fbpx Буух эзэн, буцах хаяггүй түншлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 51 секунд

Буух эзэн, буцах хаяггүй түншлэл

Экспортыг сайн дэмж, Монгол Улс хөгжинө хэмээн лоозогносон. Учир нь “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-г бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй байгаа нь үүнийг илтгэж буй. Монгол Улс энэ оны эхний хоёр сард дэлхийн 50 оронд бараа экспортолсон байна. Үүнээс БНХАУ-д 93.2, Швейцарт 3.7, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож, нийт экспортын 97.8 хувийг эдгээр орон эзэлжээ хэмээн Гаалийн ерөнхий газрынхан мэдээлэв. Түүнчлэн экспортод 2240.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар багассаныг тус газрын тайланд дурджээ. Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 2041.8 сая ам.доллар буюу 91.1, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 83.5 сая ам.доллар буюу 3.7, амьд мал, амьтад, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 28.4 сая ам. доллар буюу 1.3 хувийг эзэлж, энэ нь нийт экспортын дүнгийн 96.1 хувийг бүрдүүлсэн байна. Энэ оны эхний хоёр сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, зэс, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д, үхэр, адууны боловсруулсан ширийг 100 хувь БНТУ-д, самнасан ноолуурын 82.1 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д экспортолж, дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.2 хувийг эзлэж буй.

12 & 24

Найман жилийн өмнө байгуулсан гэрээний хэрэгжилтэд хангалтгүй байгааг бизнесийнхэн хэлдэг. “ЖУГАМО” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар энэ гэрээг байгуулснаас хойш манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүйг тэдний хийсэн судалгаанаас харж болохыг хэлж байсан юм. Харин япончууд экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, манай улсад борлуулагдах япон барааны нэр төрөл, хэмжээ өссөн гэсэн үг л дээ. Мэдээж үүнд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” нөлөөлсөн үү гэдэг нь эргэлзээтэй ч хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бизнесийнхэн тайлбарладаг.
Тэгвэл Япон руу хийх экспортын хувь хэмжээ өсөхгүй байгаа шалтгаан нь гэрээ байгуулснаас хойших явцын болон гарцын үнэлгээ, судалгааг хийгээгүйтэй холбоотой хэмээн “ЖУГАМО” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар “Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлж байв. Энэ үеэр Япон экспортоо нэмэгдүүлж чадсан нь тус улсын ЖЭТРО хэмээх байгууллага хувийн хэвшилдээ манайхтай байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөгтэй холбоотой хэмээн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накармура Ко ярьж байсан юм. ЖЭТРО бол японы экспортыг өсгөх үүрэгтэй, төрийн байгууллага. Харин Монголд Эдийн засгийн түншлэлийн гэрээг аль яам, агентлаг хариуцах нь тодорхойгүй байдаг аж.
Хоёр улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь түншлэлийн гэрээг ашигласан талаар “Жугамо” нийгэмлэгийнхэн судалжээ. Эндээс харахад, манай компаниудын 12 хувь, японы компаниудын 24 хувь нь ашиглажээ. Мөн судалгаанд оролцсон, япон компаниудын 21 хувь нь энэ гэрээг ашиглахаар судалж байна гэсэн байна. Бүр тодруулбал, Японоос авто машин, тоног төхөөрөмж, хуванцар эдлэл авдаг бол тус улс руу чулуу, гипс, цемент, хүнсийг багахан хэмжээтэй худалддаг.
Япон руу түншлэлийн гэрээний хүрээнд бараа үйлчилгээ нийлүүлэхдээ юуг анхаарах вэ гэдэг кодоор тодорхойлогдсон аж. Ингэснээр тухайн бараа ямар хөнгөлөлтийг ямар хугацаанд эдлэх гэх мэт мэдээллийг авах боломжтой юм.
Японд төрийн байгууллагаас гадна тус улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хувийн хэвшилдээ Монголтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээг сурталчилсаар байгааг судалгаанаас харж болохыг З.Сугар захирал хэлж байлаа. Япончууд түншлэлийн гэрээний талаар текст, видео гэх мэт бүх хэлбэрээр мэдээлэл түгээн, хаана, хэнд хандахыг ч зөвлөдөг байна. Тодруулбал, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэж бичээд гүүглээс хайхад 5.7 сая илэрц гарсан бол монголоор хайхад 500 мянган илэрц байна. Мөн монгол хэл дээрх мэдээллийн дийлэнх нь хоёр орны хооронд ЭЗТХ байгууллаа гэсэн үйл явдлын, албан мэдээ байдаг байна.


