fbpx Украин дахь ялагдлын буруутнаар ОХУ-ын батлан хамгаалахын сайдыг тодруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 5 секунд

Украин дахь ялагдлын буруутнаар ОХУ-ын батлан хамгаалахын сайдыг тодруулж байна

Сүүлийн өдрүүдэд Украины арми эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх сөрөг довтолгоог эрчимтэй явуулж, Оросын цэргүүд ухарсаар байгаа тухай мэдээ тасрахгүй байна.

Үүссэн нөхцөл байдлыг ил тод шүүмжлэх, хэлэлцэх явдал Оросын хэвлэл мэдээлэл болон удирдлагын хүрээнд улам бүр нэмэгджээ.

Энэ бүгдээс харвал Украин дахь ялагдлын гол буруутнаар ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тодрох төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Путиний ойрын хүрээний олигархи Евгений Пригожин нар Оросын генералуудыг олон нийтийн өмнө хүчтэй шүүмжилж байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Украины Херсон мужийн Москвагаас томилогдсон захирагч Кирилл Стремоусов бас батлан хамгаалахын сайдыг хатуу шүүмжилжээ.

“Ийм байдалд хүргэсэн батлан хамгаалахын сайд офицер хүнийхээ хувьд өөрийгөө буудвал таарна гэж олон хүн ярьж байна” гэж Стремоусов видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тэр ингэхдээ тулаанд баатарлагаар амь үрэгдэж буй жирийн цэргүүдийн гавьяаг магтахаа мартаагүй юм.

“Батлан хамгаалах яам нь зөвхөн сайд, генерал, авлигач дээрэмчид, бусад хог шааруудаас бүрддэггүй. Бас Оросыг хамгаалахын төлөө амиа өгсөн баатруудаас бүрддэг” гэж тэр хэлжээ.

Стремоусов мөн Чеченийн Кадыровтай үзэл бодол нэг байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Сергей Шойгу нь 2012 онд ОХУ-ын батлан хамгаалахын сайдаар томилогдож байв. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путиний ойр шадар хүмүүсийн нэг бөгөөд тэд Шойгугийн төрсөн нутаг Тувагийн хөвч тайгад жил бүр хамт амарч, зугаалдаг уламжлалтай.

Сүүлийн үед Украинд гаргасан Оросын генералуудын алдааны талаар нуулгүй, нээлттэй хэлэлцэх чиглэлийг Кремлиэс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ням гарагт RT (Russia Today) суртал нэвтрүүлгийн сувгийн эрхлэгч Маргарита Симоньян телевизээр ярихдаа “Энэ бүх эмх замбараагүй байдал, цэргийн дайчилгаа, Лиман, Балаклеяд болсон явдлын талаар ярихад нэг л асуулт гарч ирж байна. Манай ерөнхий командлагч энэ талаар мэдэж байгаа юу? Владимир Владимирович энэ талаар мэдэж байгаа юу? Миний бодлоор тэр маш сайн мэдэж, ойлгож байгаа байх” гэжээ.

Дараа нь Лхагва гарагт төв телевизээр цацагддаг ярилцлагын шоуныхаа үеэр Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг Ольга Скабеева “Өчигдөр бид Херсон мужийн 16 сууриныг алдлаа. Өнөөдөр бас юугаа алдах бол?” хэмээн армийн удирдлагуудыг эрс хатуу шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Aljazeera, Bloomberg

“Рио Тинто”:  Дэлхийн том хотуудтай энэ зэрэгцэх  ногоон байгууламжийг бүтээнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​