fbpx Хийн аюулгүй байдалд тавих хяналт хаана байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
8 минут 0 секунд

Хийн аюулгүй байдалд тавих хяналт хаана байна вэ

Сүүлийн үед, сүжиггүй хүн сэжиг төртөл гамшиг осол дараалж байна. Хамгийн сүүлд, хотын замаар тээвэрлэж явсан 60 тонн хий дэлбэрэв. Урьд хожид үзэгдээгүй гамшиг осол болов. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдлээ. Мэдээж хэрэг, энэ осол хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Гэвч энэ бүхний эцсийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна.

Харин ингэж ойр ойрхон том том осол аваар гараад байгаа нь төрийн хя­налт “алга болсон”-оос үүдэлтэй. Адаг­лаад л аюултай ачаа тээвэрлэх горим буюу ачиж яваа машин цац­руу­лагч­тай байсан эсэх гээд наад захын зөрч­лүүдийг дурдаж болохоор байгаа юм.

Ер нь бол сүүлийн үед Шадар сайдаас эхлээд “...Стандарт” гэж их ярих болсон. Гэтэл нөгөөх стандартыг нь мөрдүүлэх төрийн хяналтын байгууллагаа татан буулгачихсан.

Оноороо хоёр жил, сараараа жил дөрвөн сарын өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгачихсан.

Уг нь Мэргэжлийн хяналтын байгууллагыг үүсгэж, сайдаар нь ч ажиллаж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус газрынханд “…Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал, зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гэдэг байсан юм.

Харин татан буулгах үед Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн 1100 орчим улсын байцаагч төрийн хяналтыг тавьдаг байв. Гэвч “...МХЕГ нь 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Гэсэн ч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс “...Төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна” гэх гомдол гаргах болсон. Энэ үндэслэлээр тус байгууллагыг цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай болсон” гээд дээрх шийдвэрийг хэрэгжүүлсэн.

Ингээд МХЕГ-ын 800 гаруй албан хаагч яамдад хуваарилж, 300 орчмыг нь цомхотгож орхисон. Тэр шийдвэртэй хамт төрийн хяналтыг “татаад буулгачихсан” байдаг юм.

Тэгээд суурин дээр нь үлдсэн “Газар”-ыг тэс өөрөөр ажиллуулдаг болсон. Дотоод хяналтын газар шиг үйлчлэлтэй болгочихсон. Одоо тэр газар нь тэртэй тэргүй Төрийн албаны зөвлөлийн дөнгөөд байдаг чиг үүргийг хуваан эдэлдэг.

Гэтэл сүүлийн хоёр жилд төрийн хяналт гээч алга болсон. Чухамдаа энэ л олон ослын үүд нээгдсэн гэхэд хэтийдэхгүй.

Хамгийн сүүлийн энэ хий дэлбэрсэн ослыг л гэхэд өмнө нь МХЕГ, НМХГ-аас тавьдаг байсан хяналт алга болсонтой холбохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр, урьд нь шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ, аюулгүй байдалд МХЕГ-т Эрчим хүч, хэмжил зүйн хэлтэс мэргэжлийн хяналт тавьдаг байжээ. Гэтэл одоо энэ хэлтсийнхэн салаад нэг хэсэг нь Эрчим хүчний яам, нөгөө хэсэг нь Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжсэн. Мөн МХЕГ, НМХГ-т яг хийн чиглэлээр гадаад, дотоодод нарийн мэргэшсэн дөрвөн сайн байцаагч байв. Тэдний нэг нь Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газарт очсон байна. Нөгөө гурав нь хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байна. Цомхотголд орсон 300-гийн нэг болсон байхыг үгүйсгэхгүй.

Харин одоо хийн асуудлыг УУХҮЯ-нд хариуцах болсон. Тус яамны Салбарын хяналтын газар хариуцдаг гэсэн үг. Тэндхийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн улсын байцаагч нарт тэр эрх үүргийг хэрэгжүүлэх учиртай. Гэсэн ч Мэргэжлийн хяналт гэхээсээ УУХҮЯ-ны чиг үүргийн дагуух хяналтыг хэрэгжүүлдэг байна. Гэхдээ энд гарч буй хийдэл нь шинээр байгуулагдсан яамдын Салбарын хяналтын газрууд зөвхөн тухайн яамныхаа чиг үүргийн дагуух “хяналт”-ыг л тавьдаг болсон. Өмнөх Мэргэжлийн хяналтын байгууллага шиг хөндлөнгийн хяналт үгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, сайдын мэдэлд ажиллаж байгаа хяналтын байцаагч шийдвэрийнх нь эсрэг хяналт тавина гэж байхгүй. Энэ нь амьдралаар нотлогдсон зүйл шүү дээ. Энэ нь хяналтын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломж болчихож байгаа юм. Ерөөсөө, 2003 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг яг ийм шалтгаанаар байгуулж байсан юм. Өөр бусад жишээнүүд ч үүнийг нотолно. Тухайлбал, хоруу чанар нь жилээс жилд нэмэгдэх болсон шахмал түлшний асуудал байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буугдах хүртэл НМХГ-ын байцаагч 24 цагаар хяналт тавьдаг байв. Өдөр бүр тухайн түлшний орц найрлага хянагддаг байсан гэсэн үг. Түүнээс хойш хяналт нь алга болчихсон. Тэгэхээр төрийн хяналтгүй болсноос хойш “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшний гол орц болох барьцалдуулагчид тавьдаг хяналт ч үгүй болсон. Одоо хаанаас, ямар чанартай барьцалдуулагчаар түлш хийх болсныг нь нарийн нягтлах шаардлагатай. Дээрээс нь тэр түлшний утаанаас гарах болсон үнэр гэдэг шинэ асуудал бий болсон. Урьд нь бас үнэрийг нь хэмждэг байсан. Хэмжилтээс шалтгаан нөхцөл нь тогтоогддог байв. Мэргэжлийн хяналтын байгууллагыг байхад гэсэн үг шүү дээ. Харин тус байгууллага тарсны дараа өнөөх багаж нь хаашаа ч юм алга болчихсон байгаа юм. Бодит байдал ийм байна.

Ер нь бол Мэргэжлийн хяналтынханд асуудал байсан уу гэвэл байсан. Оймсны хэргээс эхлээд олон “юм” бий. Гэвч тэр нь өнөөдөр төрийн мэргэжлийн хяналт яам дагаж унасны дэргэд бол засаж залруулж болох л алдаа юм. Тиймээс шийдвэр гаргагчид өмнөхөө эргэж нэг хараад “Мэргэжлийн хяналт”-ыг сэргээх нь л зөв болов уу даа. Угаасаа “...Аливаа төрийн оршин тогтнох үндэс нь хяналт” гэдэг дүрэмтэй шүү дээ. Гэхдээ тэр хяналт нь одоогийнх шиг сайдын мэдэлд шийдвэр дагадаг бус хөндлөнгөөс, мэргэжлийн нүдээр харж, амаар дуугардаг төрийн хяналт юм. Яг л 20 жил болоод хоёр жилийн өмнө татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллага шиг...

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Я.Гантөмөр: Энэ жил улсын төсвийн ₮15 тэрбумаар тусгай зориулалтын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж худалдаж авна
Я.Гантөмөр: Энэ жил улсын төсвийн ₮15 тэрбумаар тусгай зориулалтын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж худалдаж авна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​