fbpx Молдоваас салан тусгаарласан бүс нутаг ОХУ-аас “хамгаалалт” хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 28 секунд

Молдоваас салан тусгаарласан бүс нутаг ОХУ-аас “хамгаалалт” хүсэв

Молдова улсаас салан тусгаарласан Транснистрийн бүс нутгийн Оросын талыг баримтлагч удирдлага өчигдөр Москвагаас “хамгаалалт” хүссэн нь мөргөлдөөний бас нэг голомт бий болох эрсдэлийг нэмэгдүүллээ.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад үлдсэн энэ нарийн зурвас газрыг олон улсын хэмжээнд Молдовын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Тус бүс нутгийн 470,000 орчим оршин суугчийн дийлэнх нь орос үндэстнүүд юм.

Лхагва гарагт түүхэндээ долоо дахь удаагаа хуралдсан Транснистрийн парламент Молдова улсын дарамт шахалтаас “хамгаалах” хүсэлт Москвад илгээхийг дэмжсэн тогтоол баталжээ.

Кишинёв дахь Молдовын засгийн газар Транснистрийн гол импортыг хааж, “эдийн засгийн дайн” явуулж байгаа тухай уг тогтоолд дурдсан байна.

Молдовын засгийн газрын шадар сайд Олег Серебрян “Тирасполиос гаргасан суртал нэвтрүүлгийн чанартай мэдэгдлийг манай засгийн газар няцааж байна. Манай бүх ард иргэдэд ашигтай Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн интеграцчлалын бодлогын үр шимийг Транснистрийн бүс нутаг хүртэж байгаа” гэж Телеграм хуудсандаа бичжээ.

Тирасполь нь Транснистрийн бүс нутгийн төв юм.

Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч “Манай эх орон нэгтнүүд болох Приднестровийн оршин суугчдын эрх ашгийг хамгаалах нь бидний тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм” гэж хэлснийг тус улсын төв хэвлэл мэдээлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн хууль тогтоох дээд байгууллагад жил тутмын илтгэлээ тавих өдрийн өмнө ийм тогтоол гарсан нь анхаарал татаж байна.

2006 онд Транснистрийн парламент ОХУ-д нэгдэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулах шийдвэр гаргаж байв. 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхлэхийн өмнөхөн Донбассын салан тусгаарлагчид бас Оросоос “хамгаалалт” хүсэж байсан юм.

Гэхдээ Кишинёвын эрх баригчид үүнийг тийм ноцтой зүйл биш, дуулиан дэгдээх ээлжит оролдлого гэж үзэж байгаа юм байна.

Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Москвагийн эрх баригчид Одессын чиглэлд довтлохоор Транснистрийн бүс нутагт шинэ фронт нээж болзошгүй гэсэн айдас бий болж байв.

2022 онд энэ бүс нутагт үл мэдэгдэх дэлбэрэлтүүд болоход бас үүнийг дайнд татан оруулах зорилготой Оросын явуулсан ажиллагаа байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байлаа.

2023 оны гуравдугаар сард Транснистрийн захиргаа удирдагчийнх нь амь насанд халдах оролдлогыг Украины талаас явуулсан тухай мэдэгдэхэд Киевийн эрх баригчид үүнийг нь няцааж байжээ.

Одоо Транснистрийн бүс нутагт Оросын 1,500 орчим цэрэг байнга байрладаг.

ОХУ энэ бүс нутгийг үнэгүй байгалийн хийгээр хангах зэргээр дэмжих бодлого явуулдаг байсан нь Украины дайны улмаас хязгаарлагдаад байгаа юм.

Эх сурвалж: AFP

Монгол Улсад хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​