fbpx Монгол хэлний хувь заяаг мөхөх замруу нь түлхэж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
13 минут 13 секунд

Монгол хэлний хувь заяаг мөхөх замруу нь түлхэж болохгүй

Хүн хүнээ хүний мөсгүй хуурах, бидний хувь тавилан бурхдаас, урд төрлөөс хамаардаг мэтээр сурталчлах, “зурхайн аргаар, зурж тооцож” үзээд хэнд юу тохиолдох, хэрхэн амьдрах, ямар хувь, тавилантай болохыг урьдчилан хэлэх, хэд наслаад юунаас шалтгаалж үхэхийг, мөн хойд төрөлдөө ямар амьтан, ямар хүн болж төрөхийг заах зэрэг нь даанч муухай хуурамчлал, дэлхийд ижилгүй залилан юм.

Аль ямар ч хүний амьдрал, хувь заяа тэр хүний төрсөн, өссөн байгалийн болон нийгмийн макро хийгээд микро орчин, нөхцлөөс л зуун хувь шалтгаалдаг.

Энд юуны нь урд, хойд төрөл, бурхдын ивээл, чөтгөр, шулмын хорлол, төрсөн өдрийн төөрөг, оноогдсон хувь тавилан! Энэ бүгд худлаа, бүгд хуурамчлал, муугаар хэлбэл залилан, луйвар! Чухамдаа яг тийм гэдэг нь хүн төрөлхтний наад зах нь л 10 мянган жилийн амьдрал, түүхээр нотлогдчихоод байгаа юм. энд маргах боломжгүй.

Хүн нэг бүрийн, хүүхэд нэг бүрийн төрсөн, өссөн, төлөвшсөн орчин, нөхцөл үнэхээр олон янз, үзүүлсэн нөлөө нь мөн өөр өөр, тусгаж авсан хэмжээ нь ч адилгүй, уг хүний төлөвшлийн шинж, байдал ч олон янз. Энэхүү түмэн янзын ялгаа, тэдгээрийн үзүүлэх нөлөө, үр дагаврыг монголчууд ажиглаж тогтоогоод, таньж мэдээд, тооцож, харгалзаж хандсаар иржээ.

Тэр их ухаан, чадамж нь ардын аман зохиолд тусгагдаж субъектив дүр, биеллээ олж, биет бус соёлын арвин их сан хөмрөгийг ч буй болгожээ. Үнэнийг илэрхийлсэн зүйр, цэцэн үг ч хэдэн зуугаараа буй.

Хүн төрөх, өсөх өндийх, амьдрах, тэмцэх урт үйл явцтай холбоотой ураг төрлийн нөлөө, оролцооны талаар л цөөн зүйл энд өгүүлье. Цэвэр тохиолдлоор маш их азтай төрсөн хүн гэж байнаа! Ялангуяа амьдралын эхний шатанд, өсөх өндийх насандаа ясан болон цусан төрлийн холбоотой 40 гаруй хүн, арав шахам айлын ивээл, халамжинд бүрэлдэж, төлөвшсөн хүн өөрийгөө хувь заяатай гэж хэлэх, үзэхээс өөр аргагүй. Эмээ, өвөө дөрөв, аав, ээж хоёр, ах эгч дүү, авга, нагац гээд, хожуухан нь хоёр талын хадмууд нэмэгдээд 40 орчим ойр төрлийнхний тусламж, дэмжлэг авах хувь тавилан бол сайхан л тохироо, нөхцөл. Аав, ээж нь эрт гэр бүл зохиосон айлын ахмад, эгчмэд хүүхдүүд л эмээ, өвөө дөрөвтэй өсөх, өндийн хувь заяатай байдаг. Төлөв, түвшин, хүлээцтэй, тэвчээртэй, үнэн үг, зөв дууриалалтай, ухаантай, сурцтай эмээ, өвөө нарын сургаал, зөвлөгөөний өгөөж үнэхээр их, насан туршид л хэрэг болдог. Ийм аз заяа бүх хүүхдийн хагаст нь ч байдаггүй нь харамсалтай юм. Чухам иймийн учир монголчууд өнөр өтгөнийг хүсэмжилдэг, элэг бүтэн, “өрх өсөж, сум сунгаж” явахыг дээдэлдэг байжээ.

Эх сайхан монгол хэлээрээ ярьж, сэтгэж, санаагаа тод, цэгцтэй, хэн ч ойлгохоор илэрхийлж сурахад ч өвөө, эмээ нарын оролцоо, нөлөө маш чухал байдаг. Утга гүн, хэллэг яруу, ярианы сайхан монгол хэлийг сонсож өссөн хүүхдүүд л баялаг өнгө аястай, тунгаамал цэвэр үгсээр хэлэлцэж сурдаг нь үнэн юм.

