fbpx Олсон мөнгөө оффшорт нууна уу, овоонд өргөнө үү дур биз дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 21 секунд

Олсон мөнгөө оффшорт нууна уу, овоонд өргөнө үү дур биз дээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Батболдын оффшорт байгаа дансыг улайлгахаар үзэж байна. Тэр улайгаагүй ээ. Данс улайлгах гээд байгаа нөхдийн эсрэг мэдэгдэл гаргаад хөл болов. Хэн ч гэсэн хөрөнгөндөө хаа хамаагүй гар дүрүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Ер нь тэгээд чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг чадаж байгаа эр хүн олсон мөнгөө оффшорт хадгална уу, овоонд өргөнө үү хэнд хамаатай юм бэ. Ил далд олсон тэр их мөнгийг шингээх банк тэгээд Монгол Улсад байгаа юм уу гээд олон асуудал ургаж таарна. Тэгэхээр энэ мэт дансны асуудал надад бол хамаа алга. Харин Сүхбаатарын Батболд гэдэг хүн хэн бэ гэдгийг тодруулах гээд үзье.

Азид бол түүнийг улстөрч гэдгээр нь төдийлөн мэдэхгүй. Харин Монгол Улсын тэргүүн баячуудын нэг гэвэл гадарладаг гэнэ, Сү ноёнтонг. Тэгээд ч түүнийг улстөрд нэг талаас аз, нөгөө талаас нь хөрөнгө мөнгө түшиж өнөөдөрт авчирсан. Өөрөөр хэлбэл, Сү.Батболд улстөрд мартахын аргагүй дүр бол биш. Их улстөрийн хаалгыг хаагаад гарахад л мартагдах дүр. Яагаад гэхээр тэр улстөрд өөрийнхөөрөө зовлон жаргал эдэлж, өөрийнхөө дүрийг өөрөө босгосонгүй. Тухайн үеийн МАХН-ын лидер гэж болох Н.Энхбаяр, С.Баяр нар түүнийг гараас гар дамжуулж ивээсэн. Тэгэхээр Төрийн ордны хананд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд гэсэн зураг үлдэхээс үл хэтэрч болох талтай. Одоо бол тэр С.Баяр, Н.Энхбаяргүйгээр өөрийгөө их улстөрд залчих хэмжээнд бэлтгэгдсэн хүн гэхэд болно. Тэгээд ч МАН-д өнөөдөр түшиж тулаад байх лидер байхгүй. Тийм учраас өөрийнхөө бүрдүүлсэн багтай их улстөрийн талбайд тоглолт хийх болно. Ясны наймаачин хүн улстөрийн баг гэхээсээ илүүтэй мөнгөөр зодчих сонирхол ч цухалзуулж мэдэх юм. Улстөр дэх эхний аз ийн тохиов. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн /1986/ бизнесмэн залууг “алдарт” Н.Энхбаяр 2000 онд их улстөрд хөтлөн оруулж ирсэн. Монголдоо томд тооцогдох “Чингис” зочид буудлын эзэн, бизнес хийж мөнгөтэй болчихсон учраас “шарсан мах анддаггүй шар зурхайч” ах Н.Энхбаярын хараанаас хэрхэн мултрах билээ. Тэгэхээр түүнийг зөвхөн аз биш бас хөрөнгө нэг талаас нь түшсэн нь харагдана.

