fbpx “Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 47 секунд

“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Базарбямбын НЯМСҮРЭН

Монгол Улсын иргэн Х 37 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонгост долоон жил амьдарч байгаад Монголдоо ирээд жил хагас болж байна. Цөөнгүй жил хүний нутагт амьдарсан тэрээр эх орондоо ирээд хүн шиг амьдаръя гэж хичээж зорьсон ч санасандаа хүрч сайхан амьдарч чадсангүй. Барилгын бригад ажиллуулахаар хүмүүстэй нийлж ажилласан ч ажлын хамтрагчид нь нэг бол архи ууж алга болоод нэг бол гэрээт ажлаа хойшлуулж нүүрийг нь түлсээр өдий хүрч байгаа нь энэ. Одоо түүнд нэг л хүсэл бий. Хаашаа ч хамаагүй виз хөөцөлдөж гадагшаа гарах. Олон Монгол залуусын адил хаашаа ч хамаагүй яваад тэндээ үлдэж хөдөлмөрөө хүн шиг үнэлүүлж, сайхан амьдрах нь түүний хамгийн том зорилго болжээ. Хоёрхон жилийн өмнө Монголдоо ирээд сайхан амьдарнаа гэж мөрөөдөж байсан түүний хүсэл одоо хаашаа ч хамаагүй явъя гэх итгэл муутай үгсээр солигджээ.

Х бол жирийн л нэг Монгол залуу боловч ижил “мөрөөдөл”-тэй Монголын мянга мянган залуучуудын төлөөлөл. Үнэхээр ч эх орондоо сайхан амьдрахаар зорьж ирсэн түүн шиг олон залуу Монголоос боловсноор дүрвэх хүсэлтэй байна.

Монгол Улсын 220 мянган иргэн гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдардаг. Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авчээ. Тэдгээрийг насны ангиллаар эрэмбэлвэл 18-23 насныхан голдуу суралцаж байгаа бол, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаадад амьдарч байна. Мөн гадаадад байгаа монголчуудын 70 гаруй хувь нь баклавр, магистр, докторын зэрэгтэй иргэд байгааг тогтоосон байна. Гэвч дээр дурдсан судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулсан бөгөөд олонх нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дээд боловсролтой иргэд байсан юм.

Аливаа улс орны ажиллах нөөц боломжоо хэр ашиглаж чадаж байгаа, иргэд нь гадагш тэмүүлсэн өөр улс орнуудад цагаачлах хандлагатай эсэхийг хэмждэг “Brain drain index” гэж бий. “Тархины урсгал” ч гэж махчлан орчуулж болох энэхүү ойлголтын хувьд улс орны нөөц боломжоо дотооддоо ашиглаж байна уу. Залуучууд мэргэшсэн мэргэжилтэнгүүд нь гадагшаа тэмүүлж байна уу. Ажил амьдралын таатай нөхцлийг бүрдүүлж чадсан уу зэрэг олон асуудлаар нь улс орнуудыг эрэмбэлж гаргадаг. Тус индексээр манай улсын “тархины урсгал” 2019 онд 3.8 хувьтай байсан бол 2023 онд 4.2 болж нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтээр бид 177 орноос 2007-2023 оны дүнгээр 123 дугаарт жагсаж байна. Дээрх жагсаалтад хэр урд бичигдэж байна, төдий чинээ brain drain ихтэй байна гэсэн үг. Манай улсын хувьд 177 орноос 123 дугаарт бичигдэж байгаа нь тийм муу биш боловч бас сайнгүй үзүүлэлт юм.

“Brain drain index-ээр Африкийн Samoa, Ямайк, Палестин, Украин зэрэг улс орнууд эхний байруудад оржээ. Мэдээж нэрсээс харахад л улс төрийн нөхцөл байдал сайнгүй, дайн самуунтай байгаа эдгээр улс орнууд хамгийн эхэнд бичигдэж буй.

Дэлхийн хэмжээнд Brain drain-ий хэд хэдэн голлох шалтгаан бий. Улс үндэстний улс төр нийгмийн нөхцөл байдал, үймээн самуун, бусад улс оронд мэргэжлийн таатай боломж байгаа эсэх, эсвэл амьдралын өндөр түвшнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэл зэргийг голлох шалтгаанууд гэж үздэг. Мэдээж үүн дээр илүү сайн цалин, тэтгэмж зэрэг амьдралын баталгааг хэр хангасан байдал гол нөлөө үзүүлдэг.

Тархины урсгалаа дотооддоо тогтоон барих, боломж болгон ашиглахыг уриалсан “BRAIN DRAIN TO BRAIN GAIN” хэлэлцүүлэг өчигдөр МУИС-д боллоо. Энэхүү хэлэлцүүлгийн нэрийг шууд утгачлан орчуулвал гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн оюунлаг боловсон хүчнийхээ чадвар чадамжийг зэврүүлж хаях биш, бүрэн утгаар нь ашиглах гэж энгийнээр буулгаж болно.