Нутаг нутгийнхаа хэлэмгий, оюунлаг хөгшчүүдийн нарийн нандин өнгө, аястай, учир, утга төгөлдөр үг яриа, үлгэр, оньсого, маргаан, мэтгэлцээн, ерөөл, магтаал, шоглол, хошигнол мэтийг сонсож өсөх, хэрсүүжихийн аз завшаан ч тийм түгээмэл зүйл бас биш билээ. Урьдын Захчин Да-гийн хошууны хэлэмгий доломгой, ерөөлч, магтаалч, туульч, түүхч гэгдэгч хөгшдийн бараг л ихэнхийн нь үг, яриаг 1950-1990 оны хооронд олон удаа сонсох, сонирхох, хэрэндээ л судлах боломж надад аавын минь ачаар олдсон юм. Олон танилтай, түмэнд нэр, нүүртэй явсан, 90 гарч насалсан эцэг минь тун ч их яриа хөөрөөтэй, худ, тод бичигтэй, лам ч явсан, дарга ч байсан, нийтэч, шогч, мөн түүх, дурсамж их сонирхдог хүн байсан юм. Аавын үеийнхэн, бас тэднээс ахмад захчин хөгшид манайд хааяа хааяа гэр дүүрэн цугладаг, найрладаг, хачин сонин яриа хөөрөө ч их өрнүүлдэг, нэлээд дээр үеийн гэхээр ярианы захчин хэл, аялгаар өдөржин, оройжин ярилцацгаадаг байв. Тэдний хоорондоо ярилцах яруу тод, намбалаг, уянгалаг, наргиантай, хоржоонтой, хошигносон даапаалсан, өдсөн егөөдсөн, дүрсэлсэн зурагласан, шоолсон явуулсан, ихэрхсэн цэцэрхсэн, сөргөсөн чимхсэн, доргиосон уриалсан, ховлосон мэдээлсэн, сануулсан зэмлэсэн, тавласан тохуурхсан, тандсан туршсан гэх мэтийн нарийн өнгө аястай, баялаг, тансаг хэл яриаг наад зах нь 40-өөд жил хааяа хааяа сонсож явлаа. Тэдний ярилцаж байсан шиг тийм баялаг үгс, уран нарийн утга, олон өнгө аяс, бэлгэдэл, зүйрлэл, цэц, онч орчин үеийнхний ярианы хэлэнд ховорджээ. Зүйрлэж, дүрсэлж хэлэх аваас монгол хэл маань турж, ядуурч, гоо үзэсгэлэнгээ гээж, давжаарч, жилээс жилд жижгэрсээр байна уу даа гэж ч бодогдохоор болчихоод байна. Миний хүүхэд байх үед хөгшчүүлийн хэрэглэж байсан олон тогтмол хэллэг, хэлц үг одоо бараг сонсогдохоо больчихжээ.

Хурц нартай, үүлгүй, аагим халуун өдөр цөөхөн байсныг дурсаж “Энэ жилдээ ч сүүдэрт суулгүй зуныг өнгөрөөхнээ”, хүйтэн салхи, жаваргүй, дулаавтар өвөл болсныг зааж “Малгай бүчлэхгүй өвөлжлөө”, цас, бороо цагтаа орсныг тэмдэглэж “Ногоо эрт идлээ”, дээрэм тонуул, хулгай, аюулгүй юу? гэх утгаар “Нохой тайван уу?” гэж асуух мэт нь орхигджээ.

“Ганзагатай очих”, “Ганзагатай ирэх”, “Дөрөө чангалах”, “Мичид шингэх”, “Сарын хуучдаар”, “Шувууны зад” гэх мэтийн үг, утга ч хэрэглэгдэхээ больжээ. Уул нь эх хэлний маань үгсийн далай их сан, утга санааны шилжсэн сонихон хэллэгүүд хадгалагдаж л байвал сайхансан... Хувьсал, хөгжлийн эрхээр эх хэлэнд маань шинэ үгс, гадаад үгс нэмэгдэлгүй л яахав. Гэхдээ орчин үед ч хэрэглээд байж болох хуучин үгсээ, эртний үгсээ гээхгүй байх юмсан. Хэл маань зохистойгоор баяжаад, илэрхийлэх утга нь улам улам л тод болоод, аль ямар ч шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг дамжуулах чадавх нь цаг үеэ даган өссөөр л байх ёстой билээ. Дэлхий нийтийн хэл болж хувирах шахаад байгаа тэр хэлнүүдээс дутах юм монгол хэлэнд маань байхгүй. Монгол хэлний үгсийн сан нэг бүр нь улам л баян, улам л тод утгатай, улам л сонсголонтой болсоор ирсэн түүхтэй. Дэлхийн хэмжээгээр үзэх аваас цөөхөн тооны хүн ярьж буй нь монгол хэлийг доошлуулж, дарж үнэлэхэд хүргэж байгаа болохоос биш угтаа бол энэ хэл хүн үүсэх үеийн бараг л анхны сүргийн үеэс үүдэлтэй нэн эртний хэл юм. Энэ хэл анхандаа үр жимсээр хооллогчдын хэл, ан хийж амьдрагчдын хэл, нүүдэлчид малчдын ч хэл болж байжээ. Нүүдэлчид ан ав хийж, гар урлал эрхэлж, бага хэмжээний тариалан ч эрхэлж байсан болохоор энэ хэл анхнаасаа үгсийн сангийн хувьд ч баян байсан нь тодорхой юм. Монгол угсаатан эх хэлээ бараг арав шахам үсэг бичгээр тэмдэглэж иржээ. Араб үсгээс угшилтай уйгаржин үсгээр, дөрвөлжин үсгээр, латин үсгээр, кирилл үсгээр монгол хэлийг бичих дүрэм зохиогдож хэрэглэгдэж байв.

