fbpx 10 жил дуншсан Тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 11 секунд

10 жил дуншсан Тавантолгойн төслийг зургаан сарын дотор хөдөлгөж чадах уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газраас Тавантолгойг хөдөлгөх шийдлээ зүтгүүлж эхэллээ.   Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар арав гаруй жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд гаргах ёстой гэдэгт гишүүд байр  сууриа нэгтгэжээ.  Мөн Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойг хөдөлгөх хувилбарыг ч дэмжихээр болсон байна.   МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжиж эхэлсэн нь Тавантолгойн хувь заяа шийдэгдэх шатандаа  орчихов уу гэдгийг харуулж байгаа юм.   Ер нь энэ удаагийн  хувилбар боломжийн олны эрх ашигт нийцсэн хувилбар байх магадлалтай гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Цаг хугацааны хувьд ч олон улсын зах зээлд  түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа  энэ үеийг ашиглан төслийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг ОУВС-гаас мэдэгдсэн байдаг. Ийм нэг чухал алхмын өмнө У.Хүрэлсүхийн багийнхан тулж ирээд байна.  Тэдний хувилбар нь Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийн 30 хувьд IPO гаргахаар тусгасан байна.  Эндээс нийтдээ 4.7 тэрбум ам.доллар олж, цаашлаад төслөө хөдөлгөх боломжтой гэж үзжээ. Үр дүнд нь Тавантолгой төслийн автозам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэжээ. Мөн хэдэн хувийг нь төр, хувийн хэвшилд өгөх юм гэдгийг тодорхой болгоно. Гэрээ контрактыг яаж хийх юм гэхчлэн олон асуудал бий. Эдгээр нь эргээд Монголд ямар ашигтай байх, олон нийтийн эсэргүүцэлтэй хэр тулгарах вэ гээд ордыг эргэлтэд оруулахад гарцаагүй шийдэх зэрэг олон асуудалтай нүүр тулах нь тодорхой. Мөн үеийн үед Тавантолгойн асуудалд эсрэг байр суурь илэрхийлж байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нартай нүүр тулна.  2012-2016 онд  дөрвөн жилд УИХ-ын даргын албыг хашсан З.Энхболд Тавантолгойн төслийг хөдөлгөх гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим сайдыг тухайлбал М.Энх­сайханыг огцруулахаар ярьж байсан удаатай.  Хятадуудад Тавантолгойг өгөх гэлээ хэмээн тухайн үед байр сууриа илэрхийлсэн. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрын Тавантолгойг хөдөлгөх хувилбар тэдэнд  таалагдаж магадгүй юм. Учир нь Ерөнхийлөгч иргэдийн эзэмшиж буй ЭрдэнэсТавантолгойн 1072 хувьцааг амь оруулахаар ажлын хэсэг ч байгуулаад байна. 1072 хувьцаа нь Тавантолгой төслийн чухал мөртлөө нэг жижиг нэгж. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзах цэг нэг газарт байж мэдэх л юм.   Ер нь Таван­толгойн төсөл яригдаж эхэлснээс хойш  М.Энхболдын Засгийн газраас эхлээд С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын  Засгийн газраар дамжин асуудал үүсч, улстөржилттэй нүүр тулж, замхардаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч энэ асуудлыг хөндөж, цаашлаад огцрох шалтгааных нь нэг болж байсан удаатай. Харин одоо хэрхэх бол.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар “Тавантолгойг хөдөлгөнө хэдэн жил ярилаа.  Хөдлөх нь хөдөлж байгаа л даа, нүүрсээ зөөж л байна. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Бүр цогцоор нь цахилгаан станцаа барьмаар байна, төмөр замаа тавимаар байна. Нэг горимонд оруулмаар байна.  Нэг бодлого, шийдвэр гаргаад энэ нь юунаас болж унадаг гэхээр дотоодын улс төрөөс болж унадаг. Тэгэхээр энэ асуудлаа энэ Засгийн газрын үед  шийдээч гэж байгаа юм. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй, олон түмэнд. Мөн 1072 хувьцаагаа ами­луул­маар байна. Ард түмэнд тараагаад өгчихсөн,  найман жил хүлээлээ. Нүүрсний үнэ өндөр байна. Одоо энэ дээр маш хурдан төмөр замаа тавиад, 200-300 жил хийгдэх нүүрсээ экспортод гаргамаар байна” гэжээ.  Мөн  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Энэ төслийг эргэлтэд оруулах хангалттай тооны, бодлогын бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан. 10 жилийн турш энэ төслийг үр дүнтэй ажиллуулах талаар ярьж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Олон улсын хөрөнгийн биржийн босгыг даван, хөрөнгө босгох шаардлага бий. Дотоодын Таван толгой компанийн хувьцааны үнэ тогтмол өсч байгааг та бүхэн сайн мэднэ. “Энержи ресурс” компани мөн Хонконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид ч олон улсын хөрөнгийн биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлэн, засаглалаа сайжруулах ёстой. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон  шалгаруулахаар ажиллаж байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэсэн юм.  Ийнхүү энэ Засгийн газар Тавантолгойг хөдөлгөхөөр нэгэнт зориг шулуудаад байна.   Өчигдөр МАН-ын бүлгээр дэмжиж нэг даваагаа давлаа. Одоо байнгын хороо, УИХ, ҮАБЗ гээд туулах зам ч олон байна.  Тавантолгой  төсөл амь орох уу, дахин нэг Засгийн газрыг элээх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Авлигатай биш АТГ-ын даргатай тэмцэгч
Авлигатай биш АТГ-ын даргатай тэмцэгч
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​