fbpx Монголын түншүүдэд маань дайснуудын тавьсан урхинаас гарах мэргэн ухаан хангалттай байгаа гэдэгт итгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголын түншүүдэд маань дайснуудын тавьсан урхинаас гарах мэргэн ухаан хангалттай байгаа гэдэгт итгэж байна

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд А.Ю.Руденко өнгөрсөн долоо хоногт ТАСС агентлагт тус улсын Азийн орнуудтай харилцах харилцаа, гадаад бодлогын талаар ярилцлага өгчээ.

Ингэхдээ тэр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж буй тухай сэтгүүлчийн нэг асуултад хариулсан байна.

Тэрбээр 2022 онд хоёр орны харилцаанд гарсан онцлох үйл явдлуудыг дурдаад хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцолжээ.

Хариултынхаа төгсгөлд Руденко “Монголд “гуравдагч хөрш” гэгддэг өрнөдийн орнууд хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг алдагдуулахын тулд төвлөрсөн хүчин чармайлт гаргаж байгааг бид харж байна. Монголын түншүүдэд маань дайснуудын тавьсан урхинаас гарч, хоёр орны ард түмний язгуур эрх ашиг сонирхолд нийцсэн харилцааг эрүүл, бүтээлчээр хөгжүүлэх мэргэн ухаан хангалттай байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: mid.ru

Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв
Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