Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 42 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ.
Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 993 774-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.