fbpx Бурхад хүнийг бүтээсэн үү? Хүмүүс бурхдыг бүтээсэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 15 секунд

Бурхад хүнийг бүтээсэн үү? Хүмүүс бурхдыг бүтээсэн үү?

Хүн төрөлхтөнд олон муу зан байдгийг жинхэнэ ухаантнууд энд, тэнд, бүр эрт дээр үед ч, гаргаж хэлсээр иржээ. Тэр муу зангийн нь ихэнх нь танин мэдэхүйн шалтгаантай байсан нь ч үнэн юм. Анх танин мэдэхүйн шалтгаанаар буй болсон олон олон сөрөг зүйл, худал зүйл, муу зан авир, зохиомол зүйл аажимдаа улстөрийн болон эдийн засгийн зөвтгөлийг (сонирхлыг) олж бэхжиж, ноёрхогчдын (төрийн) хамгаалалтанд орж, ивээлд нь багтах болжээ.

Зарим муу зан үйл нь онцын хэрцгий шинжийг олж бүр хүний цус, зүрхээр тахилга үйлдэхэд ч хүргэжээ. Хичнээн балчир хүүхэд, залуу охид, цэрэг эрсийн амийг хөнөөж цусан тахилга үйлдсэн гэж бодноо! Ийм зан үйл бүр тив бүхэнд байжээ! Юуны тулд, юуны төлөө тийм хэрцгийлэл үйлдэж байсан юм бэ? Лус савдгийг аргадаж, бурхдаас ивээл хүсэж л цус урсгаж, зүрх сугалж, олон хүний амь хороож байжээ.

Ийм үйлдлийн цаана нь, ийм яргаллын шалтгаан нь бүгд л худлаа зүйл, зохиомол зүйл, байхгүй зүйл, мухар сүсэг байв. Уул, усны эзэн лус савдаг, ертөнцийн эзэн, хүчирхэг бурхад, чөтгөр, шулам, эрлэгийн элч гэхчилэн байгаагүй, байх ч боломжгүй, буй болох ч үгүй хийсвэр зүйлүүд, худал зүйлүүдийг хүмүүс зохиомжлон гаргаад бүр бурхдын орон, диваажин, там, тамын тогоо, бурхдын төр улс, бурхдын нийгмийг элдвээр зураглан өгүүлэх, зураг хөргийг нь ч бүтээх болсон байна. Энэ бүхэн бол өөр гаригаас ирж болзошгүй ухаантны хувьд “хүн төрөлхтний солиорол, төөрөгдөл, өрөвдмөөр арчаагүй байдал” болж ойлгогдох нь тодорхой юм. “Өөрсдөө саяхан л мич, бичнээс арай хийн үүсэж гараад дорхноо л хэрээ үл мэдэх ааш авирыг олж, юм юмны эзэд, бурхдын тухай үлгэр зохиож, түүндээ итгэн нэгийгээ алж, зүрхийг нь сугалж, тахилга гээчийг үйлдэж буй эднийг (хүмүүсийг) ямар ухаантан гэх юм бэ?” хэмээн өөр гаригийнхан нулимах, салаавч үзүүлэх байсан бизээ! Тэгэх нь ч зөв юм. Санаан зоргоороо бөөн бурхад, ертөнцийн эзэн, лус савдаг, ид шидтэнг зохиомжлон буй болгож, бүр аймар, сүрдмээр зураг, хөргийг нь бүтээж, хувилан тарааж, айл бүхэн хоймортоо залж, өмнө нь идээ будаа тавьж, тахиж, мөргөж байх нь харь гаригийнхны хувьд жүжиг, шоу болж л ойлгогдоно шүү дээ.

“Оюун ухаантай болж завдсан хүн дүрстэй мичүүд минь энэ жүжгээсээ татгалз! Мухар сүсгээ орхи! Түүхээсээ сургамж ав! Та нар наад зах нь 10-аад мянган жил байхгүй зүйлүүдэд итгэлээ, шүтлээ, тахил өргөлөө одоо больцгоо л доо! Гуйж байна бид!” хэмээн тэд учирлан, ухуулан хүсэх байсан бизээ...