Гэхдээ 1990 онд Лондон хотын Бизнесийн удирдлагын их сургууль, 2002 онд Москва хотын Дипломатын академид суралцаж Дипломатч мэргэжил эзэмшсэн боловсрол нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж таарна. Боловсрол, хөрөнгө гээд тэр айх зүйлгүйгээр энэ тулааны талбарт орж ирсэн. Төрийн мөнгөөр гадаадад боловсрол эзэмшсэн залууг тухайн цагийн /1986/ нийгэм яаж зүгээр суулгахав. Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн, Гадаад харилцааны “Монголимпекс” нэгдэлд Экспорт фирмийн захирлаар 1992 он хүртэл ажиллаад бизнест хөл тавьсан нэгэн гэхээр бас чиг туршлага харагдана. Дараагийн аз ийн тохиов. Ардын намыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын намтар түүнийг их улстөрд хүч авахуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч 2004 оны сонгуульд С.Батболдын аав Сүхбаатар, ээж нь Янжин, өвөө нь “Цагаан дээлт” тодотголгүй л болохоос биш Дамдин гэсэн намтартай нөхөр нийслэлийн Сүхбаатар дүүргээс нэр дэвшүүлэн өрсөлдсөн. Өөрийнх нь нэр дэвшүүлэн өрсөлдөж буй нам өдгөөгийн МАН буюу жанжин Сүхийн үүсгэн байгуулсан нам. Нэрээ дэвшүүлсэн дүүрэг нь Сүхбаатар гэх зэрэг олон тохироо бүрдсэн нь яах аргагүй түүний ирээдүйн улстөрд нөлөөлсөн байж таарна. Энэ бол түүний улстөрийн замд тохиосон дараагийн аз. Нөгөө талаас улстөрд өөд нь татаж авчирсан ах Н.Энхбаярын нөлөөлөл ч хэвээрээ байв. Сайн ах нь МАН-д бүү хэл Монголын улстөрд хүчээ авчихсан учраас сайн дүүдээ мандат өгөхөөс яахав.

Гурав дахь аз ийн тохиов. 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулж байсан өдгөөгийн МАН 2004 оны сонгуульд арай гэж суудал илүүрхэв. Нэгэнт илүүрхэсэн учраас Н.Энхбаярын Засгийн газар байгуулагдсан даруйд Сү.Батболдыг Үйлдвэр худалдааны сайдаар тохоон томиллоо. Ах нь бэлтэй боловсролтой дүүгээ танхимдаа багтаахгүй бол өөр хэнийгээ гэхсэн билээ. Танхимын зарчимаар л ажилласан байх. Гийгүүлсэн гавьяа үгүй л Их эвслийн Засгийн газар байгуулагдахад тэр сайдынхаа суудлаас буусан. Харин 1993 оноос 2000 он хүртэл удирдсан “Алтай Трейдинг” компанийн санхүүгийн байдал түүний улстөр дэх нөлөөллийг дагаад зузаарсан гэх хардлага өдгөө ч тэнүүчилж буй. Энэ үед Н.Энхбаяр ах нь Ерөнхийлөгч болчихсон байсан учраас тэр Засгийн газрын танхимд цаашид багтах боломжгүй болж үлдсэн. Дөрөв дэх аз ийн тохиов. Ийнхүү сайдын суудлаа өгсөн тэрээр сул гишүүдийн тоонд зүй ёсоор багтаж, 2008 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт Дамдины Сүхбаатарын, Янжин ээжтэй Батболд хэмээх бренд нэрээрээ орж явчихлаа. Ялалт байгуулахаас өөр яахав.

Тухайн үеийн С.Баяртай ч боловсрол хэтэвчнийхээ хэмжээнд хэл амаа сайтар ололцож байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сайн ах Н.Энхбаяр нь Ц. Элбэгдоржид өвдөг шороодлоо. Улмаар тухайн үеийн МАХН даяар Н.Энхбаярыг зайлуулах төлөвлөгөө хэрэгжиж, бүдэрсэн дээр нь түлхэхээр улайрч байв. С.Баяр, У.Хүрэлсүх нар ч энэ тал дээр сайтар гар нийлсэн. Энэ үед Социнтерний хуралд суугаад ирсэн МАХН-ын удирдлагууд уугуул нэрээ сэргээх ажиллагаанд идэвхийлэн зүтгэж, МАН нэрээ сэргээн авлаа. Голж орхисон МАХН нэрийг нь Н.Энхбаяр авахаар шүүхийн үүд сахиж гээд их улстөр ид хөдөлгөөнд орж байсан үед Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баяр, Сү.Батболдын сайн ахаар тодорлоо. Азтай нөхөр. МАН-д байсан хоёрхон лидерийн нөмөр түүнээс илчээ харамласангүй. Нөгөө талаар хэтэвчний хэмжээ ч энэ нөмөрт байх зүй ёсны эзнээр тодруулсан байх. Дараагийн сайн ах С.Баяр Оюутолгойн гэрээг үзэглэсний дараа буюу 2009 онд биеийн байдлаас шалтгаалан Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзлаа. Залгамжлагч нь ямар ч өрсөлдөгчгүйгээр дүү С.Батболд тодорсон. УИХ-д 46 суудалтай ууган хүчнийг толгойлж, Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр тодорно гэдэг азтай хэрэг.

