fbpx С.ШААРИЙБУУ: АЛТАНТУЯАГ БИТГИЙ МАРТААРАЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 42 секунд

С.ШААРИЙБУУ: АЛТАНТУЯАГ БИТГИЙ МАРТААРАЙ

Малайзын парламентын сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө Монгол Улсын иргэн С.Шаарийбуу тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамэдтэй холбогдон малайзчуудад хандан мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, тэрбээр “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай. Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охины аллага шиг шударга бус явдалтай нүүр тулах болно” хэмээн бичээд тус орны тугийг барьсан өөрийн гэрэл зургаа хавсаргажээ.

Эргэн сануулахад, 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силангор мужийн Субан Дам хэмээх ойгоос Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр хөнөөгдсөн байдалтайгаар цогцсыг нь олсон байдаг.

Талийгчийн үхлийн талаар түүний аав С.Шаарийбуу “Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улстөрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг минь зэрлэгээр хөнөөсөн нь зарим баримтаар тогтоогдсон” хэмээн хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч байсан билээ.

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Малайзын анхан шатны шүүхээс хоёр хүнд цаазын ял оноосон ч давж заапдах шүүх хэргийг нь цагаатгасан байдаг. Мөн энэ хэргийг холбооны шүүхэд танилцуулсан С.Шаарийбуугийн өмгөөлөгч Карпал Сингх автын ослоор нас барсан. Дараагаар нь 2015 онд Холбооны дээд шүүхээс эл хэрэгт Малайзын цагдаагийн тусгай албаны ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг буруутай хэмээн цаазын ял оноосон юм. Гэсэн ч Сирул Азхар Умар ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан. Тэрбээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдож байгаа аж.

Үүнээс гадна Malaysiaki агентлагаас талийгчийн аав С.Шаарийбуутай холбогдож ярилцсан бололтой. Энэ талаараа тус агентлаг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь өмгөөлөгчөөр нь дамжуулан С.Шаарийбуутай холбогдоход “Малайз улсад шинэ Засгийн газар байгуулагдаж, Холбооны дээд шүүхийн эсрэг гаргасан түүний заргийг нухацтайгаар авч үзээсэй гэж хүсч байна. “Охин маань 12 жилийн өмнө амиа алдсан гэтэл одоог хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй байна. Бид хэр удаан хүлээх ёстой вэ? Охин маань амьд сэрүүн байсан бол энэ оны тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байсан. Түүний төрсөн өдөр Малайзын парламентын сонгуультай давхацсан учир би тус улсын иргэдэд хандаж Ш.Алтантуяаг битгий мартаарай, ухаалаг сонголт хийгээрэй гэж хэлмээр байна гэсэн юм" гэж мэдээлжээ.

С.Шаарийбуугийн нэхэмжлэлээр Малайзын Засгийн газрыг тус хэрэгт яллагдагчаар татах Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Малайзын Холбооны дээд шүүхээс хянах хүсэлт энэ сарын 2-нд гаргажээ. С.Шаарийбуугийн өмгөөлөгч Сангийт Каур Деогийн хэлснээр С.Шаарийбуугийн гэр бүг ирэх зургаадугаар сарын 6-наас өмнө мэдүүлэг өгөх шаардлагатай аж.

Өглөөний сонин
Б.Билгүүн

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТЕГ-т байцаалт өглөө

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​