Ер нь хүмүүс бид чухам юунаас болоод лус савдаг, ертөнцийн эзэн, бурхдыг зохиомжлон бүтээж, шүтэх болсон юм бэ? Энэ тухай товч өгүүлье. Аюулыг мэдрэх, айх чадвар амьтан бүхэнд байдаг. Уураг тархи нь хөгжих хэрээр энэ чадвар нь хүчтэй болдог. Оюун ухаантай амьтны хувьд айх, эмээх чадвар нь аюулын шалтгаан ба эздийн талаарх ойлголт, мэдлэгийг үүдэх нь тодорхой юм. Гэтэл гал гарч түймэрт олон амьтан шатдаг. Галын шалтгааныг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Галын эзэн хэн бэ?, хаана байна? Галт уул дэлбэрдэг, газар хөдөлдөг, ган болдог, нар хиртдэг, аянга буудаг. Хүмүүс мөн л тэр бүхний эздийг эрэлхийлдэг. Тэг тэгсээр аюул бүхэн эзэнтэй, аймшигтай их хүч бүхэн бүхнийг чадагч бурхдынх байдаг, бурхдыг хилэгнүүлэх аваас юу ч тохиолдож мэднэ. Бурхдын таалалд нийцэж, бурхдыг аргадаж, тахиж, өглөг өгч амьдрах нь ивээлд нь багтах зөв арга мөн гэж бүх нийтээр үзэх болжээ. “Бурхад бүхнийг бүтээдэг, бүхнийг шийддэг, энэ дэлхийг ч бурхан бүтээсэн, хүмүүс биднийг ч бурхан бүтээсэн, хүмүүний хувь заяа бурхдын л гарт байдаг” хэмээцгээн өөрсдийгөө бурхдын боол шахуу болгосон нь том төөрөгдөл, том алдаа, байгалийн эрхэм дээд бүтээл болохынхоо хувьд өөрсдийгөө онц ихээр гутаасан үйлдэл мөн байв. Бурхдын ивээл, авралд багтах, лусын хорлол, хилэгнэлээс зайлсхийх, нүглээ арилгах, зам мөрөө засуулах, үхээд сайн төрлийг олох гэх мэтийн хуурамчлалд итгэж шашны элдэв зан үйл хийлгэх нь (ном уншуулах, сан тавиулах, гүрэм хийлгэх, тарнидуулах, сахиус зүүх г.м) сүсэгтэн хүн бүрийн албан ёсны шахуу үүрэг болжээ.

Чин үнэнийг, ний нуугүй хэлэх юм бол энэ нь инээдэмтэй, гэнэхэн, тэнэгхэн үйлдлүүд юм. Сүсэгтнүүд нь гэнэхэн, тэнэгхэн, харин лам нь мөнгө олох өөр арга, мэргэжилгүй, ажилгүй болохоор л үеэс үед давтагдаж ирсэн жүжиг ажээ. Энэ жүжиг цаашид ч олон зуун жил үргэлжлэх бизээ.

“Өөрсдөө сармагчингаас арай ядан үүсчихээд дорхноо л хэр чадлаа мэдэхгүй тэнгэр, бурхан, чөтгөр, шулам, лус савдаг гээд цэцэрхээд эхэлсэн тэнэгүүд бол хүмүүс шүү дээ. Тэд ертөнцийн эзэн, бурхад, чөтгөрүүд, лус савдгийг таньдаг, мэддэг байхдаа ч яахав дээ! Их хуцаж байгаа юм шүү! Сармагчин байхдаа л харин тэд ухаалаг байж. Ядаж л архи уухгүй, тамхи татахгүй, дайн хийхгүй, улстөр ярьж солиорохгүй байсан юм билээ” хэмээн нэгэн төрийн хар хүн (монгол эр) чавганцдаа учиртай нь аргагүй хэлж бухимдсан тухай яриа захчидын дунд байсан юм. Төрийн хар хүн, нүгэлт хар гөрөөчин, ландарам, лам, бурхангүй лүд гэгдэж нүд үзүүрлэгддэг эрчүүд олон л байж дээ. Заримыг нь би ч таньдаг байсан юм.

Бүхнийг бүтээгч, ер бусын ид шидтэй, хүчирхэг бурхад байдаг тухай ойлголт буй болох, цаашид улам бэхжихэд нь тусалсан нэг зүйл бол хүн, хүний оюун ухаан, төгс төгөлдөр бие, эрхтнүүд юм. Ямар ч их ухаан, ямар ч их уран гар, ямар ч их туршлага, дадлага байгаад ч хүний бие мэтийн нарийн нандин зүйлийг бүтээх боломжгүй.