Ялангуяа шинэхэн Ерөнхий сайд Сү.Батболд нь Тавантолгойн ордыг 1997 онд Австралийн “BHP billiton” компани эзэмшиж байгаад ашиггүй гээд орхиод гарахад тэднээс лицензийг аваад үлдчихсэн зэрэг нь яагаад сонирхолгүй гэж. Магадгүй сайн ах С.Баяр нь би Оюутолгойн гэрээг үзэглэв. Чи одоо Тавантолгойн хувь заяаг шийд гэсэн ч юм билүү, хэн мэдлээ. Сү.Батболдын Засгийн газарт түүний бизнесийн хамтрагч анд С.Баярцогт нь Сангийн сайдаар суусан. Ил далд ажиллагаанд гар нийлэхээс өөр аргагүй анд нь тэр. Ямар сайндаа оффшор бүсэд сая ам.доллар мартахдаа тулж баяжихав дээ. Өнөөдөр энэ хоёр эрхэм чуулганы хуралдаан дээр сөрөг харж суух ч бизнесийн талбарт бол дал мөрөө алгадаж уулздаг сайн найзууд гэх. Түүнээс гадна Сү ноёнтонд “Хас”-ын Ч.Ганхуяг, Ё.Отгонбаяр гээд дурдаад байвал хэтэвч нэг нөхдүүд олон бий. Найзууд гэснээс тэрээр засаг тэргүүлж байдаа тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр андтайгаа хамтран Кембрижийн хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлэх нэрийн дор мөнгө угаасан гэдгийг өдгөө хүн бүхэн мэднэ.

Энэ утгаараа тэр сайд андтайгаа нийлж Монгол Улсын боловсролын салбарыг самарсан хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүний хар гай өнөөдөр ч үргэлжилж буй. Үүнээс гадна манай Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэлхийд гаргах зорилгоор менежментийг нь гаднын компаниудад өгөх тендер зарлагдсаныг уншигч та санаж байгаа. Тендерийн сүүлийн шалгаруулалтад Хятад, Солонгосын хамтарсан консорциум, Хонконгийн, Японы гээд дэлхийд эрэмбээрээ хоёрт бичигдэх “Nasdag” зэрэг дөрвөн компани үлдэж, үүнээс нэг нь тодрох байлаа. Гэтэл Ерөнхий сайд Сү.Батболд айлчлаар явахдаа Нью-Йоркт аяны дөрөө мулталсан. Ийнхүү дөрөө амраах тэр тендерийн сүүлчийн шатанд шалгараагүй Нью-Йоркийн хөрөнгийн биржийг шалгаруулж, бөөн хэл ам тарьсан.

