fbpx Б.Мөнхбаатар: Барилгын компаниуд бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нийлүүлэлт хийх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 55 секунд

Б.Мөнхбаатар: Барилгын компаниуд бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нийлүүлэлт хийх хэрэгтэй

Орон сууц худалдан авахад тулгардаг асуудлын нэг урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Гэр хорооллыг хөгжүүлэх санг байгуулсан. Энэ байгууллага хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байгаа талаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.МӨНХБААТАРТАЙ ярилцлаа.

-Санг байгуулснаас хойш хэчнээн иргэнийг орон сууцтай болгосон бэ?

-Гэр хорооллыг хөгжүүлэх санг нийслэлийн Засаг даргын санаачилгаар байгуулаад нэг жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 74 иргэн урьдчилгаа төлбөрөө шийдүүлж орон сууцтай болсон.

-Одоогоор хэчнээн иргэн хүсэлт гаргаж, санд хандаад байна вэ?

-Нийт 794 иргэнд мэдээлэл өгснөөс 260 гаруй нь өргөдөл, хүсэлт гаргаж манай санд хандаад байна. Эдгээр иргэний олонх нь байраа сонгоогүй, банкнаас зээлээ шийдүүлж чадаагүй явна.

-Иргэдийн хүсэлтийг хэд хоногийн хугацаанд шийдвэрлэдэг вэ?

-Янз бүр байдаг. Зарим иргэний асуудлыг гурав, заримынхыг нь сарын дотор шийдвэрлэдэг.

-Харилцан адилгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Удаж байгаа шалтгаан нь Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хороо сард 1-2 удаа хуралдаж шийдвэр гаргаж байгаатай холбоотой. Мөн ипотекийн найман хувийн зээл зогссон учраас зөвхөн банкнаас тавьж буй шаардлагыг хангах гэж иргэд цаг хугацаа их алдаж байна.

-Аль дүүргийн иргэд илүү хамрагдаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс нэлээд олон иргэн хамрагдлаа. Дэмжлэг авсан иргэдийн тал хувийг Сонгинохайрхан дүүргийнхэн эзэлж байна.

-Орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хаана хүлээн авч байна вэ. Тухайн сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Өргөдлийг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт авч байна. Иргэнд хэд хэдэн ерөнхий шаардлага тавьж байгаа. Тодруулбал, орон сууцгүй, өмнө нь ямар нэгэн орон сууцны өмчлөлийн түүхгүй байх, нийслэлийн газрын санд шилжүүлэх газрын хэмжээ 400 ам метрээс дээш байхын зэрэгцээ тухайн газар дээрээ нэгээс дээш жил амьдарсан байх ёстой. Эдгээр шаардлагыг хангаж буй иргэд өргөдөл гаргах бүрэн боломжтой.

-Орон сууцтай болох хүсэлтэй иргэн цаашид юунд илүү анхаарах ёстой вэ?

-Иргэд товлосон хугацаанд газраа чөлөөлж нийслэлийн Газрын санд шилжүүлэхээс гадна байшингаа буулгаж цэвэрлэх ажлыг шуурхай гүйцэтгэх хэрэгтэй. Бичиг баримтын ямар нэгэн зөрчилтэй байвал тэр тухайгаа нуулгүйгээр хариуцсан мэргэжилтэнд хэлж дор бүр нь засч залруулах шаардлагатай юм. Энэ талд иргэд нэлээд хариуцлагагүй ханддаг тал бий.

-Энэ онд хэчнээн иргэнийг орон сууцанд хамруулах вэ?

-Тоо зааж төлөвлөсөн зүйл байхгүй. Иргэдийн хүсэлт бүрийг шийдвэрлэхийн төлөө л бид ажиллана.

-Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийнхнээс гадна өөр газар оршин суугч санд хүсэлт гаргаж болох уу?

-Одоохондоо тийм боломжгүй. Ер нь цаашид гэр хорооллын оршин суугчдыг орон сууцжуулъя гэвэл иргэдийн бодит ганц өмч болох газрыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн 30 болон түүнээс дээш хувьд тооцох, газрын нэгж үнэлгээг нэмэгдүүлэх, улс, нийслэлээс газарт нь зориулж санхүүгийн баталгаа гаргадаг механизм зайлшгүй шаардлагатай.

- “Хотын удирдлага иргэдийн газрыг хямд худалдан авч байна” гэж шүүмжилж буй тохиолдол бий. Газрын үнэлгээг хэрхэн тогтоодог юм бэ?

-Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сарын А/449 тоот захирамжаар баталсан журмын дагуу энэхүү ажлыг зохион байгуулж байна. Үүнд газрыг үнэлж авах талаар тусгаагүй. Өөрөөр хэлбэл, иргэн, нийслэл хоёр ямар нэгэн байдлаар тохиролцоо хийж газрын үнэлгээг тогтоохгүй байгаа. Иргэн өөрөө хүсвэл агаар, хөрсний бохирдол үүсгэж байсан амьдрах орчин буюу газраасаа татгалзаад нийслэлд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд хариуд нь нийслэл 30 хувийнх нь дэмжлэгийг олгож байгаа юм.

-Сангаас цаашид ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Нийслэлин Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн тухайд энэ чиглэлээрээ ажиллана. Харин нийслэлийн Газрын сан санд байгаа газар дээрээ хөрөнгө босгох, үнэт цаас бий болгох, дуудлага худалдаагаар зарах мөн нийслэлд дутагдаж буй цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, инженерийн байгууламжийн туслах барилгыг төлөвлөх зэргээр илүү өргөн хүрээтэй ажиллах байх гэж найдаж байгаа.

-Зах зээл дээр борлуулагдаагүй хэчнээн орон сууц байна вэ?

-Бидэнд байгаа мэдээллээр энэ оны эхний хагас сарын байдлаар 40 ам метр хүртэлх талбайтай борлогдоогүй орон сууц 11543, үүнээс дээш талбайтай 5822 орон сууц зах зээл дээр бэлэн байна.

-Нийлүүлэлт их, эрэлт ч бага биш байгаа. Гэтэл яагаад үүнийг зохицуулж чадахгүй байна. Шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Их олон шалтгаантай. Нэгдүгээрт, барилгын компаниуд үнэ хямд, чанартай орон сууц санал болгож чадахгүй байна. Хоёрдугаарт, эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй юм. Гуравдугаарт, орон сууцанд орох хүсэлтэй иргэд тогтмол орлоготой хэдий ч урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх боломжгүй. Дөрөвдүгээрт, бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн бодитой төсөл, санхүүжилтийн механизм босгож хэрэгжүүлдэггүй. Тиймээс орон сууц барьж буй барилгын компаниуд технологи, хүн хүч, менежментээ шинэчилж бага зардал бүхий ялангуяа бага дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нийлүүлэлт хийх хэрэгтэй.

-Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах сонгодог арга бол иргэдээ орон сууцжуулах явдал. Үүнтэй эрдэмтэн, судлаач төдийгүй олон нийт ч санал нэгддэг. Гэхдээ үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, багагүй цаг хугацаа зарцуулах учраас бодит үр дүнд төдийлөн хүрч чадахгүй байна. Үүнээс өөр ямар гарц байж болох вэ?

-Ер нь бол шийдэл хайж, ганцхан технологиор бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг ойлголтоосоо салах цаг болсон. 2010 онд баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандага, мөн энэ оны хоёрдугаар сард нийслэлийн ИТХ-аар батлуулсан “Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар гэр хорооллыг үндсэн гурван хэсэгт хувааж тус бүрт нь төлөвлөлт хийж, тэр чиглэлд ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын хоёр тэрбум юанийн тусламжаар, ипотекийн зээлийн журамд гэр хорооллыг дахин төлөвлөлт болон амины орон сууцны зээлийг дэмжсэн бодлого боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. Харин дундын бүсэд Дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлж, гэр хорооллын 200-300 айлийг хэсэгчилсэн болон бие даасан хангамжаар хангахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн VII, Сүхбаатар дүүргийн XVIII хороонд дэд бүтцийн төв барихаар ажлаа эхлүүлээд байна. 2020 он хүртэл нийт дэд бүтцийн 50 төв барихаар төлөвлөсөн. Эдгээрийг БНХАУ, Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар барина. Захын бүсийн гэр хороололд цахилгаан хангамжийг сайжруулах, хүчдэлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр үндсэн ажлаас гадна дулаалгын аян өрнүүлнэ.

 

С.Юмсүрэн

 

Цахилгааны дэд станц дэлбэрч, хүний амь эрсдэж, хүүхэд түлэгдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ
Цахилгааны дэд станц дэлбэрч, хүний амь эрсдэж, хүүхэд түлэгдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​