fbpx Ж.Ганбат: ЭТТ компанид дөрвөн офтек гэрээ байна. Үүний хоёр нь нууцын зэрэглэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 42 секунд

Ж.Ганбат: ЭТТ компанид дөрвөн офтек гэрээ байна. Үүний хоёр нь нууцын зэрэглэлтэй

Эрдэнэс Тавантолгой(ЭТТ) ХК-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭТТ ХК өнөөдрөөс эхлэн компаниудтай байгуулсан гэрээ болон ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллээ компанийн цахим сайтдаа ил тод, нээлттэй байршуулна гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн юм.

Мөн тэрбээр "Эхний ээлжинд бид мэдээллээ ил тод болгож байна. Тухайлбал, уурхайгаас ачигдаж гарсан нүүрс Цагаан хаданд бууж, цааш хилээр хэрхэн гарч байгаа зэрэг мэдээллийг нээлттэй унших боломжоор хангаж байгаа юм.

Офтек гэрээний асуудлыг олон нийт нэлээд сонирхож байна. Тиймээс үүнд хариулт өгье. Офтек гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. Одоогоор ЭТТ ХК-д дөрвөн офтек гэрээ бий. Эдгээрийг дурдвал,

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
  • Богд хаан төмөр замын төсөл
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл
  • Газрын тос дамжуулах хоолой барих төсөл

Нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгийг нь аваад дээр дурдсан дөрвөн төслийг санхүүжүүлж байгаа гэсэн үг. Олон улсын жишгээр аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд тодорхой хэмжээнд мөнгө санхүү босгох шаардлагатай болдог. Тиймээс урьдчилж санхүүжилтийн эх үүсвэрийг босгохоор офтек гэрээ байгуулдаг нийтлэг практик байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэр гарч, дээр дурдсан төслүүдэд офтек гэрээ хэрэгжиж байгаа гэсэн үг. Гэхдээ тухайн дөрвөн гэрээний хоёр нь ЭТТ ХК-ийн албан ёсны цахим сайт дээр ороогүй. Үүний нэг нь маш нууц, нөгөөх нь нууцын зэрэглэлтэй" хэмээн хэллээ.

Мөн үргэлжлүүлэн "Төслийн санхүүжилтийг нүүрсээр төлөх нөхцөлтэй гэрээнд дээр дурдсан дөрвөн офтек гэрээ байгаа. Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбогдохгүйгээр мөнгийг нь урьдчилж аваад дараа нь нүүрсээ гаргах нөхцөлтэй мөн дөрвөн гэрээ бий. Энэ хүрээнд Chalco, Glory Town Holding, Jiayou, E-Commodities компанитай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК урьдчилж мөнгөө аваад дараа нь нүүрсээ ачуулах нөхцөлтэйгөөр явж байгаа дөрвөн гэрээ байна. Жишээлбэл, Chalco компанитай 2011 оноос хойш хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд мөнгийг нь урьдчилж аваад дараа нь нүүрсээ ачуулж явж байсан практик бий.

зураг

Эх сурвалж: ЭТТ

Одоогийн байдлаар 45 сая долларыг дээр дурдсан дөрвөн компаниас авсан. Эдгээр гэрээний урьдчилгаа нь 605 сая доллар байна.

Нүүрсээ худалдан борлуулах байдлаар арилжааны нийт 100,000-1,000,000 тонн бүхий 27 гэрээ байна. Эдгээр гэрээ нь коксжих нүүрснийх. Мөн 20,000-300,000 тонн бүхий 109 гэрээ байна. Эдгээр гэрээ нь эрчим хүчний нүүрснийх юм.

Нөгөө талдаа гэрээг ил тод болгохын тулд худалдан авагч талаас давхар зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Тухайн зөвшөөрлийг худалдан авагч талтайгаа ярьж байгаад зөвшөөрлийг нь авснаар нээлттэй тавина. Иймээс ч өнөөдөр бүх нэршил, авсан дүнг нээлттэй, ил тод зарлаж байгаа юм" гэв.

Германы мөрдөгчид төрсөн цагаасаа хойш гэрийн хорионд байсан 8 настай охиныг чөлөөлжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​