Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 олны эхний найман сарын тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Наймдугаар сард инфляц 14.4 хувь болж нэг пунктээр буурчээ. Өмнөх сард 15.9 хувь байсан ба энэ нь 0.9 хувиар буурсан үзүүлэлт болохыг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 14.4 хувь байгаад зонхилж байгаа бүтээгдэхүүнүүдийг харвал:
- Талх, гурилан бүтээгдэхүүн, цагаан будааны үнэ жилийн 22.3 хувь өссөн буюу инфляцад 1.5 нэгж хувь
- Бензин шатахууны үнэ жилийн 28.8% өсөж, инфляцад 1.8 нэгж хувь
- Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 27.7 хувийг эзэлж байна.