fbpx Хорт зуршлаас сайн дураараа татгалзах “ИТГЭЛ“ төслийн хоёрдугаар ээлж ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 2 секунд

Хорт зуршлаас сайн дураараа татгалзах “ИТГЭЛ“ төслийн хоёрдугаар ээлж ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг дэмжиж сайн дураараа хорт зуршлаас татгалзах “Итгэл” төслийг НЦУГ, НЭМГ, Аддиктологийн төв, ГБХЗГ-аас хамтран зохион байгуулж байгаа билээ.

Итгэл төслийн хувьд зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр нь хорт зуршлаас салгах, нийгэмд идэвхтэй иргэн болж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Итгэл төслийн хүрээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр хоёрдугаар ээлжинд хамрагдсан оролцогчид төгсөлтийн арга хэмжээгээ хийж, үр дүнгээ танилцууллаа.

Arslan.mnУг арга хэмжээнд ХЗДХЯ-ны ГХУСАЗА-ны дарга Л.Нямгэрэл, НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал, НЗДТГ-ын орлогч дарга, НЦУГ-ын дэд дарга бөгөөд НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, хамтрасан багийн гишүүд, холбогдох албаныхан болон төсөлд хамрагдсан иргэд оролцлоо.

Arslan.mnАрга хэмжээг нээж НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Нийгмийн сайн сайхны эсрэг аливаа хорт зуршлаас татгалзах, нийгэмд учирч буй асуудал болох гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийн нэг юм. Итгэл төслийг хэрэгжүүлэх явцад олон байгууллага, хамт олон, хүмүүсийн хамтын ажиллагааны оролцоо, дэмжлэг их байсан. Үүний үр дүнд төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдах нь зүйтэй. Шийдвэр гаргах түвшинд Итгэл төслийг дэмжиж, нөхцөл боломжоор нь хангасан НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн удирдлага, хамт олонд талархаснаа илэрхийлье. Мөн өөрийгөө ялан дийлж, сайн дураараа хорт зуршлаас татгалзан, төсөлд идэвхтэй хамрагдсан бүх оролцогчдодоо амжилт хүсэж, бусдад үлгэр дууриалал болон түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Arslan.mnГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл нээлтийн үеэр “ХЗДХЯ-аас 2020 оноос эхлэн СХД-ийн цагаан өргөө сувиллын газарт сайн дурын эмчилгээний төв хийхээр зорьж, санхүүжилтийг нь шийдвэрлэн эхлүүлж байлаа. Төслийг гардан ажиллаж байгаа нийслэлийн удирдлагууд, цагдаагийн алба хаагчид, хамтран ажиллаж буй байгууллагууд болон өөрийн хүсэл зорилгоор хорт зуршлаасаа салж байгаа нийт оролцогчдоороо бахархаж байна. Энд оролцогчдын маань ар гэр мөн ирж урам өгч, дэмжиж байгаад талархаж байна. Хамтарсан багийнханы хувьд илүү хүндээ тулж ажилладаг, маш чухал үүрэг гүйцэтгэдэг. 28 хоног хордлого тайлах эмчилгээ хийгээд, сэтгэл зүйн засал эмчилгээ хийгээд хонгилын үзүүрт гэрэл асаасан байгаа. Нийт оролцогчид маань тэр гэрлээ унтрааж болохгүй, цаашид улам тод гэрэлтэж, бүгд хамтдаа эцсийн сайхан үр дүнгээ харцгаая, бүгдэд эрүүл энхийг хүсье" хэмээлээ.