Одоо дэлхий нийтийн жишиг дагуу аль нэгэн түгээмэл үсэг, бичиг сонгож хэрэглэх нь зөв шийдэл мөн болно. Түгээмэл хэрэглэгддэг үсэг бичиг сонгон авснаар эх хэлээ хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогоо цаашид хэдэн зуун жилээр үргэлжлүүлэн баримтлах боломжийг олно. Энэ асуудалд охорхон ухаанаар, ойворгон хандаж, хол явах боломжгүй шийдэлд хүрч болохгүй...

Монгол орны хотууд, суурингууд дахь хаяг, рекламнаас жуулчид монгол үгсийг кирилл, латин үсгээр уншиж хэд гурван монгол үг мэддэг болж, тогтоож авч байг л дээ! Ядаж л ийм ач холбогдолтойг тооцох ёстой. Энэчлэн гүн алсуур, мөн дээшээ ч доошоо ч орон зай, цаг хугацааг талбиунаар эрхшээн цэцэн цэлмэгээр сэтгэж хийгүй зөв шийдвэр гаргаж байх учиртай. Бид бүхний ойлголт зөв, адилавтар байх үүднээс цөөхөн тоон жишээг (ойролцоо тоо) татъя. Өнөөдөр Монгол улсад гурван сая гаруй хүн (нялхсыг хасав) монгол хэлээр ярьж, кирилл үсгээр бичиж, уншиж байна. Уйгаржин үсэгт эргээд шилжлээ гэхэд лав л ойрын таван жилд (бүр цаашдаа ч) мөн л гурван сая гаруй хүн монгол хэлээр ярьж, харин хэдхэн зуун мянган хүн л уйгаржин монголоор чадан ядан бичиж, буруу, зөв уншиж байх болно. Бусад нь, хоёр сая гаруй хүн уйгаржин үсгээр бичиж, уншиж сурч байгаа гэсээр 10-20 жил ч болох байх. Ийм “тахир дутуу, сохор, доголон” бичиг үсгийн байдлыг буй болгох ямар хэрэг байна аа! Ард иргэддээ ийм хүндрэл үүсгэхийн ашиг тус, ач холбогдол гэж байх уу, гарах уу?

Дэлхийн хэмжээнд цөөхөөн хүн ярьдаг монгол хэл маань уйгаржин үсэг хэрэглэх аваас бүр ч цөөхөн хүн бичдэг, уншдаг хэл болж уруудах, жижгэрэх биш үү? Энэчлэн бодох, тооцох, харзнах, хүлээх шалтгаан, нөхцөл тун ч олон байгаа юм шүү!

Дэлхий дахин, хүн төрөлхтөн нэгэн том өөрчлөлт, шинэчлэлтийн босгон дээр зогсож байна. АНУ тэргүүний Барууныхан ба ОХУ-ын хооронд өрнөж буй энэ дайны төгсгөл монголчууд бидний хувь заяанд тун ч томоор нөлөөлөх болно. Энэнийг харж, хүлээж аливаа асуудлаа шийдэхээс аар зөв гарц, арга байхгүй. Тив, дэлхийн хэмжээний өөрчлөлтөнд захирагдах нь яалт ч үгүй дагах, биелүүлэх ёстой хууль, зарчим билээ. Цаашид хэдэн ч зуун жил монголчууд бид хойд, урд хоёр том хөрштэйгөө “амин чухал бүх салбараараа, ашиг орлогын 70, 80 хувиараа, аюулгүй байдлын түвшин, баталгаагаараа” бат нягт холбогдож л амьдрах, орших болно. Цаашид хичнээн ч олон “хөрштэй” боллоо ч гэсэн хуучны хуучин хоёр маань л аминд орсоор байх нь эргэлзээгүй юм.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​