fbpx “Путиний тогооч” АНУ-ын сонгуульд нөлөөлөх ажлыг зохион байгуулснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд

“Путиний тогооч” АНУ-ын сонгуульд нөлөөлөх ажлыг зохион байгуулснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ

“Путиний тогооч” хочтой Оросын олигархи Евгений Пригожин өчигдөр АНУ-ын улс төрийн сонгуульд нөлөөлөх ажлыг зохион байгуулж байснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Явуулын ресторан буюу катерингийн бизнес эзэмшдэг, үүгээрээ Кремлийн элитүүдэд үйлчилдэг тул тэр “Путиний тогооч” хэмээх алдартай болсон юм.

АНУ-д конгрессын дунд хугацааны сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнөх өдөр тэр “Бид сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж байсан, нөлөөлж байгаа, нөлөөлөх ч болно. Болгоомжтой, мэс заслын мэт нарийн аргаар, өөрийн гэсэн арга техникээр” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Украины дайнд өөрийн байгуулсан Вагнер Группийн хөлсний цэргүүдээр оролцож байгаа 61 настай Пригожиний Кремль дэх нөлөө сүүлийн үед маш их нэмэгдэж байгаа гэгддэг.

Есдүгээр сард тэр бас анх удаа Вагнер Группийн эзэмшигч гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн юм.

Вагнер Группийн элсүүлсэн хөлсний цэргүүд Украинаас гадна Сири болон Африкийн орнуудад Оросын эрх ашгийг хамгаалах ажиллагаанд оролцдог.

Саяхан Оросын шоронд цэрэг элсүүлж буй Пригожиний дүрс бичлэг интернэт ертөнцөд тарж байв. 2018 онд АНУ-ын шүүх Пригожин тэргүүтэй Оросын иргэдийг болон гурван компанийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа зохион байгуулсан хэрэгт буруутгаж байсан юм.

Энэ оны долдугаар сард АНУ-ын төрийн департамент Пригожиний Санкт-Петербург хотод ажиллуулдаг тролл фармын Интернэт Судалгааны Агентлаг нэртэй байгууллагын талаар мэдээлэл өгсөн хүнд $10 саяын шагнал амлаж байв.

Пригожин өчигдрийг хүртэл АНУ-ын сонгуулийн үйл явцад нөлөөлөх оролдлого явуулж байснаа эрс үгүйсгэдэг байжээ.

Анх гудамжинд хот дог зардаг байсан тэрбээр Санкт-Петербург хотод тансаг ресторан нээсэн нь Путиний анхаарлыг татаж байсан гэдэг.

Путин тус ресторанд Францын ерөнхийлөгч Жак Ширактай оройн зоог барьж байжээ. 2010 оноос Пригожиний бизнес улам өргөжиж, төрийн банкнаас их хэмжээний зээл авч, дунд сургуулиудад үдийн хоол бэлтгэн нийлүүлэх үйлдвэрээ нээсэн байна. Уг үйлдвэрийн нээлтэд Путин оролцож байжээ.

Тухайлбал Москва хотын дунд сургуулиудад үдийн хоол нийлүүлэх олон саяын гэрээг Пригожиний Конкорд компани байгуулж байв. Үүнээс гадна Кремлийн арга хэмжээнүүдэд явуулын ресторанаар үйлчлэх, ОХУ-ын армид хоол хүнс нийлүүлэх томоохон гэрээнүүдийг байгуулж байжээ.

2014 онд Украины дорнод хэсэгт салан тусгаарлах дайн эхлэхэд Пригожин хувийн батлан хамгаалах компаниа байгуулсан байна.

Эх сурвалж: Associated Press

Малыг “Кэлээр” нь байна уу, хөлөөр нь байна уу, гаргах нь л чухал...

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​