fbpx П.Мөнхтуул: “Тавантолгой“ ХК-ийг хууль бус зүйл хийгээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь шалгаж тогтоогоод хэргийг хаасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
11 минут 58 секунд

П.Мөнхтуул: “Тавантолгой“ ХК-ийг хууль бус зүйл хийгээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь шалгаж тогтоогоод хэргийг хаасан

“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер П.Мөнхтуултай сүүлийн үед тус компанийн нэр холбогдоод байгаа зарим асуудлын талаар тодруулж ярилцлаа.

- Сүүлийн үед нүүрсний хулгай гэх асуудлаар УИХ-ын гишүүд нь хүртэл ам уралдан ярих боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг нэр цохож их ярих юм. Үнэхээр танай компани энэ нүүрсний хулгай гэх асуудалтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаа юу?

-Нэр нэгтний чих нэг гэдэгчлэн манай хоёр уурхайн нэр гарахаар хоёр уурхайг нэг гэж ойлгодог. Угтаа “Эрдэнэс-Таван толгой” ХК маань 100% төрийн өмчтэй, манай уурхай 51% нь Өмнөговь аймгийн өмч, 49 %ийг нь дэлхийн 23 орны 2300 гаруй хүн хувьцааг нь эзэмшдэг Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг уурхай. Манай уурхай 277 га талбайд 200 орчим сая тонн нүүрстэй, “Эрдэнэс-Тавантолгой” ХК маань 10000 орчим га талбайд 7 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй гээд манай 2 уурхай тэнгэр газар шиг зөрүүтэй хоёр уурхай шүү дээ. Мөн хувийн хэвшлийн “Энержи ресурс” компани манай 2 компанитай зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг. Санаатай санаандгүй байдлаар зөвхөн манай компани руу халдсан худал мэдээлэл тарааж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллага нь тогтоох байх аа, бид энэ асуудлаар зохих байгууллагад гомдлоо хүргүүлнэ.

-Тавантолгой ХК, Эрдэнэс-Тавантолгой компани хоёр Тавантолгойн орд газар олборлолтоо хийдэг хөршүүд. Нүүрсний орд газрыг хашаалах боломжгүй учир өөрсдийн мэдлийн талбай дахь олборлолтоо хийхийн тулд хөршийнхөө талбай руу орж ажиллах хэрэг ч гарна. Эдгээр асуудлуудыг хоёр компани хоорондоо хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Энэ асуудалд багахан түүх сануулахад хамгийн анх 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарч бүх уурхайн булангийн цэгүүдийг нь тоон системд бүртгэх ажил эхэлж, тухайн үед Таван толгойн ордын 10300 орчим га талбай манай уурхайд хамаарагддаг байсныг зөвхөн гарц хэсэг буюу одоогийн Цанхийн хэсгийг манай дээр бүртгэсэн байдаг. Энэ үйл явц нь тухай үедээ алдаатай бүртгэгдэж, өнөөдөр хоёр уурхайн хилийн болон хөрсний овоолгуудын асуудлууд үүссэн байдаг. 2014 онд шүүхээс сүүлийн шийдвэр нь гарч, манай уурхайн талбайг 276.9 га болгож системд бүртгэсэн. Ингээд үндсэндээ Тавантолгойн ордын 10300 га талбай маань 10000 га болон 277 га гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, жижиг, том гэсэн нэр ч үүнтэй холбоотой байх. Таван толгойн бүлэг орд газар тэр тусмаа нэг участок болох Цанхийн хэсэгт зэрэг олборлолт явуулж байгаа манай 2 уурхайн хувьд лицензийн хил дагуух олборлолтын ажил дээр технологийн шийдлүүдийг хамтран гаргаж ажиллахаас өөр аргагүй. Энэ байдал ганц манай орд газар тохиолдоод байгаа зүйл биш ижил төстэй ордууд байна, жишээ нь Нарийн сухайтын бүлэг ордод гэхэд энэ асуудал тулгарч л байгаа. Манай 2 уурхайн хувьд 2010 оноос зэрэгцээ олборлолт эхэлж, 2017 он гэхэд хамтарсан гэрээгээр зохицуулалтаа хийж, өнөөдрийн байдлаар “Хоёр уурхай-Нэг төлөвлөлт” зарчмыг барьж, уурхайн төлөвлөлтөө нэгтгэн технологийн шийдлүүдээ гаргаж урт болон богино хугацааны төлөвлөлтүүдээ хамтран боловсруулж Төрийн захиргааны байгууллагаар батлуулан мөрдөж ажиллаж байна.

-Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энхболд нүүрсний хулгай гэх асуудлыг гаргаж ирсэн ч энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын маргаан төдий асуудал байсан. Одоо энэ асуудал дууссан уу?

- Тухайн үед Засгийн газрын 10 агентлаг, тухайлбал АТГ, ЦЕГ, Сангийн яам, ҮТЕГ гээд хамтарсан баг энэ асуудал дээр ажилласан. Шалгалтын ажиллагаа хоёр жил гаруй үргэлжилсэн. Дээрх байгууллагууд ажиллаад хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг хаагдсаныг бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол ердөө хоёр уурхайн технологийн асуудал байсан бөгөөд нэг нь түрүүлж олборлолт эхлээд хилийн болон түвшний зөрүү үүссэн, мөн дээрээс нь ихэнх нүүрс буюу нүүрс бүхий сааж нь тээврийн үндсэн зам үүсгэхэд өртсөн байсан, энэ нь цаг хугацааны хувьд 2009-2013 онд уурхайн ажилд өртсөн байсан. Энэ асуудал эсрэгээрээ хөрш зэргэлдээ манай хоёр уурхайн хувьд сайн туршлага болсон. Дахин хил дагуу маргаан үүсгэхгүй байх, цаашид технологийн асуудлаа дор бүр нь шийдэж явахад их туршлага болсон.

-Хил гаалийн мэдээлэл зөрсөн, хоосон машинаар ихээхэн хэмжээний нүүрс хууль бусаар гаргасан гэх мэдээллийг хариуцлагатай албан тушаалтнууд хэлдэг. Үнэхээр ингэж хил, гаалиар тэр олон тонн нүүрс гаалийн ямар ч бүрдүүлэлтгүй гарах боломж байдаг гэж үү?

-Манай уурхайн борлуулалт ам нөхцөлөөр буюу уурхай дээрээсээ шууд борлуулалт хийдэг, Тийм болохоор тээвэрлэлтийн хувьд 100% худалдан авагч тал хариуцдаг гэсэн үг. Хоёр улс дамнасан ложистикийн асуудлыг хилийн цэрэг, гааль гээд төрийн олон байгууллагын хараа хяналт дор гүйцэтгэдэг гэж ойлгодог. Тэр ч утгаараа хууль бус зүйл байхгүй гэж ойлгож байгаа, дээрээс нь манай компани оролцох ямар ч боломжгүй шүү дээ.

-Орон нутгийн Тавантолгой компани чанаргүй нүүрсээ ард иргэдэд өгдөг гэж саяхан нэгэн хариуцлагатай албан тушаалтан хэлсэн нь ортой юу?

- Санаатай яриагүй байх гэж найдаж байна, албаны хүмүүс нь эрхэм гишүүнийг буруу ташаа худал мэдээлээр хангасан байх гэж бид харж байгаа. Бид чинь 57 дахь жилдээ Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд эргэн тойрны аймаг сумдынхаа хэрэгцээний нүүрсийг хөнгөлөлттэй үнээр хангаж байгаа уурхай шүү дээ. Нүүрс мэдээж мод биш шүү дээ. Бид үнэндээ иргэддээ аль болох эрчим хүчнийхээ нүүрснээс бага бохирдолтой нүүрсийг нийлүүлэхийг зорьдог, харамсалтай нь жилээс жилд үнслэгийн хэмжээ өсч, ард иргэдийн зуух маань ч бас боловсронгуй болж байгаа. Бид энэ тал дээр технологийн шийдлүүдийг бас туршиж сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Үнэндээ би ч энэ нутгийн хүүхэд, дээр үед гадаад экспортод гаргаж байгаа нүүрсээ иргэдэд нийлүүлдэг л байсан, зууханд орохоороо шууд барьцалдаад их хэмжээний модоор л асдаг байсан шүү дээ. Одоо харин энэ нүүрс маань экспортод гарч байна. Бид гадаад экспортод гаргана гээд иргэдийнхээ хэрэгцээг хаяж болохгүй, тийм эрх ч бидэнд байхгүй шүү дээ. Бид л өгөхгүй бол өөр өгөх уурхай байхгүй. Ганцхан манай уурхай л ард иргэдээ нүүрсээр хангасаар л байгаа. Орон нутагт нийлүүлдэг нүүрсний хэмжээ жилдээ хамгийн их нь 100 мянган тонн л болдог, харин хилээр 20 сая тонн нүүрс гардаг гээд бодохоор харьцангуй тоо шүү.

