fbpx Хоёр “хар хэрээ” ба Засгийн газрын цав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
10 минут 19 секунд

Хоёр “хар хэрээ” ба Засгийн газрын цав

“Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийн ойгоо дотоод хэрүүлтэй угтаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэх үед Засгийн газрын гурван гишүүн л хоорондоо хувийн болоод хувьсгалын чанартай хэрүүлийн үгс бие бие рүүгээ чулуудав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэгд, уг хуулийн төслийг өмнө нь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд Газрын тухай хуультай зөрчилдөж, ард иргэдийн эсэргүүцэлтэй тулаад Засгийн газар буцаад татаж авсан. Одоо оруулж ирж байгаа Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төсөлдөө маш олон татварын хөнгөлөлт үзүүлнэ гээд заасан. Гэтэл тэр хөнгөлөлт чөлөөлөлт нь тэгш шударга биш байна. Тогтворжуулах гэрчилгээ өгнө гэж байгаа нь зүйтэй нэг хэсэгт өгөөд нөгөө хэсэгт өгөхгүй гэхээр дахиад л нөгөө давуу байдлууд үүснэ. Тиймээс ард түмэн, хөрөнгө оруулагчдыг сайтар мэдээллээр хангаж, нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Хэлэлцүүлгүүд сайн явуулж, нэгдмэл ойлголттой болсны дараа санал хураалт явуулна. Нэн ялангуяа Засгийн газрын гишүүд нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг Засгийн газрын гишүүд нь УИХ-ын танхимд орж ирээд маргалдаад унагааж, гацаачихдаг болчихлоо. Үүн дээрээ онцгой анхаарахыг сануулъя” хэмээн Засгийн газрын гишүүдэд анхааруулсаар байтал УИХ-ын өчигдрийн чуулган дээр “идсэн ууснаа” хэлэлцэж мөн л багагүй маргалдав.

Дотроо өргөстэй байгаа Засгийн газрыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний команд ч шрупдэж амжлаа. Яг үнэндээ Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хоёул эх оронч царай гаргаж “Монгол улсаа бодож...” хэмээн нүүрэн дээрээ ярьж байгаа ч иргэдийн хувьд тэд “хар хэрээ” болоод удаж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг улайран зүтгүүлэхийн цаана

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан байдаг. Гэхдээ 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай зэрэг шахуу байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, хэд хэдэн удаа ч мэдээлэл хийсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн Ч.Хүрэлбаатарын санаачилсан, түүний тамгатай хуулийн төсөл биш. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн турш боловсруулж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл. Харамсалтай нь, энэ хууль түүхий байгааг, олон нийтийн шүүлтүүрт ороогүйг бас хэн нэгний эрх ашигт үйлчлээд байгаа юм биш үү гэж хардахад хүргэснийг өнгөрсөн өдрүүдэд бид хангалттай сонслоо.

Хөрөнгө оруулагчдын хувьд УИХ-ын танхимд хэрэлдээд байгаа “Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг босго, газар эзэмшүүлэх эсэх, татварын урамшуулал, танк энэ тэр огт падгүй” гэхэд хилсдэхгүй.

Хөрөнгө оруулагчид арваад жилийн өмнөөс л бидэнд эдийн засгаас илүүтэйгээр улс төрийн нөхцөл байдал хамгийн их нөлөөлж байна. Монгол Улсын урт хугацааны тогтвортой бодлого, нэгдсэн стратеги, төрийн бодлогын залгамж халаа юу юунаас чухал байна гэдгийг хэлж байсан. Өнөөдөр ч энэ асуудлаа тавьдаг.

Тухайлбал, Монголд хамгийн элэгтэй байсан Японы Элчин сайд асан Такэнори Шимизү “Монгол Улсад хөрөнгө оруулалтын гэрээгээ дээдлэх ёс алдагдсан нь хөрөнгө оруулалтад хамгийн их нөлөөлж байна. Засгийн газар, УИХ-ын гишүүдийн оролцоо хэт өндөр байгаа нь хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлж байна. Төрийн албаны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах чадвар чухал байна” хэмээн онцлон хэлж байсныг энд сануулах нь зүйтэй.

Засгийн газар бүтэн гурван жилийн турш энэ хуулийг боловсруулж, УИХ-д өргөн бариад зургаан сар болсон байтлаа гэнэт сонгууль дөхсөн энэ үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг улайран зүтгүүлж байгаа нь яалт ч үгүй хардлага дагуулж байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлдөө Засгийн газрын гишүүд нь өөрсдөө итгэхгүй байна.

Хоёр “хар хэрээ”

Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар хэзээнээс ч юм үл тайлагдах өс хонзонтой болсон хүмүүс. МАН, АН-ын гол дүрүүд болсон тэднийг өнөөдөр монголчууд “хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав” гэх үгээр л хүлээж авдаг болсон.

