fbpx ШИНЖЭЭЧ: “Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Уул уурхай Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 6 секунд

ШИНЖЭЭЧ: “Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон

УИХ-аас томилогдсон хянан шалгах түр хорооны "нүүрсний" гэх сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна. Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах юм.

Энэ үеэр хянан шалгах түр хорооны шинжээчийн "Тавантолгой" ХК-ийн ерөнхий танилцуулгыг хүргэж байна.

ШИНЖЭЭЧ: "Тавантолгой" ХК-ийн ашиглаж буй бүлэг ордыг 1966 оноос ашиглаж эхэлсэн. УИХ-ын 1999 оны тавдугаар сарын 13-ны өдрийн "Аймаг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай" 29 дүгэр тогтоолоор орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болсон байна.

Тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбай нь нийт 218 сая тонны нөөцтэй. Үүнээс баттай буюу А зэргийн 36.3 сая тонн, бодитой 101.6 сая тонн, С буюу боломжит 80 сая тонны нөөцтэй.

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд:

"Тавантолгой" ХК 2011-2021 од 25.3-472.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 22.7-233.8 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтайгаар ажиллаж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

2022 оны жилийн эсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажилласан байна. Мөн тус онд 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлсэн. Үүнээс 2018 онд 54.8 тэрбум төгрөг шилжүүлсэн нь хамгийн өндөр мөнгөн дүн байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар 456 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Мөн тус онд 323 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажиллажээ.

"Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болон өмчийн төлөөллийн хувьд:

"Тавантолгой" ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон. Дараа нь 2011 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тогтоолоор орон нутгийн төлөөлөл болон даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 18 болон 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам"-ын 10.3-т "Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, ХШЗ-ийн гишүүнийг ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой хэдий ч 2009 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 49 хувийн хувьцаа эзэмшигч тал шийдвэрлэж иржээ.

ТУЗ-ийн тогтоол, мөнгөн гүйлгээний журналыг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хугацаанд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Үүнд:

зураг

ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хугацаанд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна

ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогчид дараах буцалтгүй тусламж дэмжлэгийг олгосон байна. ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхд буцалтгүй тусламжид 32.4 мянган ам.доллар, А.Жаргалсайханд 31.5 мянган ам.доллар, С.Сумьяагийн эмчилгээний зардалд 43.6 сая төгрөг, Д.Ганболдод 35 сая төгрөг, А.Идэрцогтод 25 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгожээ.

Мөн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт буцалтгүй тусламжаар 35 сая төгрөг, ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus-570 автомашиныг олгосон байна.

зураг

"Тавантолгой" ХК-д шинжээчид ажиллах үеийн хүндрэл..

Хянан шалгагч, шинжээч нар "Тавантолгой" ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хангагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэрэг хүндрэл байв.

Мөн тус компанид ажилласан байсан зарим албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан 72 хадгаламжийн нэгжтэй танилцах боломжгүй байсан.

2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан Ашигт малтмалын газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байв" хэмээн танилцуулав.

Н.Энхцогт: Эмнэлэгт хорь гаруй хонохдоо сайд маань намайг андуураад цохичихсон юм байхдаа ч гэж бодлоо. Үнэхээр гайхаж байна
Н.Энхцогт: Эмнэлэгт хорь гаруй хонохдоо сайд маань намайг андуураад цохичихсон юм байхдаа ч гэж бодлоо. Үнэхээр гайхаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​