fbpx УИХ-ын гишүүн Д.Гантулгыг тойрсон хуулийн мухардалд ногоон гэрэл хэзээ асах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 37 секунд

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг тойрсон хуулийн мухардалд ногоон гэрэл хэзээ асах вэ

-Д.Гантулгын толгойг илж тойглож үлдээх үү,  эсвэл хуулийн байгуулллагаар хувь заяаг нь дэнслүүлэх үү-

Д.Гантулга гэж УИХ-ын “хоолойд тээглэсэн яс” бий. Одоогоор бол цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихаад байгаа. Хууль тогтоох дээд байгууллагад суугаа хүн хормой хотны хэрэгт холбогдож Төрийн ордонд өмд бандааш яриад явж байгаа нь бараг л ертөнцийн шившиг. Ингэж хүчингийн хэрэг хийсэн ч юм шиг,  хийгээгүй ч юм шиг  бүтэн жил шахуу дүлэгнэж  байснаас  анхнаасаа эр зориг гаргаад аль эрт бүрэн эрхээсээ түдгэлзэх  саналаа гаргаж үнэн мөнөө тогтоолгочихсон бол залуу хүний зам мөрд өлзийтэй байх байлаа.

УИХ-ын хаврын чуулганы нээлтээс илүүтэй Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт олны сониуч занг хөдөлгөсөн. Тэрбээр яллагдагчаар татагдсанаа хэвлэлийнхэнд дуулгаж, энэ хүрээнд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлэх хүсэлтээ хүргүүлсэн талаар хэвлэлийнхэнд ярьсан. Харин энэ хүсэлтийг МАН-ын бүлэг хүлээн авч хуулийн дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн ч хуулийн мухардалд орчихоод байгаа юм.  

Учир нь, Улсын ерөнхий прокуророос ирсэн санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн аж. Гэтэл ҮХЦ-ийн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах тухай заалтыг хүчингүй болгоод байгаа билээ. Харин УИХ өдийг хүртэл энэхүү заалтыг өөрчилж, хуульд нэмэлт оруулаагүйгээс ийнхүү хуулийн мухардалд орсон гэж тайлбарлаж байгаа.

Тиймээс уг хуульд өөрчлөлт оруулах хүртэл УИХ-ын гишүүн Д.Гантулга “сүх далайтал үхэр  амар” гэдэг шиг болоод байгаа юм.

Хуулийн энэ мухардлаас гарахын тулд  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсан юм. Энэхүү өөрчлөлт нь гишүүдийг бүрэн эрхээс түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийн мухардлыг арилгах зорилготой байсан бөгөөд Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн.

Засгийн газраар дэмжигдсэн   “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслиөө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын дарга  М.Энхболдод өчигдөр өргөн барьсаныг УИХ тун шуурхайлж  үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороогоороо хэлэлцэж эхэлсэн юм.

Харамсалтай нь Д.Гантулгын  асуудлыг гацаанаас гаргах хуулийн төслийн хэлэлцүүлэг байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Ингэхээр УИХ хэдий болтол хоолойд тээглэсэн ястайгаа  явах нь бас л тодорхойгүй үлдэж байх шиг байна.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад  гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гишүүдийг үүрэг, хариуцлагатай болгох заалтыг оруулах ёстой, одоогийн энэ хуулиар түдгэлзүүлэх тохиолдол нь байхгүй болсон учир Ерөнхий прокурор санал оруулж ирэх эрх нь ч байхгүй болчихсон, үүнийг яаралтай цэгцлэх ёстой, Д.Лүндээжанцан гишүүний санаачилсан хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн хориглосон, цуцалсан заалтыг эргүүлэн оруулж ирээд байна гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Тэгэхээр энэ хуулийн төслийг илүү чамбайруулах шаардлага байна гэж ойлгогдож байна.

Уг нь энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байсан билээ.  Гэвч Монгол Улсын Их Хурал хэмээх хууль тогтоох дээд институци маань гэмт хэрэгт холбогдсон нэг гишүүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй дахин дахин хуулийн мухардалд орж байгааг инээдэмтэй гэх үү, эмгэнэлтэй гэмээр юм уу. Хууль тогтоох дээд байгууллага нь хуулийн мухардалд ороод асуудлаа шийдэж чадахгүй байна гэвэл бусад нь яах болж байна аа.

Иргэдийнхээ итгэлийг авч парламентад  сонгогдчихоод хэрэг төвөгт нэр холбогдоно гэдэг зөвхөн хувь гишүүний асуудал биш. Өргөн утгаараа түүнийг дэвшүүлсэн нам, цаашилбал УИХ-ын нэр хүндийн асуудал. Тийм ч учраас олон гишүүд түүнийг явуулах ёстой. Хамгаалах тусам намын нэр хүнд унана гэсэн байр суурьтай байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий.  Үнэхэээр ч тийм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн  залуу гишүүний энэ тодорхойгүй байдал өнөөгийн эрх баригч МАН-ын нэр хүндэд ихээхэн халгаатай байгаа. Д.Гантулгын толгойг илж тойглож үлдээх үү,  эсвэл хуулийн байгуулллагаар хувь заяаг нь дэнслүүлэх үү гэдгээс  улс төрийн энэ хүчний урдах зам мөр тодорхой хэмжээнд хамаарна.  Өөрөөр хэлбэл энэ нь шударга ёсны хэмжүүр болж намын нэр хүндэд нөлөөлнө.

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байгаа. Үнэн бол сайн хэрэг. Гагцхүү үүнийгээ хуулийн байгууллагаар нотлуулчих юм бол унасан нэр хүнд чинь сэргэж,  залуу гишүүнээ дахин өндийлгөж, улс төрийн карьерийнх нь зам мөрийг эргэн засахаасаа цааргалахгүй ард түмэн шүү дээ.  

Г.Хантулга

ХАР ТАМХИНЫ АЮУЛ ХААЛГА ТАТААД ОРООД ИРЛЭЭ
ХАР ТАМХИНЫ АЮУЛ ХААЛГА ТАТААД ОРООД ИРЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​