-“Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч. Аймагтаа хэр их хөрөнгө оруулалт хийдэг вэ, тус уурхайн үр өгөөжийг нутгийн иргэд хэрхэн хүртдэг вэ?

-Манай уурхай 200 гаруй ажиллагсадтай 95%-д нь нутгийн иргэд ажилладаг, энэ утгаараа уурхайчин бүрийн сэтгэлд нутгаа гэсэн хариуцлага нь өндөр байдаг, мөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай Төлөөлөн Удирдах зөвлөлд ихэнх нь буюу 9 хүнээс 5 нь Орон нутгийн төлөөлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө боловсруулан мөн хурлаар баталгаажуулж мөрдөж ажилладаг. Манай уурхайн хувьцаа Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг тул нууц зүйл нэг ч байдаггүй, бүгд ард иргэдэд нээлттэй та бүхэн хүссэн мэдээллээ холбогдох сайтуудаас нь ороод харж болно. Сүүлийн 3 жилд гэхэд Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашгаараа 153.6тэрбум төгрөг, орон нутгийн татварт 110 тэрбум төгрөг, нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн 2 жилд нүүрсний үнийн хөнгөлөлт, оюутны тэтгэлэг, ахмадуудад олгосон нүүрс, ковидын үеийн тусламж гээд ойролцоогоор 4 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

-Ер нь нүүрсний салбар гэдэг өнөөдөр манай улсын эдийн засгийн амин сүнс нь болчихлоо. Энэ салбарыг хэтэрхий их улстөржүүлж байгаа нь танай компанид хэр их хохирол учруулж байна вэ?

- Нүүрсний салбар маань өөрөө уул уурхайн салбартаа хамгийн ахмад нь, тэр ч утгаараа манай улсын хамгийн чухал амин сүнс нь болсоор ирсэн. Энэ жил салбарын маань 100 жил тохиож байна шүү дээ. “Нүүрсний хулгай” гэх зохиомол дуулианы үеэр манай компанид шалгалт орж, их бага хэмжээгээр уурхайн үйл ажиллагааг зогсоож байсан. Зөвхөн энэ шалтгаанаас бид 30 тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлогоо алдаж байсан. Мэдээж худал мэдээлэл гэдэг манай уурхай шиг хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг онцлог компаний хувьд маш их хохиролтой. Харамсалтай нь эргээд үүнээс үүссэн хохирлыг хэн ч тоодоггүй, барагдуулдаггүй. Энэ байдал олон удаа давтагдаж байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт үүн дээр бас дутагддаг. Үргэлж ийм бэрхшээл тулгарахгүй байх аа. Энэ бүгдийг сорилт гэж харж байгаа бид бүгд даваад гарна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Хамгийн чухал нь уурхай болон уурхайчдын маань талаарх аливаа мэдээллийг үнэн зөв нотолгоотой мэдээлэхээс гадна бие биедээ хүндэтгэлтэй хандаасай л гэж хүсч байна.

Шигшээ баг нь Аргентины хүчирхэг багийг хожсон Саудын Араб улсад өнөөдөр бүх нийтээрээ амарна
Шигшээ баг нь Аргентины хүчирхэг багийг хожсон Саудын Араб улсад өнөөдөр бүх нийтээрээ амарна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​