fbpx Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 43 секунд

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан АНУ-ыг зориод ирсэн. Түүнийг эзгүйд УИХ дахь АН-ын бүлгээс огцруулах үндэслэлтэй хэмээн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд байгаа. Түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Та сая АНУ-ыг зориод ирлээ. Явсан сониноос дуулгаач?

-ОУВС-гийн жилийн хаврын уулзалтад оролцоод ирлээ. АНУ-д НҮБ, Мянганы сорилтын сан, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай уулзалт хийгдсэн. Ингээд АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усан хангамж, саарал усыг ашиглах, эргэлтэд оруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн ойлголцож, шийдвэрлэлээ. Ойрын үед гарын үсэг зурагдана.

Энэ нь Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын цэвэр усны хангамж, байгаль орчинтой холбоотойгоор саарал ус ашиглахад чиглэгдсэн ажилд ихээхэн чухал үр дүнтэй юм. Мөн ОУВС-тай Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар ярилцлаа. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүн нааштай байгаа тухай юм. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал ямар байх, гол асуудал нь юу яригдаж байна гэдгийг судаллаа.

Монгол Улс дэлхийн нэг эд эс учраас бусад улс орны нөхцөл байдлыг харж, түүнтэй нийцсэн бодлого явуулахгүй бол зөрж явбал эдийн засаг хямардаг гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд харлаа. Дэлхийн банктай Монгол Улстай хамтарч ажиллах асуудал, НҮБ-д хөгжлийн санхүүжилтийн асуудлыг нэлээд ярьсан. Ер нь амжилттай ажлууд боллоо.

-Таныг эзгүйгээр огцруулахаар шаардлага өгсөн. Таны хувьд үндэслэлийг хэрхэн харж байна вэ.

-Би огцруулах үндэслэлийг үзсэн. АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө энэ тухай мэдээнүүд гарч ирж байна лээ. Засгийн газраас өргөн барьсан татварын хуулиуд төсөвтэй зөрчилдөж байна гэсэн агуулгатай юм билээ. Монгол Улсын Үндсэн хуулиар бол хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг эрх зөвхөн УИХ-д л байдаг. Хэнтэй ч булаалдаж, хуваалцдаггүй эрх шүү дээ.

Татварын ерөнхий хуульд ч татварыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь мөн ялгаагүй УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 2016 оны зургаадугаар сарын 1 хүртэл 34 хуульд хөнгөлөлт, чөлөөлөлт оруулж баталсан байна лээ. Гэхдээ тухайн үеүдэд улсын төсөв нэг, нэг их наядаар тасарч байсан байхад хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгож байсан байгаа юм.

Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 10 дугаар сарын 1 хүртэл энэ хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгож байсан байгаа юм. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 10 дугаар сарын 1 хүртэл энэ хөнгөлөлт, чөлөөлтийг дөрвөн хуульд оруулж ирсэн байдаг. Тухайлбал, төмөр замын дизелийн түлшинд оногдуулах онцгой албан татварыг хөнгөлөх, 1.5 тэрбумаас бага орлоготой дөрвөн салбарт хөнгөлөлт үзүүлэх гэх мэт асуудал явагдсан.

Тухайн үед хэлж, ярьж байгаад парламент дээр УИХ өөрийнхөө бүрэн эрхийн асуудал учраас баталж байсан, Засгийн газраас өргөн барихдаа дандаа хугацаа тавихгүй оруулдаг. Яагаад гэвэл УИХ-ын бүрэн эрхийн асуудал зөрчилдөх асуудал байдаг. Хэлэлцүүлээд тухайн явцад нь бусад хуультайгаа нийцүүлээд баталдаг асуудал. Тодруулбал, УИХ-ын дангаараа хийдэг асуудал. Хэн нэгэнтэй хуваалцдаггүй.

-Намын бүлэг хоёр хуваагдсан хэвээрээ учраас намынхан чинь бас таныг огцруулахыг дэмжээд байгаа юм биш үү?

-Би тийм асуудал сонссонгүй.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэл таныг огцруулах үндэслэлтэй адилхан гэсэн?

-Хоёр өөр асуудал. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэдэг нь анх Халамжийн хуулиар бус Хүний хөгжил сангийн тухай хуулиар шийдвэрлэдэг байсан. Энэ хуульд газрын доорх баялгийг иргэн бүрт олгох ёстой гэж заасан байдаг. Түүнийхээ дагуу хүүхэд бүрт өгч байсан. Дараа нь энэ хуулиа өөрчлөөд Халамжийн хуульд үндэслэж өгдөг болгосон.

Гэхдээ хавтгайруулж олгохыг халамж гэхгүй шүү дээ. Зорилтот бүлэгт өгөхийг л халамж гэнэ. Тиймээс үүнтэйгээ уялдаж л олгох ёстой. Хоёрдугаарт хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулгасан байх учиртай байсан. Харин одоогийн нөхцөл байдал юу вэ гэвэл Халамжийн хуулийн дагуу 60 хувийг 80 болгоно гэдэг нь нийгэмд байгаа ард иргэдийн бухимдал л даа.

ОУВС, Дэлхийн банк, Японы Засгийн газартай энэ хэлэлцээр дөрвөн cap үргэлжилж байгаад орж ирсэн шүү дээ. Төсөвт, сайдын багцад Азийн хөгжлийн банкны нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр 40 тэрбум төгрөг суулгачихсан байсныг шилжүүлж хэрэглэхээр болж байгаа. Энэ нь өөрөө хуульдаа нийцэж байгаа. Харин зарим хүн төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж яриад байгаад тайлбар өгөхөд төсөв тодотгохын тулд тусгай шаардлагууд хангагдсан байх ёстой. Түүнийг аваад үзэхээр тодотгол хийх ямар нэгэн үндэслэл гарч ирэхгүй байгаа юм. Хэрвээ төсөв тодотгоно гэж орж ирвэл хууль зөрчсөн асуудал болно.

-УИХ-ын гишүүд төсвийн тодотгол хийхэд тавигдах шаардлагуудаа мэдэхгүй байгаа юм болов уу. Эсвэл улс төр хийгээд байна уу?

-Улс төр л явж байна гэж ойлгож байна.

-Тантай холбоотойгоор Хотгор шанагын уурхайн асуудал яригддаг. Та ч өөрөө АТГ-т шалгуулсан. Одоо ямар шатанд яваа юм бэ?

-Хүмүүс улс төр хийгээд байсан. Тиймээс би өөрөө АТГ-т хүсэлтээ өгч шалгуулсан.

Ц.Нямдорж: С.Зориг, О.Дашбалбар нар дээр ирж байсан дайралтууд одоо над дээр ирж байна
Ц.Нямдорж: С.Зориг, О.Дашбалбар нар дээр ирж байсан дайралтууд одоо над дээр ирж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​