Тэгэхээр ард түмэнд хайр зарласан тэдний үгнээс илүү Засгийн газрын гишүүдийн хэрүүл нь энэ хуулийн төсөлд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Одоо үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль муугаас гадаадын хөрөнгө оруулалт багасч байна гэж бодохгүй байна. Монгол Улс зах зээлийн багтаамж муутай, 2 их гүрний дунд оршдог, дэд бүтэц сул хөгжсөн, авлига хээл хахууль, хуулийн тогтворгүй байдал гээд олон хүчин зүйлээс болж гадаадын хөрөнгө оруулалт бага байгаа нь үнэн. Түүнээс хуулийг шинэчлээд эрс өөрчлөлт авчрах зүйл байхгүй. Харин ч зарим зүйл заалт нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэдэг болгоомжлол төрөөд байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг босгыг байхгүй болгож, өчүүхэн төдий хөрөнгө оруулахад хөрөнгө оруулагч болж байнга оршин суух эрх авах нь ноцтой биш үү. Өмнө нь хуульд байсан 60+40 жилээр газар эзэмшүүлэх ашиглуулах гэдэг заалтаас “эзэмшүүлэх” гэдгийг байхгүй болгосон гэж Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Энэ хоёр үг ялгаа алга. Гэтэл Монголын аж ахуйн нэгждээ 15 жилээр л ашиглах эрх олгодог. Үеийн үед жижиг орон хөгжихгүй, бусадтай нийлье гэх санаа цухалзаж байсан. Өнөөдөр ч цухалзаж байгааг үгүйсгэхгүй. Оюутолгойн бүтээгдэхүүний мөнгийг Монголбанкаар дамжуулах УИХ-ын тогтоолын төслийг Ц.Даваасүрэн гишүүн батлуулсныг Ч.Хүрэлбаатар гишүүн хууль зөрчин унагасан. Худлаа гэж хэлж чадахгүй байх. Ч.Хүрэлбаатар сайд аа, тантай би 10 жил энд суусны хувьд таныг би сайн мэднэ. Та хэзээ ч Оюутолгойн гэрээг засахын төлөө явдаггүй. Дандаа эсэргүүцэж байсан. Чи бол Хотгор шанагын уурхайг зарсан нь худлаа юу. Үнэн шүү. Ах дүү нарын чинь дансаар олон сая доллар орж ирсэн нь үнэн шүү дээ” хэмээн бухимдахыг өчигдөр бүх нийтээрээ сонссон.

Түүний үгэнд байгаа үнэн зүйл бол Монгол Улсын аж ахуйн нэгжүүд 15 жилээр газар эзэмшдэг. Заримд нь бүүр нийслэлийн өмчийн газар дээр үйлдвэрээ барьсан байгуулсан гээд зээл ч өгдөггүй. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдад 100 жилээр газар ашиглуулна гэдгээ хөрөнгө оруулалт татах хөшүүрэг гэж зарлаад байгаа нь эгдүүцэл төрүүлэхээс аргагүй.

Өнөөдрийн байдлаар УИХ, Засгийн газрын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Ч.Хүрэлбаатар сайдад төдийгүй зарим хүнд “хар хэрээ” болон харагдаж буй. Мэдээж, УИХ-ын гишүүдийн хэлээд байгаачлан гадаадын хөрөнгө оруулалт үнэхээр ус агаар шиг хэрэгтэй байгаа. Гэхдээ жинхэнэ хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг бас л ус агаар шиг чухал. Засгийн газар найр тавиад байсан “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”, “Петро Чайна” зэрэг томоохон хөрөнгө оруулагч нартай өнгөрсөн хугацаанд хэрхэн “үзэлцсэн” билээ. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яс махандаа тултал мэдэрсэн л баймаар. Гэтэл иргэд нь хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн “нинжа” нартай “үзэлцэх” дээрээ тулчихвал...

Тиймээс Ерөнхий сайд өнгөрсөн жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулахдаа УИХ-ын чуулганд хэлсэн үгийг саная. Тэрээр “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно хэмээн үзэж байна” гэсэн. Энэ үгийг нь өнөөдөр Засгийн газрын танхимд цагаан цаасан дээр бичээд хадахад ч буруудахгүй болоод байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зөвхөн Ч.Хүрэлбаатар сайдынх биш гэдгийг ахин онцлоод УИХ-ын танхимд Ерөнхий сайдыг урихыг УИХ-ын дарга Г.Занданшатар танаас хүсмээр байна.

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө -5...-7 градус хүйтэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө -5...-7 градус хүйтэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​