fbpx Нам бус ерөнхийлөгчийн улс төрд ан хүч нэмэх нь ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 37 секунд

Нам бус ерөнхийлөгчийн улс төрд ан хүч нэмэх нь ээ

Хавар гэдэг эрх баригчдаас бусад нь улстөрждөг уламжлалтай улирал. Ичигсэд хөдөлж эхэлдэгтэй бол хамаагүй байх. Энэ хаврын улстөржилт хэдэн зүйлийг тойрч явагдах нь дамжиггүй боллоо. Хамгийн эхэнд Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэдэг мэдэгдлээрээ улстөржилтийг эхлүүлэв.

Ингээд өмнө нь гурван удаа хориг тавьсан боловч УИХ хүлээж аваагүй намтартай шинэ Ерөнхийлөгч маань анхныхаа хуулийг санаачилж оруулсан боловч УИХ-ын байнгын хороон дээр унагалаа. Засгийн газар нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө өгөх боломжтой гээд УИХ-д өргөн барьсантай зэрэгцээд Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь олгох саналаа тавьсан нь тэр. 


Ерөнхийлөгчийн хувьд ард түмэнд юугаар дүнгээ тавиулдаг нь эртнээс нэн бүрхэг явж ирсэн. Сайдад нэр дэвшигчийг долоон удаа буцаах, гурав дараалсан амжилтгүй хориг тавилт зэргээр энэ албан тушаалын рекордууд шинэчлэгдэж, шинэ агуулгаар баяжсаар байх биз ээ. Нөгөө талаас өнгөрсөнд ихэвчлэн сөрөг хүчнээс Ерөнхийлөгч сонгогдож байлаа.