СОЛОНГОСТОЙ ХИЙХ ТҮНШЛЭЛ

Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч ашиглаж чадалгүй есөн жилийг үджээ. Энэ нь зөвхөн монголчуудаас шалтгаалсан гэдгийг тодотгох нь зөв байх. Гэсэн атлаа БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар зэхэж, хоёр тал эхний уулзалтуудаа хийгээд эхэлсэн талаар Гадаад харилцааны яамны цахим хуудсанд дараах мэдээг нийтэлжээ.
Монгол Улс БНСУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүх салбарт харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологи үйлдвэрлэлтэй, дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон тоглогчдын нэг, гадаадын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болох БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх арга замын нэг нь хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (цаашид ЭЗТХ) байгуулах юм.
БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай, түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий, эмзэг эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал. Голлох тодотгол нь өнөөх бидний ашиглаж чаддаггүй экспортыг нэмэгдүүлэх гарцыг түншлэлийн гэрээнд тусгах нь.
БНСУ-тай хийсэн манай нийт худалдааны эргэлт 1990-2015 оны хооронд 100 дахин нэмэгдсэн ч өнөөгийн байдлаар талуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хүлээсэн түвшинд хүрээгүй. Хоёр орны худалдааны эргэлт 2012 онд оргил цэгт буюу 480 сая ам.доллар хүрсэн ч 2017 оны эцсээр 209 сая ам.доллар болж буурчээ. Хоёр орны худалдаанд БНСУ-аас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ дийлэнх хэсгийг эзэлж байгаад анхаарч, цаашид худалдааны тэнцвэрийг бүрдүүлэх, Монголын экспортыг нэмэх нь манай улсын хувьд чухал хэмээн үзэж гэрээнд тусгахаар зэхэж буй бололтой. БНСУ-тэй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулбал энэ нь бидний хоёр дахь хэлэлцээр болно.

ХОЖИЛ “МИНИЙХ”

2015 онд Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулсан. Тэгвэл энэ гэрээ үр дүнд хүрсэн үү. Хоёр орны худалдаа тэлсэн үү, манай экспорт өссөн үү. Эдгээр асуултад хариулж тус улстай хийх түншлэлийн гэрээнд тусгах шаардлага бий. Нэгэнт ашиглаж чаддаггүй гэрээний гүйцэтгэлийг үр дүнд хүргэхийн тулд монголчууд Солонгостой хийх түншлэлийн гэрээнээс юу хүлээх ёстой вэ?
Мэдээж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх учиртай. Хариуцах эзэнтэй байх ёстой. Гэрээний тухай мэдээллийг албаны мэдээгээр нэг удаа мэдээллээд өнгөрөх биш тогтмол, өгөөжтэй байдлаар түгээх хэрэгтэй. Бизнесийн өрсөлдөөний талбарыг шударга, цэвэр байлгах шаардлага бий. Түүнчлэн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болох нь зүйтэй гээд төр, төрийн чиг үүргийг гүйцэтгэгч байгууллагуудын хийх ажлыг эрэмбэлж болно.


Харин хувийн хэвшлийнхэн олон улсын стандарт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна тухайн улс орныхоо хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд судалгаа шинжилгээнд анхаарал хандуулах учир бий. Дотооддоо өрсөлдөгчид байж болох ч экспортод бүтээгдэхүүнээ нийлүүлэх үед хамтрагч байх соёлд суралцах нь ч бас анхаарах асуудлын нэг гэдгийг З.Сугар захирал онцолж байсан. Экспортыг нэмэгдүүлэх гол зорилготой гэрээний биелэлт буух эзэн, буцах хаягтай байх үндсэн шаардлагыг хангах цаг ирсэн. Эцэстээ энэ нь гүйцэтгэл, хяналт, мэдээллийн түгээлт гээд олон зүйлийг эзэнжүүлж, хариуцлагжуулах хөшүүрэг болох юм.
Түншлэлийн гэрээний хожил монголчуудад үлдэх учиртай.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Малчдад 710 мянган төгрөгийг бэлнээр олгож байна
Малчдад 710 мянган төгрөгийг бэлнээр олгож байна
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​