fbpx Дэлгүүр нээхэд 28 биш хоёр зөвшөөрөл хүсдэг болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 31 секунд

Дэлгүүр нээхэд 28 биш хоёр зөвшөөрөл хүсдэг болов

МҮХАҮТ бизнес эрхлэгчдээс хоёр жил тутам төрийн байгууллага хэр хүнд сурталтай байна вэ гэдгийг асуудаг. Харамсалтай нь жил тутам “муудаж” ирэв. Өнгөрсөн жил л гэхэд бизнес эрхлэгчдийн 90 хувь нь төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлж, гурван төрийн албан хаагчтай харилцахдаа 13 хоног зарцуулсан. Ингэхдээ 360 мянган төгрөгийн зардал гаргасан. Мөн судалгаанд оролцогчдын 45 хувь нь албан бус мөнгө төлсөн гэж хариулжээ. Тэр дунд зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ямар нэг албан бус зардал гаргасан гэжээ. Тэгвэл энэ мэтээр төрийн хүнд суртлыг даамжруулж, “гарын” мөнгө төлөхгүй байх боломжийг бүрдүүлэхийн тулд анх 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийг санаачилж байв. Хууль санаачлагчдын “Төрийн нэр барьсан авлигачдын шүдийг Зөвшөөрлийн хуулиар ингэж сугалахгүй бол иргэд, хувийн хэвшлийнхэн хүнд суртлын араа шүдэнд зажлагдаж хэмлэгдсээр дуусах нь байна” хэмээн тодорхойлсон уг хууль дөрөв дэх оныхоо босгон дээр батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэллээ.


Манай улсад олгож байгаа лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрчилгээ зөвшөөрлийн тоо 1600-д хүрээд байсан. Харин Зөвшөөрлийн хуулиар энэ тоог дөрөв дахин бууруулж 362 болгож цөөллөө. Ингэхдээ тусгай болон энгийн гэж хоёр ангилахаар хуульд тусгасны дотор тусгай зөвшөөрөл 249, энгийнх 119 төрөл байгаа юм. Шинэ хуулиар ард иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахаас бусад үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй. Гагцхүү эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, байгаль экологитой холбоотой үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох хүсэлт илгээнэ. Тухайлбал, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахаар бол Засгийн газраас, цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах бол тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол харьяалах газраас зөвшөөрөл хүснэ.


Харин гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх Засгийн газарт хүсэлт илгээх юм. Хуулийн авторуудын нэг болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зөвшөөрлийн хууль нь дур мэдэн зөвшөөрөл шинээр бий болгож, олгох асуудлыг цэгцэлж, нэг мэдээллийн системд оруулаад нэмж хасахыг хориглож байгаа зохицуулалт юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ийнхүү цахимжуулж, нарийвчлан зааж өгснөөр аж ахуйн нэгж иргэдэд хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулан улмаар албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй болгож байгаа юм. Аливаа зөвшөөрөл авлига авах шалтаг, ард иргэдийг дарамтлах далим байж хэрхэвч таарахгүй. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан ямар мэргэжлийн холбоод ямар ямар зөвшөөрөл олгосон, яагаад зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжид ямар учир шалтгааны улмаас зөвшөөрөл олгоогүй талаарх бодит үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж гээд ер нь зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг ил болгох юм. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байгаа. Хууль зөрчсөн бол Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хуулиудаар хариуцлага тооцно” гэж ярьсан.


Эцэст нь Ерөнхий сайдын дэргэд зөвлөл ажиллана. Энэ зөвлөл гурван жил тутам бүх зөвшөөрөлд аудитын шинжилгээ хийж шаардлагагүйг нь хасаад явах юм байна.
Хуулийн шинэчлэлээс онцлох заалт цөөнгүй бий. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ. Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр шийдвэрлэхгүй, заасан хугацаанд хариу өгөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно. Төрийн байгууллагын зүгээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө мэдээллийг эзэмшигчид мэдэгдэнэ. Харин энэ бүх хугацаанд гаргасан хүсэлтийнхээ явцыг иргэн цахимаар хянаад явна.


Зөвшөөрлийн хууль бизнес эрхлэгчдэд ээлтэй болж эдийн засгийн эрх чөлөө өгч байгааг онцолж байгаа. Урьд нь 200 байсан зөвшөөрлийн тоо 1600 болж найм дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 362 болгож төрийн дарамтыг тав дахин багасгаж байгаа гэх. Хамгийн энгийнээр хэлэхэд үүний нэг жишээ бол өмнө нь дэлгүүр шинээр нээхэд 28 төрлийн зөвшөөрөл авдаг байсан. Харин шинэ хуулиар хоёр төрлийн зөвшөөрөл аваад л иргэн үйл ажиллагаагаа эхлүүлж болохоор болжээ.
Төрийн хүнд суртал, авлига, хахуулийг халах бас нэг дэвшил нь энэ хуульд заасан зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай болж байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хүссэн, олгосон хоёрын мэдээлэл хоёулаа цахим санд нээлттэй орж байгаа нь илүү шилэн болох давуу талтай юм. Энэ санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар хуульд тусгажээ.

Зөвшөөрөл олгох үйл явц:

Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног.

Хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөр баримт бичгийн бүрдэл шалгана. Хангасан гэж үзвэл магадлах ажиллагааг эхлүүлнэ. Дутуу бол нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног байна.

Магадлан шалгах 5-10 хоног:

Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын таван өдөр, энгийн зөвшөөрлийг ажлын гурван өдөр. Шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэр гаргана. Хэрэв дээрх хугацаанд хариу өгөөгүй бол автоматаар сунгасанд тооцно.

Шийдвэр гаргах 5 хоног.

Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор олгох эсэхийг шийдвэрлэнэ. Энэ хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно.

Зөвшөөрөл олгох 3-5 жил

Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийг анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно.

Энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаатай олгоно.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна
Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​