fbpx Төсөв-2023: Аялал жуулчлалын орлогыг таван хувиар өснө гэж тооцоолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 27 секунд

Төсөв-2023: Аялал жуулчлалын орлогыг таван хувиар өснө гэж тооцоолжээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Нэгдсэн төсвийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хорооны гишүүдэд танилцуулж, тэдний асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр төсвийн танилцуулгадаа “Цар тахлын халдвар бүрэн дарагдаагүй байна. Мөн ОХУ, Укрианы байдал хурцдаж эхэлсэн. Үүнээс үүдэн дэлхий дахинд хүнс, эрчим хүчний үнэ огцом өслөө. Нийлүүлэлтийн сүлжээний тасалдал бий болж, сүүлийн 40 жил байгаагүйгээр инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийн өсөлтийг сааруулсан. Олон улсын байгууллагууд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг удаа дараа бууруулаад байна” гэв.

Мөн тэрбээр “Засгийн газраас төсвийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхэд чиглүүлэх томоохон зорилтыг тавилаа. Үүний үр дүнд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан томоохон төслүүдийг эхлүүлж, уул уурхайн салбарын өсөлтийг 2023 онд 14.6 хувьд хүргэхийн зэрэгцээ уул уурхай дагасан тээвэр, худалдаа зэрэг бусад эдийн засгийн салбаруудыг нь дэмжих хүлээлттэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Төмөр замын асуудлыг оруулж ирэх зөв. Харин эрчим хүчний асуудлаа шийдэхгүй бол эрчим хүчний доголдол, үнийн өсөлт бүх салбарт нөлөөлж эдийн засгийг боомилж байна. Төсөвт уламжлал ёсоор уул уурхайн орлогыг нэлээд өндөр төсөөлж оруулж иржээ. Гэтэл бид олсон орлогоо хүүнд өгөөд байдаг. Аливаа зээлийн хүү өсөх тусам хөрөнгө оруулалт буурдаг. Энэ чиглэлд бодлого боловсруулах хэрэгтэй.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэнэ. Удахгүй Хятадад томоохон хурал болно. Үүний дараа хилээ нээх шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт бий. Тэгвэл уул уурхай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ. Дагаад төсвийн төсөөлөл сайжирна. Хоёрдугаарт, энэ удаагийн төсөвт шинэ хөрөнгө оруулалтын санхүүжилт тусгаадаагүй. Мөн нэг нэмж орж ирсэн зүйл нь аялал жуулчлалын салбараас орж ирэх орлогыг таван хувьд хүргэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн атлаа зарлага нь орлогоосоо 1.5 их наяд төгрөгөөр их алдагдалтай төсөл орж ирсэн байна. Мөн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхдэ далд эдийн засгийг ил болгох, хүн болгон орлогоо шударгаар тайлагнах нөхцөл, бололцоог хэрхэн хангаж байна вэ

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг:

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлуудаа тэвчиж, ирэх оны төсвийн төсөлд зарлагаа бууруулсан. Гэхдээ төсвийн урсгал зардал зайлшгүй нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан 231.4 тэрбум, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн төлөвлөгөөний урсгал зардалд 228.3 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7 тэрбум төгрөг болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардал зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлын нийт дүн 1.6 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн. Мөн далд эдийн засгийг бууруулахад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, бүртгэл, мэдээллийг сайжруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тодруулбал, эрдэс баялгийн салбарт гэхэд эрдэс баялгийн биржийг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дагасан далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийн рейтингийг “хариуцлага”, “шатахуун”, “Эрдэнэбүрэн УЦС”, “Шинэ сэргэлтийн бодлого” нь өсгөжээ
Л.Оюун-Эрдэнийн рейтингийг “хариуцлага”, “шатахуун”, “Эрдэнэбүрэн УЦС”, “Шинэ сэргэлтийн бодлого” нь өсгөжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​