Манай улсын хувьд ч залуучуудын орон гэгддэг ч олон монгол залуус гадаад орнуудад мэдлэг боловсрол эзэмшиж ирсэн ч тэр болгон сурсан мэдсэн мэргэжлээрээ ажиллах нь ховор. Энэ талаар ч өчигдөр болсон “Brain drain to brain gain” нэртэй хэлэлцүүлэгт ирсэн залуусын олонх нь санал бодлоо хэлж, өөрсдөдөө тулгарч байгаа бэрхшээл, асуудлуудаа хамтдаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт 2010 оны үед Засгийн газраас хэрэгжүүлсэн "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж, суралцаж байгаад ирсэн эрдэмтэн, докторууд голдуу цугласан байсан юм. Тэдний хувьд хамгийн их тулгардаг бэрхшээл нь хөдөлмөрийн үнэлэмж бага, цалин хөлс хүрэлцдэггүй, ялангуяа аливаа судалгааны ажил хийхэд бэрхшээл их байдгийг онцолсон. Эдгээр шалтгаануудын улмаас эх орондоо ажиллахаас илүү хилийн чанадыг зорих хүсэлтэй байгаагаа ч цөөнгүй залуус илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, нийгмийн баталгаа, амьжиргаанд хүрэхтэй үгүйтэй байдаг цалин хөлсний асуудал мэдээж үүн дээр Монголын агаар орчны бохирдол зэрэг дам шалтгаанууд манай улсын “brain drain”-ий гол шалтгаанууд байсаар байна. Мөн Монголдоо ирж сайхан амьдрахыг хичээж зорьж зүтгэж байгаа тэдгээр залуусаас гадна гадаадын орнуудад ажиллаж байгаа залуус эх орондоо буцах бодолгүй байгаа гэсэн таатай бус судалгааны дүнг дээрх Үндэсний Статистикийн хорооны судалгаа харуулж байгаа юм.

2010 оны үед Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг зарлаж, гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирэхийг уриалж байсан. Тухайн үед Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд амьдралын таатай орчинг бүрдүүлнэ, гадаад дотоодод төгссөн хүмүүсийг цалин тэтгэвжийг хангалттай нэмэгдүүлнэ, бүр орон сууцны хороолол хүртэл барина хэмээн амлаж байсан ч тэгсхийгээд мартагдсан.

Тэгвэл бид одоо судалгааны дүн хараад халаглаж суух биш, гадагш чиглэсэн энэ урсгалыг зогсоох талаар бодитоор арга хэмжээ авч, мартагдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийн үргэлжлэл болгож “Brain Drain”-ийг “Brain Gain” болгох урт хугацааны бодлогоо дорвитой шийдэх цаг нь болсон.

Ямартай ч энэ ажлын эхлэл гэж хэлж болохуйц сайн санаачилгыг Засгийн газраас эхлүүлээд байгаа нь сайн хэрэг. Засгийн газрын урт хугацааны бодлогод “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилт бий. Тиймээс “BRAIN DRAIN TO BRAIN GAIN” хэлэлцүүлэг энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой алхам болж байна. Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Их хурлын гишүүн Б.Баярсайхан нарын төрийн төлөөллүүдээс гадна гадаадад ажиллаж амьдарч байсан монголчуудыг төлөөлж Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн лаборатийн орлогч захирал академич О.Чулуунбаатар, Кембрижийн их сургуулийн судлаач Т.Ганбаатар, НАСА-ын төвийн судлаач Б.Баярбадрах нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын хувьд тархины урсгалаа гадагш урсгах бус дотооддоо хэрхэн тогтоон барихын чухлыг онцолсон энэхүү хэлэлцүүлгийг аль болох олон удаа зохион байгуулах, ингэхдээ илүү бодитой үр дүнтэй байлгах талаас нь анхаарч төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатайг оролцогчид онцолж байлаа.

Brain drain-ий хамгийн гол үр дагавар юу вэ?

Тархи урсгалын хамгийн гол нөлөөг зөвхөн нүүж байгаа хүмүүсийн тоогоор бус тэднийг хүлээн авч байгаа газар нутгийн ачааллаар голлон хэмждэг. Өөрөөр хэлбэл, очиж байгаа газарт нөлөлөх ачаалал эргээд маш их дарамт үүсгэдэг бол эсрэг талд хүн хүчний хомсдолд хүргэдэг гол хор уршигтай. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт гэхэд, ажилдаа сайн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд гадаад улс орнуудыг зорьсноор улс орнуудад мэргэшсэн эмч нарын хомсдол үүсч цаашлаад энэ нь иргэдийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндтэй шууд хамааралтай гинжин хэлхээ болж хувирдаг. Мөн эдийн засгийн талаас нь харахад ч улс орнууд ажиллах хүчээ алдсанаар тэднээс цуглуулж болох татварын орлогоо бүрдүүлж чадахгүй алдагдалд орох, түүгээр санхүүжих томоохон төслүүд гацаанд орох гэх мэт эрсдэл бий болдог. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн нэг салбарт нөлөөлөх бус нийт салбарын уялдаа холбоо алдагдах, цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийг тушсан урт хугацааны гацаа болдог учир зайлшгүй анхаарч, тэнцвэржүүлэх шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан
Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​