fbpx ХАР ТАМХИНЫ АЮУЛ ХААЛГА ТАТААД ОРООД ИРЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 8 секунд

ХАР ТАМХИНЫ АЮУЛ ХААЛГА ТАТААД ОРООД ИРЛЭЭ

Монголчууд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолдоо улам л хөтлөгдсөөр, энэ хэрээр луйварчдын идэш болж буй иргэдийн тоо ч жил ирэх бүр өссөөр байгаа тухай ЦЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, Монголын нийгэмд хар тамхи бодит аюул заналыг учруулах болсоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Бид хар тамхи, мансууруулах бодисыг монголчуудаас алс хол, зах зээл ч байхгүй гэх төөрөгдлөөсөө салаагүй байж байтал хүүхэд залуус энэ төрлийн гэмт хэргийн золиос болж, статистикийн муруй өдөр ирэх бүрт дээшилсээр байна.

Хамгийн сүүлд л гэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэгэн анхаарал татам мэдэгдэл хийсэн билээ. Тус хүрээлэнгийн Химийн лабораторийн эрхлэгч, дэд хурандаа Б.Ламчин “Мансууруулах бодисын хэрэглээ тасралтгүй өсч байна. Өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 486 орчим шинжилгээг хийсэн. Харин он гарснаас хойш 200 гаруй объектын 100 гаруй шинжилгээ хийсэн. Урьд нь манай нутагт ургадаг олсны ургамал гэх ургамал их байсан. Сүүлийн жилүүдэд синтетик төрөлтэй мансууруулах бодис гэж яригддаг “ICE” буюу мөс их илэрч байгаа. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байна.

Үүнтэй холбоотой шинжилгээний тоо ч дагаад өссөн. Тэгвэл 2017-2021 оны хооронд хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсйий хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторид хүний биөийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардпагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван аппаратыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч суурилууллаа” гэж ярьсан.

Эндээс үзэхэд хоёр жил хүрэхгүйн хугацаанд хар тамхитай холбоотой 600 орчим шинжилгээ хийсэн байх юм. Хамгийн гол нь, цагдаад бүртгэгдсэн сэжиг бүхий хэргүүдийн тоо л энэ. Тэгвэл үүний цаана хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй хэчнээн тохиолдол бий бол.

Хар тамхины хэргийн хариуцлага бусад хэргийнхээс хүнд учраас хүрээлэл нь ч асар нууцлагдмал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэгэхээр бүртгэгдээгүй хэргийн тоо бүртгэгдсэнээс хэд дахин олон байх магадлал өндөр ажээ.

Харин энэ гэмт хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж буй хэргийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Статистик тооноос харахад он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байна.

Өнгөрсөн сарын байдлаар л гэхэд нийт 28 хүнийг хар тамхитай холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 6-7-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Европын холбооны улсаас хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг бүлэг этгээдийг эд мөрийн баримттай нь баривчилжээ. Тэд Монгол Улсын иргэн 20-49 насны залуус байсан аж. Мөн энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэж борлуулдаг Г гэгчийг илрүүлэн баривчилсан.

Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192.2.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ялаар шийтгэгдэж, шүүхээс оргон зайлсан ялтан Я гэгч нь хамсаатан долоон этгээдийн хамтаар хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэж, бусдад худалдаалж байхыг олж тогтоосон. Эл хэргийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.

Яг иймэрхүү хэргийн тохиолдол олширсоор байгаа нь хуулийн байгууллагынхны шүдний өвчин болжээ. Учир нь Монгол Улс зах зээл гэхээсээ илүүтэй дамжин өнгөрөх бүс болж байна гэсэн дүгнэлт бий.

Нөгөөтэйгүүр Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийн тоог нарийвчлан гаргаагүй аж. ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудаас 70-90 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгааг л гаргасан байдаг. Хэрэглэгчдийн дийлэнхийг буюу 79 орчим хувийг 18-34 насны эрэгтэйчүүд эзэлдэг байна. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, тээвэрлэлт, борлуулалттай тэмцэхийн тулд иргэдэд нэн тэргүүнд зөв мэдлэг, мэдээлэл хүргэх шаардлагатай гэдгийг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч нар онцолдог.

Хар тамхи хэрэглэдэг 70-90 мянган иргэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц тоон үзүүлэлт гэдгийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн энэ сарын эхээр болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэж байсан. Тэрбээр, “Бидний явуулсан судалгаагаар нэг хүн хамгийн багадаа найман төрлийн хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид зөвхөн нэг төрлийн бодисоор дагнах бус өөрт олдсоноо л хэрэглэж байгаа юм. Энэ нь тэдний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулна. Түүнчлэн зүү, тариураар дамжуулан бэлгийн замын халдварт өвчин авах, үргуйдэх, ургийн гажиг үүсэх зэргээр олон асуудал гардаг тул цөөн хүн амтай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй” гэсэн юм.

Хар тамхинд донтсон иргэдэд “Хэрэв эмнэлэгт хандвал намайг барьж хорино” гэсэн айдсаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ ч авдаггүй байна. Гэвч хар тамхинд донтсон хүнийг гэмт хэрэгтэн бус өвчтөн гэж үздэг тул баривчлахгүйгээр эрүүл мэндийн тусламж болоод сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг аж. Гэхдээ эдгээр ажлын аль нь ч өнөөдөр тодорхой үр дүнд хүрээгүй нь хууль, эрхзүйн маш цэгцтэй, тодорхой орчин шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Өглөөний сонин
Р.Саруул

Хайрын сүлжээ /Хошин өгүүллэг/
Хайрын сүлжээ /Хошин өгүүллэг/
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​