fbpx БНАСАУ долоо хоногийн хугацаанд дөрвөн удаа пуужин харважээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 36 секунд

БНАСАУ долоо хоногийн хугацаанд дөрвөн удаа пуужин харважээ

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ бямба гарагт ахин баллистик пуужин харваснаар долоо хоногийн дотор хамгийн олон буюу дөрвөн удаагийн туршилт хийсэн талаар Японы Засгийн газар мэдээлжээ. Эдгээр үйлдэл нь АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг эсэргүүцэж буйн илэрхийлэл бололтой байна.

БНАСАУ өнгөрсөн ням гаргаас хойш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин Япон тэнгис рүү гурван удаа баллистик пуужин харвасан нь энэ он гарсаар ийм хугацаанд хийсэн хамгийн олон туршилт болоод байсан юм.

БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, Пёньян хотын Сунан бүсээс бямба гаргийн өглөөний 6:45, 7:03 цагийн орчимд ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна. Дөрөв дэх туршилтыг БНСУ, АНУ-ын сургуулилалтад Япон улс оролцсоноос нэг хоногийн дараа хийжээ.

“Пуужингуудын нислэгийн өндөр 50 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-400 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байна” гэж Японы Батлан хамгаалахын дэд сайд Ино Тоширо сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн тэрбээр тэдгээрийг стандарт бус траектороор ниссэн байж магадгүй гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Япон улс Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.

“Ийм үйлдэл нь зөвхөн Япон улсын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна” гэж И.Тоширо мэдэгджээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд цэргийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “БНАСАУ цөмийн зэвсэг, пуужинтай болох улайрсан хүсэл зоригоосоо татгалзаагүй байгааг" онцлоод, Сөүл Пёньяны өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд АНУ-тай эвслээ бэхжүүлнэ гэдгийг нэмж хэлсэн байна.

АНУ, БНСУ Япон тэнгист сүүлийн таван жил орчмын хугацаан дахь анхны цэргийн хамтарсан сургуулиа өнгөрсөн долоо хоногийн даваагаас пүрэв гаргийн хооронд хийсэн юм. БНСУ-ын цэргийнхний мэдээллээр, пуужингууд ойролцоогоор 350 км зайд дуунаас зургаа дахин хурдан ниссэн бөгөөд нислэгийн өндөр 30 км байжээ. Ингэснээр БНАСАУ энэ он гарсаар далавчит пуужингийн туршилтыг оролцуулаад нийтдээ 22 дахь удаагаа пуужин харвасан байна.

АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал мэдэгдэхдээ, сүүлийн туршилт нь АНУ-ын нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул учруулахгүй гэдгийг тэмдэглэсэн ч БНАСАУ-ын “хууль бус” зэвсгийн хөтөлбөр “тогтвортой байдлыг алдагдуулах үр дагавартай” болохыг тодотгожээ. Мөн Япон, БНСУ-ыг батлан хамгаалах АНУ-ын үүрэг амлалт “төмөр мэт бат бөх” хэвээр байгааг мэдэгдэлд дурдсан байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-ыг батлан хамгаалах Вашингтоны үүрэг амлалтыг харуулах зорилгоор хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд өнгөрсөн пүрэв гарагт айлчилсан юм.

Э.Хулан

Эх срвалж: "Монцамэ" агентлаг

Угаарын хийн хордлогоос сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​