Тэгэхлээр энд зөвхөн ер бусын ид шид, ертөнцийн эзэн, дээд бурхад л яригдахаас өөр аргагүй байжээ. Хүн бол онцгой авъяаслаг бүтээгч. Хүний бүтээсэн соёл үнэхээрийн нарийн нандин, төгс төгөлдөр. Гэхдээ л хүн мэтийг хүн бүтээж чадахгүй. Амьд байгалийн хувьсал нь хүн мэтийг бүтээжээ гэдэгт итгэх нь үнэхээр хүнд. Энэ хүндрэл л бурхан мэтсийг хайх, зохиомжлоход хүргэжээ. XXI зууны өндөрлөгөөс сэтгэн бодлоо гэхэд л хүний бие дэх элдэв булчирхайнуудын үүрэг, ролийн нарийн нандиныг ойлгоход мөн л бэрх юм. “Энд бурхдын оролцоо байж тун ч магадгүй санагддаг” гэж анагаах ухааны доктор, профессор, эмч хүн надад гайхшран хэлж байж билээ. Хүний бамбай булчирхайн үүрэг, ач холбогдлын талаар бид хоёр ярилцаж байсан юм. Бурхдын ивээл, аврал ямар ч гайхамшгийг бидэнд өгч болох, лус савдгийн хилэгнэл, хорлол ямар ч аюулыг бидэнд учруулж болох талаарх шашин бүхний сургаал, номлол мөн ч их хүчтэй байж, олон мянган жил (наад зах нь 4-6 мянган жил) хүний оюун ухааныг агдлан барьж ирсний цаад шалтгаан, учир утга ийнхүү тун ч нарийн, тун ч хүчтэй, тайлах ойлгохын аргагүй шахам ажээ. Шашин суртал хүчтэй, нөлөөтэй, мөнхийн шахуу настай, урт түүхтэй байдгийн үндэс, шалтгаан нь үнэхээрийн нарийн, нийлмэл, гүн гүнзгий, далд нуугдмал, таах нээхийн аргагүй гэгдэхээр байдаг онцлогтой, ер бусын сонин үзэгдэл юм. Чулуун зэвсэг, модон, ясан зэвсэг, нум сум мэтийг хийж бүтээх болсон цагаасаа байгаль дээрх элдэв зүйлсийн эздийг, бүтээгчдийг хүмүүс эрэх болжээ.

Галыг хэн асааж байна, аянгыг хэн буулгаж байна, агуйг хэн бүтээсэн, бороог хэн оруулдаг, газрыг хэн хөдөлгөдөг, галт уулыг хан дэлбэлдэг гэхчилэн сэтгэж эздийг нь эрэлхийлж байжээ.

Өөрсдийн нь хийж үл чадах зүйлсийг хийдэг агуу хүчтэнг, ид шидтэнг эрэлхийлээд зөвхөн зогссонгүй бүр тэднээс айж, түгшиж, аажимдаа шүтэн биширч эхэлжээ. Өөрсдөө элдвийг бүтээж, мөн бусад зүйлсийн бүтээгчдийг, эздийг эрж хайсан түүх нь эцсийн дүндээ элдэв домог, үлгэр, мөн олон шашныг төрүүлэн гаргажээ. Далай долгилж, аюултай шуурга, хүчирхэг давалгааг үүсгэж, мөн эргээд нам тайван болдог. Ингэхлээр далайн эзэн, бурхан байж таарахнээ. Энэчлэн сэтгэж олон бурхдыг хүмүүс бүтээжээ. Өөрсдийгөө ч бурхдын бүтээл мөн хэмээн итгэцгээжээ. Ингэхлээр бурхад бол хүний оюун ухаан, хийсвэр сэтгэлгээний бүтээл мөн болно. Энэ утгаараа шашин, урлаг, уран баримал, уран зураг, шинжлэх ухаан мэт нь соёл юм, хүмүүсийн бүтээсэн биет болон биет бус соёл юм. Өөрсдийн бүтээсэн зарим зүйлийг хүндэлж, дээдэлж болох хэдий ч заримыг нь бүр биежүүлж, дүрсжүүлээд мухар сохроор шүтэн биширч, ид шидтэй болгон ойлгож, өөрсдийгөө тэдгээрийн боол болгон гутааж болохгүй билээ. Хүн бол байгалийн гайхамшигтай бүтээл, мөн нийгмийн ч гайхамшигтай бүтээгдэхүүн. Хүнээс илүү ухаалаг, оюунлаг, хүчирхэг амьд биетийг одоогоор хэн ч мэдэхгүй. Ер байхгүй ч байж мэднэ. Энэнийг хүн төрөлхтөн ойлгож, тооцож, бие болон сэтгэлээ зөв авч явж байх учиртай.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Үндсэн хуульт түүхийн зуун
Үндсэн хуульт түүхийн зуун
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​