fbpx ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг бууруулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 17 секунд

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг бууруулав

ВАШИНГТОН. /VOA/. Олон улсын валютын сан /ОУВС/ Украины эсрэг Оросын дайн үргэлжилж, инфляцын дарамт нэмэгдэж, бодлогын хүү өсөж байгааг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө бууруулж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.

Нийт 190 гишүүн оронтой тус байгууллага ирэх онд дэлхийн эдийн засаг 2.7 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байгаа нь долоодугаар сарын төсөөллөөс 0.2 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин энэ онд эдийн засаг 3.2 хувиар өснө гэсэн төсөөллөө хэвээр үлдээсэн ч өнгөрсөн оны өсөлттэй /6 хувь/ харьцуулахад тэн хагасаас нь ялимгүй их байгаа юм.

2020 онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг агшсаныг эс тооцвол энэ оны үзүүлэлт нь 2001 оноос хойших хамгийн сул өсөлт болж байгааг ОУВС цохон тэмдэглээд, “хамгийн таагүй үе хараахан ирээгүй байгаа бөгөөд олон хүний хувьд 2023 он эдийн засгийн уналтад орсон мэт санагдах болно” гэж мэдэгджээ. Ирэх онд дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс илүү хувь нь хоёр улирал дараалан агшина гэж ОУВС урьдчилан таамаглаж байна. ОУВС төсөөллөө ийнхүү бууруулсан нь гайхах зүйл биш бөгөөд дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын өсөлт саарч байгаагийн зэрэгцээ Европын гол эдийн засгууд ч мөн эдийн засгийн асуудлуудтай нүүр тулах болоод байна. Орос улсын хувьд Украины дайнтай холбогдуулан АНУ болон түүний барууны холбоотнуудын найм дахь сардаа авч буй хориг арга хэмжээг даван туулж байна.

ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон ОУВС, Дэлхийн банкны уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, эдийн засгийн уналтад орох эрсдэл дэлхий даяар нэмэгдэж байгааг, мөн дэлхийн эдийн засаг “түүхэн эмзэг үе”-тэй нүүр тулгарч байгааг анхааруулсан байна.

АНУ-д эдийн засгийн тодорхой байдал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хурдацтай өсөж байгаатай холбогдуулан ОУВС тус улсын эдийн засгийг энэ онд 1.6 хувиар өснө гэж таамагласан нь долоодугаар сарынхаас 0.7 хувиар буурчээ. ОУВС-гийн мэдээлснээр, АНУ-ын эдийн засаг ирэх онд ердөө 1 хувиар өсөх төлөвтэй байна.

Мөн энэ онд дэлхийн даяар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.8 хувиар өснө гэж тус байгууллага таамаглаж байна. ОУВС Хятад улсын эдийн засаг энэ онд 3.2 хувиар өснө гэж төсөөлж байгаа нь өнгөрсөн оны 8.1 хувийн өсөлттэй нь харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болж байгаа юм. Мөн ирэх онд 4.4 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласан нь сүүлийн үеийн ахиц дэвшилтэй нь харьцуулахад бага хэвээр байна.

Еврогийн бүсийн эдийн засгийн хувьд ирэх онд ердөө 0.5 хувиар өсөх тооцоотой байна. Тэдгээр орон нь Украин дахь Москвагийн түрэмгий үйлдлийг эсэргүүцэх зорилгоор Оросоос эрчим хүч худалдан авахаас татгалзаж байгаатай холбоотойгоор эрчим хүчний үнэ огцом өсөөд байгаа юм. Харин АНУ-д Холбооны нөөцийн сан инфляцыг тогтоон барихын тулд энэ онд бодлогын хүүгээ тав дараалан эрс өсгөөд байгаа бөгөөд аж ахуй нэгжүүд, хэрэглэгчдийн зээлтэй холбоотой зардал өсөх нь тэдний худалдан авалт буурахад нөлөөлнө.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

ОХУ-ын шийдвэрийг шалгаж, дүгнэнэ
ОХУ-ын шийдвэрийг шалгаж, дүгнэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​