндэсний хороог ахалж байгаагийн хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжинэ. Үүнийг тод жишээ бол Засгийн газрын танхимдаа эмэгтэй сайд нарын тоог урьд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг хичээсэн. Жендэр зөвхөн хүйсийн ойлголт, улс төрийн оролцооны төдий асуудал биш.Жендэр бол нийгмийн зөрчлийг багасгахад, тэгш бус байдлыг арилгахад онцгой ач холбогдолтой. Тиймээс жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал. Бүхэлдээ хүйсийн тэгш байдал шийдвэр гаргалтад, нийгмийн болоод хүний хөгжилд чухал гэдгийг ойлгосон, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг нийгмийг бүтээхийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл салбар салбарт эмэгтэй лидерүүд бэлтгэгдэж байна гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: Жендэрийн мэдрэмжтэй бодлого барих, томилгоо хийхийг зорьж байна

-Нийгэм, улс төрийн харилцаа, засаг төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах явц, түүний хяналт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зүй ёсны шаардлага бөгөөд хүний эрхийг бүрэн хангуулах талаар хэрэгжүүлэх бодлогын нэг гол хэсэг гэж үзэж байна. Тиймээс бүх салбарт ажиллаж хөдөлмөрлөх болон шат шатны сонгуульд чөлөөтэй оролцох эрхийг бодитоор хангана. Мөн үзэл бодлоо илэрхийлэхэд нь бэрхшээл учруулахгүй, ялгаварлан гадуурхах аливаа илрэлийг арилгаж, хүйсийн тэгш байдлыг төлөвшүүлэхийг зорьж байна. Жендэрийн эрх тэгш байдал бол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах юм. МАН жендэрийн мэдрэмжтэй улс төрийн бодлого барих, томилгоо хийхийг зорьж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Эмэгтэйчүүдийн оролцоо сайтай оронд дундаж давхарга, боловсрол өндөр байдаг

-Жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудалд ардчилсан улс орнуудад онцгой анхаарч байна. Манай улсад хүний эрх манлайлах түвшинд яригдаж байна. Үүнийг шийдвэрлэх, ахиц дэвшил гаргах бололцоо ч бий. Ингэж чадвал Төв Азидаа хамгийн ардчилал, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг дээдэлдэг улс болно. Үүний үр дүнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ч сайжирдаг. Судалгаанаас харвал эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа улс оронд нийгмийн дундаж давхарга, боловсрол өндөр байдаг. Тиймээс эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн байдалд томоохон үүрэгтэй нь харагдаж байна. Тэр дунд монгол эмэгтэйчүүд зоригтой, шударга, хариуцлагатай, тууштай байдлаараа ялгардаг. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж чадвал ойрын ирээдүйд улс орны хөгжилд маш том үр дүн авчирна. Дэмжлэгийн хувьд хатуу квотоос илүү нийгмийн асуудалтай нь уялдуулах нь зүйтэй.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмжихэд 90-98 хувийн үр дүн гардаг

-МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийг дээдлэгч дэвшилтэт бодлогоо тодорхойлсон. МАН сүүлийн 101 жилийн түүхэн дэх жендэрийн эрх тэгш байдлаар ямар бодлого баримталж ирэв, хурал цуглаанаар юу ярьж ирэв гэдгийг судалж шинжилж дүгнэж үзсэний үндсэн дээр энэ удаагийн хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Жендэрийн тэгш байдал гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжих гэж байгаа хэрэг биш. Дан ганц эмэгтэйчүүдийг хамааруулж ойлгож болохгүй. Шийдвэр гаргах түвшин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцаа тэгш бус түвшинд байгаа учраас дэмжих хэрэгтэй. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжвэл 55-65 хувийн үр дүн, эрэгтэйчүүд дэмжихэд 90-98 хувийн эерэг үр дүн гардаг гэсэн судалгаа байна. Тиймээс залуу хүний хувьд ч намын удирдах албанд ажиллаж байгаагийн тухайд ч бодитой үр дүн гаргах чин эрмэлзлэлтэй ажиллаж байна.

МАН-ын НБД Б.Тулга: Бүх шатанд эмэгтэйчүүд эрх тэгш, тэнцвэртэй байх ёстой

-XXI зуунд ямар хэрэгцээ шаардлагаар эмэгтэйчүүдээ дэмжих ёстой вэ гэдгээ төлөвлөн, жендэрийн агуулгаар тодорхой үзэл баримтлалыг батлан гаргахаар ажиллаж байна. Энэ ажлыг бид олон талын оролцоо, дэмжлэг, туршлагаар хийж бүтээнэ. Мэдээлэл технологийн энэ зуунд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил, хөдөлмөр, бизнесийн харилцаанд хүйсийн сул болон давуу тал улам бүдгэрч байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамаарч оюун ухааны нөөц боломж, мэдлэг чадвараар ажиллаж, хөдөлмөрлөж, өрсөлдөх технологийн эрин үед бид хэдийнэ хөл тавин орсон. Тиймээс төрийн алба болон шийдвэр гаргах түвшинд, ер нь бүх шатанд эмэгтэйчүүд эрх тэгш, тэнцвэртэй байх ёстой. Ийм боломж бидэнд байгаа ч яг өнөөдрийн түвшинд хангагдаагүй байна.

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх: Эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана

-Орон нутагт удирдлагын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байна. Тодруулбал, аймгийн намын хорооны нэг дэд даргыг эмэгтэй гишүүдээс сонгосон. Мөн хоёр сумын намын байгууллагыг хуралдуулж, даргаар нь эмэгтэй эмэгтэйчүүдийг ажиллуулахаар төлөвлөж байна. Бид энэ онд эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хийж, 150 эмэгтэй гишүүн хамруулсан улс төрийн сургалт зохион байгууллаа. Нийгмийн суурь үзүүлэлт, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байдаг учраас тэднийг аль болох сургах, улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2030 он гэхэд бүх шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 50 хувьд хүргэхийн төлөө ажиллах болно.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Вагнер Группийн эзэн Оросын шоронгийн хоригдлуудыг цэрэгт элсүүлж буйг харуулсан дүрс бичлэг таржээ
Вагнер Группийн эзэн Оросын шоронгийн хоригдлуудыг цэрэгт элсүүлж буйг харуулсан дүрс бичлэг таржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​