fbpx Хятадад юу болоод байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 19 секунд

Хятадад юу болоод байна вэ?

Хятадын коммунист намын ХХ их хурал дээр тус улсын тэргүүн Си Жиньпин “0-COVID” үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгөх ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Эдгээр бодлогооос шууд шалтгаалж Хятадын эдийн засгийн гол тулгуурууд болох үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ царцаж, үйлдвэрлэл, худалдаа хумигдаж эхлэв. БНХАУ-ын экспорт, импорт өнгөрсөн сард гэнэт уналтад орсон нь 2020 оны тавдугаар сараас хойшхи анхны нэгэн зэрэг явагдсан том уналт болсон. Аравдугаар сард экспортын тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурч, есдүгээр сард 5.7 хувийн өсөлттэй байсан эдийн засагт огцом эргэлт гарсан нь 4.3 хувиар өснө гэж байсан эдийн засгийн шинжээчдийн хүлээлтээс хамаагүй бага үзүүлэлт болов.

“Capital Economics”-ийн эдийн засагч Зичун Хуан "Ирэх улиралд экспорт улам буурна гэж бид тооцоолж байна ... Хятадын төр засгийн санхүүгийн түрэмгий бодлого буюу их мөнгө олох тусам нь их мөнгө улс хурааж авах бодлого, өндөр инфляциас шалтгаалсан бодит орлогын бууралт ирэх онд Хятадын эдийн засгийг уналтад оруулна гэж бид үзэж байна" гэжээ. “Ройтерс” агентлаг хятадын гаалийн мэдээлэлд тулгуурлан тус улсын автомашины экспортын тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буурч, 60 хувьд хүрсэн нь Хятадын эдийн засагт бараа бүтээгдэхүүний эрэлт буурч үйлчилгээ рүү шилжиж байгааг харуулж байна гэж мэдэгдэв. Импортын ачаа эргэлт 9-р сард 0.3 хувийн өсөлттэй байсан нь өмнөх үеэс 0.7 хувиар буурч, 2020 оны 8-р сараас хойшхи хамгийн сул үр дүн болов. Дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн удаашралтаас гадна дотоодын эрэлт суларч байгаа нь Хятадын эдийн засагт илүү их дарамт учруулах болно гэж шинжээчид үзэн "Дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь Хятадын богино хугацааны сэргэлт, урт хугацааны өсөлтөнд саад болж байна" гэж “Jones Lang Lasalle”-ийн ахлах эдийн засагч Брюс Панг хэлэв.

Царт тахал гараад бараг гурван жил болж байхад Хятад улс “COVID-19”-ийн эсрэг хатуу бодлого баримталж, эдийн засагтаа ихээхэн хохирол учруулж, нийтийг хамарсан бухимдал үүсгэсээр байна. Хамгийн гол нь Си даргын “0-COVID”, баячуудын хөрөнгийг ядуучуудад өгнө гэдэг бодлого хятадын иргэдийн амьдралын төвшинг эрс бууруулж магадгүй болоод байна. Ингэх аваас БНХАУ дотроосоо бут үсрэх болно. Учир нь хятадууд хэнээр удирдуулж буйгаа огт тоодоггүй, харин амьдрал нь буурангуут шууд босдог онцлогтой ард түмэн. Иймээс хятадууд бусад улсаас хамгийн олон буюу 10-н түүхэн том бослого гаргаж хамгийн урт буюу 1927-1950 он хүртэл иргэний дайн хийж байсан ард түмэн билээ. Ядаж байхад “0-COVID” гэх хатуу хөл хорио тогтоосон хотуудад дарга нарын ойрын хамаарал бүхий этгээдүүд иргэдийн хүнс, өргөн хэрэглээний барааны ханган нийлүүлэлтийг хариуцан баяжиж байна гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр тараад байгаа нь иргэдийн эсэргүүцэл, дургүйцлийг өдөөгөөд байна.

Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусын эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигджээ. Нийт 10 хүн амиа алдсан орон сууцны өндөр байшинд гал гарсны дараа жагсаал эхэлсэн гэж мэдээлж байна. Уг бичлэгт орон нутгийн оршин суугчид олонх нь маск зүүж, харанхуй болсны дараа хотын гудамжинд цугларч байгааг харуулжээ. Үүний дараа цагдаа нартай жагсагчдын сөргөлдөөн эхэлж, хүмүүс "Ковидын хязгаарлалтанд төгсгөл!" хэмээн хашгирч байв. Өөр нэг бичлэгт олон хүн үймээн самуун дэгдээн тусгай хаалтыг нэвтэлж байгааг харуулав. Жагсаал болсон газрын байршлыг “Ройтерс” агентлаг баталгаажуулсан бол өнгөрсөн баасан гарагийн орой “ВВС”-ийн дамжуулалтаар хотын захиргааны гадаа цугларсан эсэргүүцэгчдийн жагсаалыг бас харуулав. Мөн Гуанжоу хотод гарсантай адил явдал өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Бээжин, Сиань, Чунцинь, Нанжин зэрэг том хотуудад болж иргэд төр, засгийнхаа эсрэг жагсжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүд дээр жагсаж буй залуус "Коммунист нам зайл! Си Жиньпин зайл!" хэмээн хашгиралдаж байв. Цагдаа нар удалгүй баривчилгаа явуулж эхэлсэн байна. Цар тахал эхэлснээс хойш бараг гурван жилийн дараа ч гэсэн Хятадын хил хүртэл хаалттай хэвээр байна. Энэ бол хятадын коммунистууд иргэдээ ковидын вакцинд бүрэн хамруулаагүй гэсэн үг гэж зарим судлаачид онцолсон байна. Мөн эдгээр хотоос гадна Бээжин, Нанжин хотын их дээд сургуулиудын оюутнууд коммунист төр, засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлжээ.

Дарангуйлагч дэглэмтэй Хятадад төр засгаа шууд эсргүүцсэн ийм ил тод илрэл маш ховор болдог гэж барууны хэвлэлийн агентлагууд гайхаж байгаагаа нуулгүй онцлон тэмдэглэсэн байна.

Урд хөршийн Коммунист засаглал уруудах замдаа оров.

Г.Амарсанаа

Эх сурвалж: Өдрийн сонин

NASA-гийн Орион хөлөг алсын аяллын дээд амжилтыг тогтоолоо
NASA-гийн Орион хөлөг алсын аяллын дээд амжилтыг тогтоолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​