Тиймээс бүхий л Ерөнхийлөгч нарын хувьд эрх баригчдыг сөрсөн үйл ажиллагаа явуулж, тэр хэрээр хүндлэгдэж, том харагдаж ирсэн юм. Гэхдээ одоо юу анзаарагдаж байна гэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл, гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтэй сэнтий булаалдсаар ирсэн нь сүүлдээ өргөн олныг хамарсан зөв буруугийн хэрүүл, дуулиан болдог болоод тогтох нь. Үндсэн хуулиараа бол УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан улстөрийн хүчин Засгийн газраа байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Үүнтэй нь сөргөлдсөн, эдийн засгийн судалгааг анхаараагүй хуулийн төслийг санаачлаад батлуулж чадвал ард түмнээ боддог хүн болж харагдана. Харин Засгийн газар эсэргүүцвэл өөрийг нь ганцаардуулж байна гэдэг дүрд тоглох боломжтой. Нэг үгээр аль ч талд ялалт бий. 
Үүнийг хийхэд хамгийн шалгарсан арга бол бэлэн мөнгө тараах тухай ойлголт юм. Хэдийгээр халамжийн шинжтэй хуулиудыг УИХ-ын гишүүдээсээ эхлээд учир мэдэх бүхэн эсэргүүцдэг боловч жижиг тойргоос гарч ирсэн түшээд татгалзаж чаддаггүй шоглоомтой зүйл. Энэ ч жишгээр өмнөх Ерөнхийлөгч оюутны далан мянга, олимп дэлхий медалтнуудын цалин гэх зэргийг батлуулж байлаа. Өнөөдөр шинэ Ерөнхийлөгч маань түүний замаар явж байна. Намрын чуулганы төгсгөлд УИХ-ыг тараах санал гаргаж болох юм гэж сүрдүүлсэн тэрбээр бүх аймгаараа явж ирээд халамж руу ханцуйгаа шамлаад орчихов. Гэхдээ өнгөрсөнтэй харьцуулахад бид ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орчихоод байгаа. Тиймээс ийм мөнгө төгрөг тараах хууль шууд дэмжигдээд явах магадлал нэг нам 65 суудал бүрдүүлж буй үед тун бага. Хэрэв 2019 онд ОУВС-гийн хөтөлбөрөөс гарч чадахгүй бол 2020 оны сонгуулийн өмнө хэлэх үг, амлах ажилгүй болно гэдгээ эрх баригчид гадарлаж байгаа.  
УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч үг хэлэхдээ гурван хуулийн төсөл санаачилна гэсэн. Одоо цаазын ялыг сэргээх, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл дутуу байна. Тэгэхээр улстөржилт, талцлын сэдэв дуусах болоогүй гэсэн үг. 
Түүнчлэн парламентад суудалгүй намуудын үйл ажиллагаа ч идэвхжиж байна. Зөвхөн сонгуулийн урд жил амь орох биш дөрвөн жилийн турш байнгын ажиллагаатай байх ёстой гэдгийг шинэ цагийн намууд ойлгож эхэлсэн. Ерөнхийлөгч, сөрөг хүчнийг бодвол хууль санаачлах эрхгүй тул гаргасан шийдвэрүүдийг нь анхааралтай ажиглаж, түүн дээр нь дөрөөлж тоглолт хийнэ. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дөрөөлж болно. Тийм ажил ч эхнээсээ явж байгаа.  
МАХН-аас Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг санаачлан явуулж байна. Үүнийг дэмжиж ажиллах санамж бичигт парламентад суудалгүй бусад намууд гарын үсэг зурчихсан. Ийм үед үнэмлэхүй эрх баригч намын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бусад намуудтайгаа зөвшилцөөгүй хүч түрсэн байдлаар хийх гэж байгаа мэт харагдана. Үүнээс ч болсон уу анх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын зургадугаарт байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гол хуулиудаа хэлэлцсэний дараа болно гээд хойшлуулчихсан байна. Хаврын чуулган богино. Үүн дээр хэлэлцэх шаардлагатай хуулиудын дараа хэлэлцэнэ гэвэл намрын чуулган руу шилжиж таарах нь. Гэхдээ огт хэлэлцэхгүй, ганц үг ганхийхгүй байж байгаад шилжүүлчихгүй байх. Тэр үед нь парламентад суудалгүй намууд эсэргүүцлийн жагсаалаа хийж сүрийг үзүүлэх болов уу. Хэрэв тэгэхгүй юм бол хамтрах санамж бичигт өөр яах гэж гарын үсэг зурсан байх вэ дээ. Хууль ч намрын чуулган руу шилжиж эсэргүүцсэн намууд нэг удаа ялалт байгуулсан мэтээр сурталдаад өнгөрөх байх. Өөр дөрөөлөх сэдэв одоохондоо алга. 
Харин хэзээнээс жагсаж цугладгаараа зартай АН-ын хувьд юу бэлдэж байгааг хэлэхэд эрт байна. УИХ дахь АН-ын бүлгийн гаргаж байгаа мэдээллээс харахад Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дагах чигийг барьж байгаа бололтой. Нэг үгээр нам бус болсон Ерөнхийлөгчийн улс төрд АН хүч нэмэх нь ээ. Өмнө нь Ерөнхийлөгч хориг тавьж гацааж байсан сайдуудтай холбоотой нотлогдоогүй шалтгаануудыг ашиглан АН-ын бүлэг  Засгийн газарт шахалт үзүүлэхээр зэхжээ. Энэ тухайгаа өчигдөр Бүлгийнхээ хурлын дараа танилцуулсан юм. АН-ынхны хувьд зүгээр сууж байхаар гэдэг өнцгөөр хандаж ийм явуургүй зүйл хийж байх шиг байна. Хардалтаар сайд огцруулна гэдэг бол зүйрлэвээс хардаад авгайгаа хөөгөөд явуулдагтай яг ижилхэн зүйл. Цаад талд нь ахуй амьдрал нь сүйрнэ биз дээ. 
Хэрэв хоёр сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага тавьбал шууд хүлээж аваад шийдчихнэ гэдэгт ч итгэхэд бэрх. Ялангуяа нам дотроо дөнгөж учраа олоод гадаад, дотоод томилолтоо хийж ажилдаа орох гэж байгаа хүний хувьд шүү дээ. Тиймээс сайдын асуудлаар энэ жилийг алдана гэдэг хайран байж таараа. Ер нь МАН-ын өөрийнх нь гишүүд нийлчихгүй бол засгаас сайд сугалах арга хуулийн хүрээнд боломжгүй болсон. Гэтэл Засгийн газрыг донсолгох хэмжээнд эсэргүүцлээ үзүүлээд гараад ирэх, толгойлоод явах хүн өнөөхөндөө МАН-ын бүлэг дотор харагдахгүй байна. Тийм болохоор есөн хүний бүрэлдэхүүнтэй сөрөг хүчнийг тоож үзэхгүй болов уу. Нөгөө талд АН-ынхан Засгийн газрыг муулж, баалах сэдэвтэй үлдэнэ. Гэхдээ том нам гэхэд хүний хэрүүл хийж хаврыг эхлүүлж буй нь жижигхэн харагдаад байгаа юм. Ядахнаа өнгөрсөн 30-аад жил улс орныг удирдах нэг багана болж явсны хувьд хөгжлийн бодлогуудад дөрөөлж болох байлаа. Цаашид ямар сэдвүүд гарч ирэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Д.Сарангэрэл: Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна
Д.Сарангэрэл: Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​