fbpx Уртын дууны айзам хэмнэлд бүүвэйлэгдэж өссөн Д.Үүрийнтуяа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
6 минут 6 секунд

Уртын дууны айзам хэмнэлд бүүвэйлэгдэж өссөн Д.Үүрийнтуяа

“Зууны мэдээ” сонин энэ удаа “Миний хүүхэд нас” буландаа Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Үүрийнтуяаг онцлон хүргэж байна. Түүний бага нас, хүүхэд ахуй насны сайхан дурсамжаар уншигч Та бүхнийг аялуулъя.

Хүний сэтгэлд гэрэл гэгээ тусгасан сайхан мэргэжлийн эзэн болсон

сонин mn

Дундговь аймгийн театрын бие даасан тоглолтын үеэр. 2002 он.

Дуу хуурын өлгий Дундговь аймгийн цээлхэн хоолойт, цараатай дуучдын нэг бол яах аргагүй уртын дуучин Дүүрэнгийн Үүрийнтуяа юм. Нарт хорвоод өнгө нэмэхээр, найраг дуунд эгшиг нэмэхээр, айл гэрийн өрхийг татахаар, аав ээжийн амин эрдэнэ болж алаг хорвоод айлын том охин болж мэндэлжээ. Тэрээр дурсамж дүүрэн бага насаа өнгөрүүлсэн өвөөгийнхөө нутаг Говь-Угтаал сумаар овоглодог гэнэ. Боржигон найраар алдартай говь нутгийн охин өглөөнөөс үдэш хүртэл, төрөхөөс өсөх хүртэл уртын дууны айзам хэмнэлд бүүвэйлэгдэн өсжээ. Энэ боржигон найраас л тэсвэр тэвчээртэй, ёс суртахуунтай байх хүмүүжил, төлөвшлийг олж авчээ.

Түүний өвөө нутагтаа алдартай найрын дууч Ц.Дамчаа гэж хүн байв. Дуу хөгжимд дуртай зээ охиноо анзаарсан өвөө нь найр наадамд дагуулж явах дуртай. “Манай Туяа амьсгаа урттай, уушгины багтаамж сайтай. Ер нь уртын дууч болох байх шүү” хэмээн хашир гярхай шинжсэн нь өдгөө биеллээ олжээ.

Өвөө нь “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яваарай” хэмээн захидаг байсан нь одоо түүнийг аливаа юмны арга ухааныг олж, тэгш тэнцүү авч явахыг сургасан гэнэ. Түүний аав Л.Дүүрэн, ээж Д.Нэргүй хоёр нь эрчим хүчний инженер мэргэжилтэй ба тухайн үед аймагтаа гэрэл түгээгч хэмээх буянтай сайхан ажлыг хийдэг байв. Тэрээр “Аав ээж хоёр минь айл бүрийн гэрт гэрэл гэгээ түгээдэг сайхан ажил хийдэг байсан учир тэр буян нь үр хүүхдүүдэд нь ирсэн байх. Тиймээс би хүний сэтгэлд гэрэл тусгаж, өнгө нэмдэг дуучин мэргэжлийн эзэн болжээ” хэмээн боддог гэв. Ээж нь түүнийг багадаа хэрсүү, ухаалаг, дуу цөөтэй хүүхэд байсан хэмээн ярьдаг.

Түүний хамгийн тоглох дуртай газар гэрийнх нь урдхан байрлах нэг давхар эмнэлгийн арын шат. Дуулах хүсэлдээ хөглөгдсөн бяцхан охины дурсамж дүүрэн анхных нь тайз. Харин эрчмийн цэцэрлэгт ороод “Хөөрхөн халиун” бэсрэг уртын дууг сурч, анхны албан ёсны тайзан дээрээ гарч, эцэг эхчүүддээ тайлан тоглолт хийжээ.

Тэрээр “Тухайн үед жоохон хүүхэд гар чичрээд их л сандарч байсан санагддаг юм” гэж дурсан ярив. Унаган авьяасаа хөглөсөөр, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр олон тайзнаа гарсны хамгийн том нь “Найрамдал” зуслангийн 20 жилийн ойн тоглолтод Дундговь аймгаа төлөөлөн ирж, С.Сүхбаатар гуайгаас сургаал хүртсэн тэр үе гэнэ. Сэтгэлээс нь гардаггүй тайз бол “Би эстрадын дуучин” улсын уралдаан. Аравдугаар ангиа төгсөх жил оролцож, тэргүүн байр эзлээд СУИС-д элсэн орох эрхийн бичгээр шагнуулж дуучин болох хүсэлдээ нэг алхам ойртсон юм.

Багадаа Ардын жүжигчин Д.Чимэдцэеэ эгчийг л шимтэн сонсож өссөн

Бага байхдаа хааяа радиогоор Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” , Ардын жүжигчин Д.Чимэдцэеэгийн “Тэнгэр ээж минь өршөө”, “Үлэмжийн сайхан хорвоо” зэрэг дууг явахаар магнитфон дээрээ хурааж аван, сурдаг байжээ. Сургуулийнхаа урлагийн үзлэг, арга хэмжээн дээр бас дуулна. Тэрээр “Ер нь багадаа Д.Чимэдцэеэ эгчийг л шимтэн сонсож өссөн.

Ахлах ангид орох үеэсээ Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, С.Цогтсайхан эгч нарыг сонсох дуртай болсон. Нутгийнхан С.Цогтсайхан чинь 1990-ээд онд манай Дундговийн мисс болж байсан хэмээн ярихаар нь дуулахынхаа хажуугаар С.Цогтсайхан эгч шиг бас мисс болж болохын байна” гэж хүүхдийн цагаахан сэтгэлээр бодож байснаа дурсан ярив.

Мөн урлагийн хүн гэдэг авьяастай байхаас гадна биеэ цэгцтэй, сэтгэлээ сайхан, бүх зүйлээ өв тэгш авч явах ёстой юм байна. Тэгж хэмээн энэ нэр алдрыг зүүж явдаг юм байна хэмээн ухаарсан гэдэг. Их сургуульд ороод удалгүй “Ханбогд” хамтлагт нэгдэж Европын орнуудын соёлын фестивальд оролцож, багадаа арав гаран орноор уртын дуугаа дуулж, аялан тоглолт хийдэг байжээ. Одоо тэрээр хүндлэн биширч, шимтэн сонсож өссөн дуучдынхаа хамт нэг тайзан дээр гарч, олон улсад өв соёлоо таниулан сурталчлах гавьяатай үйлийн эзэн, Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болж, уран бүтээлээ туурвисаар явна.

сонин mn

"Дуулан өв" улсын уралдаан. 2000 он.

сонин mn

Дуурийн дуулаач Ө.Цэрэнчунтын хамт. 1999 он

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНУ-ын хор, хорлол “ардчилал“ багтай
АНУ-ын хор, хорлол “ардчилал“ багтай
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​