Arslan.mnАрга хэмжээний үеэр НЦУГ-ын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлэхдээ “ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс анх санаачилж нийслэлийн СХД-ийн Цагаан өргөө хэмээх амралт, сувиллын газарт иргэдийн дунд сайн дурын үндсэн дээр донтох эмгэгийг эмчлэх, хорт зуршлаасаа салах ажлыг зохион байгуулж өнөөдөр найм дахь ээлжийнхээ төгсөлтийг хийж байна. Энэ ажлын үргэлжлэл болгож НЦУГ, НЭМГ, Аддиктологийн төв хамтран “Итгэл” төслийг хэрэгжүүлье хэмээн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд санал тавьсан. Энэ дагуу НИТХ-ын дэргэдэх ГХУССЗ-өөс дэмжигдэж санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн. Энэ ажлын найм дахь төгсөлт боловч Итгэл төслийн хоёрдугаар ээлж нь ийнхүү төгсөж байгаа юм. Өнөөдрийн арга хэмжээнд мөн хамтарсан багийн гишүүд маань ирсэн. Хамтарсан багийнхаа тусламжтайгаар сайн дураар оролцох иргэдээ сонгож, идэвхжүүлж хамтран ажиллаж байна. Итгэл төслийн оролцогчид цаашид хамтарсан багийн гишүүдтэй тогтмол харилцаа холбоотой ажиллана” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Итгэл төслийн сэтгэлзүйч н.Энхжаргал : Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоос хоёр жилийн өмнө энэхүү төсөл маань эхэлсэн. Анх эхлэхдээ гуйдаг, гушвдаг, албаддаг, араас нь хөөцөлддөг байсан. Гэтэл энэхүү төсөл улам цааш хөгжиж явсаар байгаад өнөөдрийн хэмжээнд хүрэхэд нийт оролцогчдын 99 хувь нь бүгд сайн дураараа ирдэг болсон. Итгэл гэдэг бол сонсохоос эхэлдэг боловч харахаар баталгааждаг. Тиймээс урьд нь хамрагдаж байсан хүмүүсийн үр дүнг хараад сайн дураараа ирэх хүртэл нөлөөлсөн байна. Манай оролцогч нараас ярьж байсан. Наркологийн эмнэлэгт очихоороо шалгалтанд ороод “тиймээ” гэж өөртөө баярлаж бахдаж орилдог хүмүүс олон болсон. Энэ удаагийн эмчилгээ нь арай өөр онцлогтой болсон. Энэ нь хөдөлмөрөөр эмчлэх буюу манай оролцогч нар өөрсдийн хөдөлмөрөөрөө номын сан байгуулсан. Нэгэндээ фотошоп яаж хийдгийг хүртэл зааж сургаж, цагаа их үр дүнтэй өнгөрүүлж чадсанд нь баяртай байна. Хүний сэтгэл ханамж гэдэг бол үйлдлээр илэрхийлэгддэг. Оролцогч нар маань өөрсдийн гараар бэлэг дурсгалын зүйлс хүртэл хийдэг болсон.

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Болормаа : Зорилтот бүлгийн хүмүүсийг хорт зуршлаас хамгаалах, улмаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй Итгэл төслийн хоёрдугаар ээлжинд нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар хамтран ажиллаж байна. Манай байгууллагад хүсэлт тавьсны дагуу төсөл хамрагдаж байгаа 38 иргэнийг ажилтай, ажилгүй болон мэргэжилтэй, мэргэжилгүй, цаашид мэргэших хүсэлтэй эсэх талаар судалгаа авсан. Төсөлд хамрагдсан иргэд эмчилгээг хийлгэж байх хугацаанд хоорондоо нөхөрлөл үүсгээд төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой, гар урлалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн 3 иргэн байсан. Мөн мэргэжилтэй болохоор давтан мэргэшил эзэмшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй 9 иргэн, мөн сайн дурын хүсэлтээр ирсэн нэг иргэнийг харуул хамгаалалтын ажлын байранд зуучлахаар болсон. Иргэд төсөл хөтөлбөрт хамрагдсанаар манайд хандаж ажилд зуучлуулах бүрэн боломжтой гэдгээ хэлмээр байна.

Arslan.mn

Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ амжилттай үзүүлжээ. Тухайлбал, эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Зургийг н.Санжааноров Арслан.мн

Үнийн өсөлтийн улмаас Их Британид дэлгүүрээс бараа хулгайлах явдал нэмэгджээ
Үнийн өсөлтийн улмаас Их Британид дэлгүүрээс бараа хулгайлах явдал нэмэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​