fbpx ШХАБ-ын уулзалтын талаар Узбекистаны судлаачид юу хэлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 54 секунд

ШХАБ-ын уулзалтын талаар Узбекистаны судлаачид юу хэлэв?

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Узбекистан улсын Самарканд хотноо болж байна. Тус уулзалтад БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Энэтхэг, Казакстан, Пакистан, Тажикистан, Киргизстаны удирдагчид оролцож байна. Мөн Монгол, Беларусь, Ираны төрийн тэргүүнүүд ажиглагч орнуудыг төлөөлөн оролцож байгаа юм. Үүнээс гадна Армен, Азербайжан, Турк, Туркменистан улсын удирдагчдыг уулзалтын тусгай зочноор урьжээ.

Узбекистан улс энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж хэд хэдэн шинэ бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, дэлхийн удирдагчдыг хүлээн авах олон улсын жишигт нийцсэн зочид буудал, бизнесийн төв, хурлын танхим зэргийг шинээр барьсан гэж албаны хүн ярьсан байна.

Гишүүн орнуудын эв нэгдлийг нэмэгдүүлэхээр зорьж байна

Уулзалтын талаар Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Дэлхийн бүх удирдагч Самарканд хотод ирлээ. ШХАБ-ын гишүүн орнууд дотны хөрш, найз, стратегийн түншүүд билээ. Тиймээс бид гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Гурван жил орчим үргэлжилсэн цар тахлын дараа дэлхийн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар хүнд цохилтод орсон. Яг ийм үед ШХАБ-ын орнуудын шууд хамтын ажиллагаа нэн чухал” гэж ярьсан байна.Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үндсэн асуудал нь Украинд үүссэн хурцадмал байдал юм. ШХАБ-ын байгууллагын зарим орон Украинд үүссэн энэ асуудалд Оросыг эрс буруутгасан байр суурьтай байгаа юм.

Харин Вашингтон дахь Карнеги сангийн дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн даргын туслах асан Эван Фейгенбаум ШХАБ-ын гишүүн орнууд эвлэн нэгдэх тийм амар хялбар зүйл биш гэж үзэж байна. Тэрбээр “ШХАБ-д Энэтхэг, Пакистан гэсэн нэг нэгнээ удаан хугацаанд эсэргүүцэж ирсэн орнууд багтсан учраас аюулгүй байдлын асуудал хамгийн хэцүү нь юм. Гишүүн орнууд нь хөгжлийн ерөнхий чиг, дэд бүтцийн салбарын асуудалд нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй. Мөн худалдааны гэрээ, хөрөнгө оруулалт ч биш байдлаар харилцсаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон бэрхшээлтэй тулгарсаар байна” гэж “VOA” буюу “Америкийн дуу хоолой” радиод ярьжээ.

ШХАБ-ын уулзалтад оролцохоор БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин лхагва гарагт Самарканд хотод очжээ. Түүнийг Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, тус улсын ерөнхий сайд Абдуллаа Арипов, Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов нар тэргүүтэй албаны хүмүүс угтан авчээ. Энэ нь цар тахлаас хойших гурван жил орчмын хугацаан дахь Жиньпинийн анхны гадаад айлчлал гэдгээрээ олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

Энэ талаар Ташкент хот дахь улс төрийн тоймч Шарофиддин “Цар тахлаас хойш гадаадад айлчлаагүй Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, Украинд үүссэн хурцадмал асуудлаас хойш өөр орон руу яваагүй Оросын ерөнхийлөгч Путин нар юуны талаар хэлэлцэхийг бид урьдчилан таашгүй. Хятадын тухайд өмнөх уулзалтуудын нэгэн адил тайван байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын уулзалтыг илүү үр дүнтэй байлгахыг уриалах болов уу. Жиньпин бусад орны удирдагчдыг НАТО-той тэмцэх, барууны орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэж ухуулна гэсэн таамаглал байна” гэв.

Уулзалт тодорхой үр дүнд хүрэхгүй байх вий...

“Америкийн дуу хоолой” радио ШХАБ-ын уулзалтын талаар Узбекистаны эрдэмтэн, судлаачид, сэхээтнүүдтэй ярилцжээ. Узбекистаны эмч Жавохир Кудратов “ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн ДНБ-ийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Тиймээс энэ дээд хэмжээний уулзалтыг Узбекистан улс зохион байгуулснаараа нэр хүнд, итгэл даах чадвараа өсгөж, хөрөнгө оруулалтыг татаж чадна. Уулзалтаас томоохон үр дүн гараасай гэж хүсч байгаа. Гэхдээ удаан хугацаанд нүүр тулж уулзаагүй, зарим нь харилцаа тийм ч сайн биш орнуудын удирдагчдын тухайд ‘chaykhana’ шиг болж магадгүй” гэж ярьжээ. ‘Chaykhana’ нь эрэгтэйчүүд цуглаж цай ууж, плов идэнгээ өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцдэг Төв Азийн цайны газар юм. Энд цугласан эрэгтэйчүүд санаа бодлоо солилцохоос биш шийдлийг хэлэлцдэггүй билээ. Тэгэхээр эмч Жавохир Кудратов ШХАБ-ын уулзалтаар төрийн тэргүүнүүд олон асуудлаар санаа бодлоо солилцсон ч үр дүнд хүрэхгүй байх вий гэсэн санаа бодлоо ийн төлөөлүүлж илэрхийлжээ. Мөн Узбекистаны нийслэл Ташкент хотын залуу суд­лаач Феруза Азимова “Төрийн тэр­гүүн бүр гомдол, саналын жаг­саалт­тай ирнэ. Тэдний хувийн асууд­лыг хэлэлцэхээс өөр чухал үр дүн гарна гэдэгт итгэлтэй бус байна” гэсэн юм.

Турк, Орос, Хятадад бизнес эрхэлдэг Самаркандад амьдардаг нэгэн бизнесмэн “Дээд хэмжээний уулзалтаар албаны ерөнхий мэдэгдэл хүлээж авмааргүй байна. Уулзалтаар гишүүн орнуудын аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж Узбекистан төлөвлөсөн ч Орос, Хятад хоёр хурлыг удирдах чиг ажиглагдаж байна” гэжээ.

Харин Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Гишүүн орон бүр хүчтэй байсан цагт ШХАБ хүчтэй байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн худалдааны эргэлт буурах, хөрөнгө оруулалт багасах, эрчим хүчний хараат байдал үүсэх, хоол хүнсний хомсдол гэсэн олон асуудал үүсээд байна. Үүнээс гадна уур амьсгалын цочмог өөрчлөлт, байгалийн болон усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын тоо буурах, аюулт халдварт өвчний тархалт гэсэн бидэнд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй эмзэг байдлыг бий болголоо” гэв. Түүний ярианаас уулзалтын хүрээ өргөн байгаа нь харагдаж байна. Гэхдээ үр дүн хамгаас чухал билээ.

Дашрамд дурьдахад “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага” (ШХАБ) нь 2001 онд “Шанхайн тав”-ын үндсэн дээр байгуулагдсан. Энэ эвсэл нь Хятад болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хилийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Анхны зургаан гишүүн орон нь Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан улсууд байв. Энэтхэг, Пакистан улсууд 2017 онд албан ёсоор элссэнээр гишүүн орны тоо найм болоод байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Чөлөөлөгдсөн хотоос олон зуун хүнийг бөөнд нь оршуулсан булш олдсон тухай Украины тал мэдээлэв
Чөлөөлөгдсөн хотоос олон зуун хүнийг бөөнд нь оршуулсан булш олдсон тухай Украины тал мэдээлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​