Үүний цаана асар их мөнгө явж байсан гэдгийг бид мэднэ. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор хэтэвч нэг анд Ч.Ганхуягийн “Хас” банкид 13 сая ам.доллар байршуулж байсан гэдэг. Энэ цагаас хойш Монгол Улсын хөрөнгийн бирж бүрэн дампуурсан гэхэд болно. Өнөөдөр зарим өдөрт огт гүйлгээ хийхгүй байгааг ч мэргэжилтнүүд дурдаж байгаа юм. Ингээд өмнөх сэдэв рүүгээ орьё. С.Баяр ах нь 2008 оны сонгуульд орохдоо АН-ын амласан нэг сая төгрөгийг давуулж 1.5 сая төгрөг иргэн тус бүрт амлачихсан. Ийм учраас дүү Сү.Батболд нь ахынхаа амлалтыг биелүүлэх гэж чамгүй л үзсэн. Манай нүүрс алт гээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр авч байв. Ёстой л галзуурч байсан цаг. Монгол Улсын эдийн засаг 17 хувьд хүрч гаарав. Тэр ийм эдийн засгийн таатай үед засаг тэргүүлсэн нь бас л их аз. Атаархамаар азтай лүд гэж уулга алдмаар. Мөнгө ийм элбэг үед тэр ахынхаа амлалт захиасыг биелүүлсэн.

Оюутолгойгоос зуу зуун тэрбумаар нь мөнгө авч, Хүний хөгжил сангаар дамжуулан бидэнд 21 мянган төгрөг тараав. “Чалко”-гоос 350 сая ам.доллар аваад тараав. Өдгөө ч энэ өрийг төлөх гэж Монгол Улс зүдэрч байгааг бид мэднэ. Ийм их мөнгийг тэр Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд үйлдвэр бүтээн байгуулалтад огт оруулсангүй. Зөвхөн ахынхаа амлалт, захиасыг биелүүлэхэд зориулсан. Хайран мөнгө атга чихэр, архи дарс болоод л өнгөрсөн дөө гэж харамсмаар. Энэ хугацаанд Сү.Батболдын “Алтай трейдэнг” төрийн дэмжлэг авч улам хүчээ авсан тухайг энд нуршаад яахав. Бүгд мэдэх хойно. Эдийн засгийн маш таатай нөхцөлд тэр Ерөнхий сайдын суудалд заларч, ахын захиас амлалтыг биелүүлж байсан учраас ард иргэд ч ам сайтай байсаар 2012 онтой золгох эс золгохын агшинд засагт хамтрагч АН нүүрээ гэнэт буруулав. Ингээд хэдэн сарын настай сайдууд томилох ажиллагаа МАН дотор явагдлаа. Тухайн үеийн эх сурвалжийн хэлж бичиж байснаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар сайдынхаа суудлыг хувааж аваад өөрсдийнхөө халаасны хүмүүсээ томилсон гэдэг.

Батлан хамгаалахын сайдаар У.Хүрэлсүхийн гэгдэх Ж.Энхбаяр очиж байхад Сангийн сайдаар Сү.Батболдын гэх Д.Хаянхярваа очих замаар суудал хуваагдсан тухай дурдаж байв. Харин дэд сайдын суудлыг хэдэн хөрөнгөлөг хүүхнүүдийн дунд мөнгөний уралдаан зарлачихсан гэдэг. “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Мон полимет”-ын Ц.Гарамжав гээд мөнгөөр зодчих хэмжээний хөрөнгөтэй хүүхнүүд дэд сайд болсон доо. Ингээд 2012 оны сонгуульд эхлэхэд мань эр намын жагсаалтад тэргүүлэх эрэмбэ зааж үлдсэн. Харин улстөрд хөтөлж оруулсан сайн ах Н.Энхбаяр нь тэдний чамлаж орхисон МАХН нэрийн дор нийгэмд шуугиан тариад нэгэнт эхэлчихсэн байв. Тиймээс МАН-ын санал хуваагдаж, МАХН-ын гомдогсод гологдогсод УИХ-д гуравдагч бүлэг байгуулах хэмжээнд санал авч чадсан учраас Сү ноёны тэргүүлсэн МАН сонгуульд ялагдав.

С.Баяр

Шуурхай.мн 

Стивен Сигал эхнэртэйгээ кинонд тоглоно
Стивен Сигал эхнэртэйгээ кинонд тоглоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​