fbpx Финланд улс цөмийн хаягдлаа 100,000-аас дээш жил хадгалах зоорь бэлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 16 секунд

Финланд улс цөмийн хаягдлаа 100,000-аас дээш жил хадгалах зоорь бэлдэж байна

Финланд улс дэлхийн улс орнуудаас анх удаа цөмийн хаягдлаа урт хугацаанд хадгалах байгууламжтай болохоор төлөвлөжээ.

“Onkalo” гэж нэрлэж буй уг төслийн нэр нь фин хэлээр “агуй, гүн нүх” гэсэн утгатай.

Финландын эрх баригчид сүүлийн 20 гаруй жил уг төслийг тус улсын баруун өмнөд бүсийн Олкилуото арал дээр хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь газрын 450 метрийн гүнд байгуулагдаж буй томоохон зоорь ажээ.

Тус арал дээр одоо цөмийн гурван реактор ажилладаг. Гурав дахь нь энэ онд нээгдсэн юм. Реакторууд нийлээд Финландын эрчим хүчний хэрэглээний 33 хувийг хангадаг.

Цөмийн хог хаягдал хадгалах байгууламжийн зардал нэг тэрбум евро хүрсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

2020 онд энэ бүтээн байгуулалттай танилцсан Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн Рафаэл Гросси “Өндөр түвшний цацраг идэвхт цөмийн хаягдлыг хадгалах геологийн агуулах байгуулах санааг бүгд ярьдаг ч Финланд улс л үүнийг хийжээ” гэж магтсан юм.

АНУ, Их Британи, Швед, Франц, Канад зэрэг улсууд ижил төстэй шийдлийг судалж байгаа ч Финланд улс тэднээс 10 жилийн түрүүнд явааг судлаачид хэлсэн байдаг.

Одоогоор дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 10 хувийг цөмийн эх үүсгүүр хангадаг юм. Хүлэмжийн хий бага ялгаруулдаг гэдэг утгаараа цөмийн эрчим хүч нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой гэж судлаачид үздэг.

Гэвч нөгөө талаас аюулгүй байдлын асуудал хөндөгддөг юм.

Цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэх явцад гарсан хаягдал нь хэдэн зуун мянган жилийн хугацаанд хүн, байгальд хор хүргэх цацраг идэвхт туяаг ялгаруулж байдаг.

Тиймээс уг хаягдлыг хүмүүс болон байгалиас тусгаарласан орчинд маш урт хугацаанд хадгалах шаардлагатай.

2016 оны байдлаар дэлхий даяар 260,000 тонн орчим цөмийн хаягдал хадгалагдаж байжээ.

Онкалогийн байгууламж нь 3,500 тонн хаягдлыг хадгалах багтаамжтай байх гэнэ. Энэ нь Финландын таван цөмийн цахилгаан станцын бүх ашиглалтын хугацааны турш гаргах хаягдлыг хадгалах багтаамжтай гэсэн үг.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Онкалогийн байгууламж 100-120 жилийн хугацаанд дүүрэх ба тэр үед байгууламжийг лацдаж, хамгийн багадаа 100,000 жил хадгалах юм байна.

Ингэхдээ газар хөдлөлт, мөстлөг зэрэг байгалийн янз бүрийн хүчин зүйлийн үед задрахгүй байхаар бүтээжээ.

“Бид хомо сапиенсийн оршин тогтнох хугацаанаас удаан ажиллах зүйл бүтээхийг хичээж байна. Цаг хугацааны хувьд санаанд багтамгүй юм” гэж Онкалогийн төсөл дээр ажиллаж буй мэргэжилтнүүд ярьж байна.

Эх сурвалж: BBC

3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​