fbpx УИХ-ын гишүүд амлахгүй, өгөхгүй, тайлагнана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 54 секунд

УИХ-ын гишүүд амлахгүй, өгөхгүй, тайлагнана

Үндсэн хууль болон Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оны сонгуулиар тойргоос 78, хувь тэнцүүлэн буюу жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6 нийт 13 байхаар УИХ-аас баталсан.

Тухайлбал, Увсаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Хүрэлбаатар сайд 2024 онд Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг нэгтгэсэн сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшинэ. Хэрвээ сонгогдвол баруун 4 аймгийг төлөөлж, УИХ-д сууна.

Хуулийг санаачлан батлуулсан Засгийн газрын тэргүүний тайлбарласнаар УИХ-ын гишүүд “Миний аймгийн дотуур байр” гэхээ болиод “манай бүсийн дотуур байрууд” гэж ярьдаг болох юм.

Мэдээж аливаа зүйл эерэг болон сөрөг талтай гэгчээр хэдийгээр гурваас дөрвөн аймгийг төлөөлнө гэж байгаа ч хамгийн олон хүн амтай хоёр аймгийн сонгогчдын саналыг авсан тохиолдолд УИХ-ын гишүүн болох магадлал өндөр. Энэ нь хүн ам цөөтэй аймгуудын сонгогчдын сонгох эрх тэр бүр хангагдахгүй гэсэн үг.

Гэсэн ч УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойргоос сонгогдсон л бол бүсийн төлөөлөл болно. “Миний Увс нутгийн түмэн” гээд яриад, төсөв хөрөнгийг чирээд, чиглүүлээд байх эрхгүй.

1.

2024 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосон учраас хоёрдугаар сарын 1-нээс УИХ-ын сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн байгаа. Хэсгийн хороо байгуулах, сонгуулийн төв комисс байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, шилжилт хөдөлгөөнийг зогсоох, нам эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулах, нэр дэвшүүлэх гээд зургадугаар сарын 28-ны өдрийг хүртэл УИХ-ын сонгуулийн тухай мэдээллээр амьсгалах өдрүүд айсуй.

Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан цаг хугацааны хуваариар нам эвслийн нэр дэвшүүлэх ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 14-нөөс эхэлнэ. СЕХ нь 6 дугаар сарын 01-нээс нэр дэвшигчдийн бүртгэж, сурталчилгаа албан ёсоор 6 дугаар сарын 10 наас эхэлж, 26-нд дуусах юм байна. Тэгэхээр энэ 17 хоногийн хугацаанд гурваас дөрвөн аймгийн хамарсан тойргоо бүхлээр нь тойрч, сурталчилгаа хийнэ гэдэг нэр дэвшигчээс шандас шаардах нь тодорхой.

УИХ-ын гишүүдийн хувьд хаврын чуулган эхэлтэл тойрогтоо ажиллах үүрэг хүлээсэн. Ингэхдээ зөвхөн хуучин тойрог гэлгүй томсгосон тойргоор ажиллаж байгаа аж. Гол нь тэд хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчээс илүүтэйгээр сонгогч бид хэрсүү, мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал гэдгийг хэн бүхэн анзаарч буй биз.

Сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа шинэ хүмүүст өөрийгөө таниулахад цаг хугацаа хязгаарлагдмал ч өнөөдрийн УИХ-ын гишүүдэд тайлангаа тавьж, дүнгээ авахад хангалттай хугацаа байна. Тэдэнд хуулиар тайлан тавих эрх л зөвшөөрөгдсөн. Гэтэл сүүлийн өдрүүдэд тайлангийн сэтгүүлтэй хамт чихэр, сүү, гарын бэлэг гэх зүйлс ирж байгаа тухай мэдээллүүд харагдах болов.

Хэрвээ танай гэрт ийм зүйл ороод ирвэл хууль бус сурталчилгааны нэг хэлбэр. Та хуулийн байгууллагад хандах эрхтэй бөгөөд хэрвээ таны гомдол батлагдвал Сонгуулийн тухай хуулийн 75.2-оор СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцох юм.

2.

Хууль бус сурталчилгаа гэж юуг хэлээд байна вэ. Хамгийн наад зах нь, УИХ-ын гишүүн тань тайлангийн сэтгүүлээ өмнөө бариад чихэр, сүү, ул боов, хөнгөлөлттэй үнийн купон, үнэ төлбөргүй үйлчилгээ санал болговол та цагдаад мэдэгд.

Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, гадаад, дотоод аялал, амралт сувилалд амраах, ирээдүйд мөнгө эд бараа өгөх гэрээ байгуулах, ажлын байранд зуучлах, хувьцаа өгөх гэх зэрэг хуулиар хориглосон. Үүнээс гадна 2024 оны төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах нь хуулиар хориглосон зүйлд багтана. 2012 оны сонгуулиар МАН, АН хоёр уралдан 1 саяас 1.5 сая төгрөгийн иргэн бүрт өгөх амлалт өгч байсныг та санаж буй биз. Энэ удаад сохор зоос ч амлах эрх тэдэнд байхгүй.

Тиймээс ирж буй гишүүнийхээ амнаас гарч буй гоё үг бүрийг анхааралтай сонсоход гэмгүй. Таны гомдлоор нэр дэвшигчийг эргүүлэн татах бүрэн боломжтой учраас гоё “донгоддог” гишүүнээ хуулийн дагуу “хөөх” боломж нь сонгогчид бий.

УИХ-ын Сонгуулийн тухай хууль

75 дугаар зүйл.Нэр дэвшигчийг хасах

75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.

75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй.

АНУ-ын Сенатын танхим Украины тусламжийг багтаасан $118 тэрбумын төсөл танилцууллаа
АНУ-ын Сенатын танхим Украины тусламжийг багтаасан $118 тэрбумын төсөл танилцууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​