fbpx БНАСАУ Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй гэж мэдэгджээ
 
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

БНАСАУ Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй гэж мэдэгджээ

ПЁНЬЯН. /Reuters/. БНАСАУ-ын Зэвсэгт хүчин Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй бөгөөд ингэх төлөвлөгөө байхгүй гэж пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр хоёр орны хоорондын зэвсгийн наймаатай холбоотой мэдээллийг няцаасан байна.

Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Орос БНАСАУ-аас “олон сая пуужин, их бууны сум” худалдан авах ажиллагаа явагдаж байж магадгүй гэсэн байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-тай холбоотой олон тогтоолыг зөрчсөн үйлдэл юм.

Харин үүний хариуд БНАСАУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэвлэлийн мэдэгдэл хийсэн бөгөөд ийм мэдэгдлийг тун ховор гаргадаг. “Бид Орос руу зэвсэг, сум хэзээ ч экспортолж байгаагүй бөгөөд экспортлох ч төлөвлөгөөгүй байна” гэж БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэг техникийн ерөнхий товчооны дэд дарга мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ. “KCNA” төлөөлөгчийн нэрийг тодорхой дурдаагүй байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

САЙН МЭДЭЭ: ​ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо
САЙН МЭДЭЭ: ​ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо
 
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сүмогийн их аварга NBA-гийн одод мэх заав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