fbpx Оросын буруутан илрүүлэх аян
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 53 секунд

Оросын буруутан илрүүлэх аян

Украины арми сүүлийн үед Лиман хот болон Херсон мужийн хойд хэсэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарган, өөрийн Харьков мужийг бүрэн хяналтандаа авч, 169 сууринд дайсны үлдэгдлийг “цэвэрлэж”, Херсон мужийн 50 гаран сууринг чөлөөлсөн болохыг Америкийн дайн судлалын хүрээлэн(ISW) ээлжит тайландаа бичжээ. Эдгээр фронтод ялагдсан ангиуд нь өмнө нь Оросын хамгийн шилдэг цэргүүдэд тооцогддог байсан гэж шинжээчид онцолсон байна. Тэд Оросын 144-р мотобуудлагын дивизийн ангиуд Лиман хотын ойролцоо, агаарын десантын 76-р дивиз Херсон мужид байлдаж байсныг тайландаа дурджээ. “ISW-“ийн мэргэжилтнүүд "Украйны хүчтэй сөрөг довтолгооны эсрэг Оросын арми эзэлсэн газар нутгаа барьж, тогтоож чадахгүй нь илт боллоо" гэж онцлон тэмдэглэсэн байна.Эдгээр тулалдааны үеэр Орос их хэмжээний цэрэг, техникээ алдаж, олзлуулан хэт их хохирол амссан нь нэмэгдэж Орост энэ бүгдийн буруутанг илрүүлэх аян өрнөж эхлэв. Хамгийн түрүүнд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров энэ ажлыг эхлүүлж, хөлсний цэргийн “Вагнер” компанийг үндэслэгч Евгений Пригожин дэмжив. Кадыров "Энэ хэсгийн хамгаалалтыг Цэргийн төв тойргийн командлагч, хурандаа генерал Александр Лапин удирдаж байсан" гэж өөрийн “Telegram” хуудсандаа бичжээ. "Лисичанскийг эзлэн авсны төлөө Оросын баатрын одонг хүлээн авсан Лапин цэргүүдтэйгээ хамт байгаагүй. Лапиныг дээд талаас нь Жанжин штабын дарга нар хамгаалж байгаа нь ичмээр юм. Лапиныг жирийн цэрэг болгож, шагналыг нь хурааж, пулемёт бариулж, ичгүүрийг нь цусаар нь угаалгахын тулд түүнийг фронт руу явуулах ёстой" гэж Кадыров нэмж бичсэн байна. Харин Пригожин "Кадыровын мэдэгдэл мэдээж миний хэв маягт огт нийцэхгүй. Гэхдээ Рамзаны зөв, шатаагаад бай!" гэж бичсэн аж. Тэднийг ДНР-ын "Батлан хамгаалахын сайд" асан Игорь Стрелков-Гиркин дэмжиж, ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимовын гэрэл зургийг нийтэлж "Энэ нөхөр бидний бүх “ялалт”-ын гавъяаг үүрэх ёстой” гэж бичжээ. “РИА Новости” агентлагийн цэргийн сурвалжлагч Александр Харченко болон Сергей Шилов, блогер ЯнZeн, нийтлэлч Егор Холмогоров, цэргийн шинжээч Семен Пегов нар генерал Лапинтай хамт Жанжин штабын дарга Герасимов, Батлан хамгаалахын сайд Шойгу нарт хариуцлага тооцох ёстой гэж “жиргэв”. ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслава Володины туслах асан сэтгүүлч Анастасия Кашеварова “Та нар эрчүүд мөн үү? Эсвэл төмсөгөө сугалуулчихсан юм уу? Оросын аугаа арми, хангамж хаачив аа? Зарчихсан уу? Ерөнхийлөгчид энэ бүхний тухай илтгэдэг хүн гэж байна уу? гэсэн бол Госдумын “Единая Россия” намын депутат, 58-р армийн командлагч асан дэслэгч генерал Николай Грулёв “Агуулахад бэлэн байсан манай цэргийн 1.5 сая иж бүрэн хувцас хааччихав аа?!” гэсэн байна. Зохиолч Захар Прилепин Лиманыг Украины зэвсэгт хүчин эзэлсэн тухай мэдээ "Украины зэвсэгт хүчин манай хот руу, Оросын “Красный” Лиман хотод нэвтэрч байна." гэж сонсогдох ёстой гэж бичжээ. Харин үүнийг “Хэн нэгэн генералд бүх бурууг тохох гэж тэд хоорондоо хэмлэлдээд эхэллээ. Энэ бол Оросын удирдлагад өгч буй анхны “хонхны дуу” яах аргагүй мөн. Энэ утга учиргүй дайны гол шалтгаан болсон хүндээ хариуцлага тооцож чадахгүй аваас та нар бие биенийгээ нэг нэгээр нь “залгисаар” байх болно” гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Мөн зарим улс төр судлаачид ОХУ-ын Додоод яамныхныг буруутгахын тулд Батлан хамгаалах яамныхан нь тэдний хамгаалах үүрэгтэй хийн хоолой, Крымын гүүрийг дэлбэлсэн. ОХУ-ын БХЯ-ыхан ДХЯ-хан бидний хангамжийг хангадаг гүүрүүдийг хамгаалж чадаагүйгээс бид ялагдсан гэж Кремльд маргалдаж эхэлсэн гэж мэдээлж байгаа юм. Оросууд Украины томоохон хотуудыг 83-н пуужингаар харвасны 43-ыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан бөгөөд 14 хүн амь үрэгдэж 100 орчим хүн шархадаж гэмтсэн. Энэ явдлыг Лондонгийн Хааны коллежийн Оросын батлан хамгаалах бодлогын судлаач Роб Ли “Украинд өгсөн олон тооны пуужингийн цохилт нь Крымын гүүрийг дэлбэлсэн гэж украйнчуудыг хашраахаас илүү дотоодынхоо дургүйцлийг намжаах гэж хийсэн үйлдэл байх өндөр магадлалтай" гэж бичсэн юм. Харин улс төр судлаачид болон цэргийн шинжээчид Украины томоохон хотуудыг пуужингаар харвасны хариуд барууны улсууд Оросын эсрэг илүү хатуу арга хэмжээ авах нь тодорхой.Тэр үед Орост буруутанг илрүүлэх ажил дахин яаж өрнөх нь сонин байна хэмээн бичиж байна.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг бууруулав
ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг бууруулав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​