fbpx Монгол эх орон минь, нутаг, ус минь!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
13 минут 51 секунд

Монгол эх орон минь, нутаг, ус минь!

Ази тив бол бусад тивүүдийнхээ “ЭЭЖ НЬ” байх магадлал нэн өндөр. Уул ус, хөрс шороо нь ч, ургамал амьтан нь ч ингэж үзэхэд хүргэдэг. Тасарсан тасарсан газраараа тивүүд тун ч төсөөтэй, амьтан нь ч, бас ургамал нь ч, мөн хөрс шороо нь ч, нэмээд ерөнхий хэлбэрүүд нь ч төсөөтэй. Хагарсан шаазанг, хагарсан ваарыг эвлүүлэх адил тивүүдийг нийлүүлж нэг бүхэл, нэгэн том эх газар болгож ч болохоор шахуу. Далайн усанд угаагдаж, идэгдэж өөрчлөгдсөн хэдий ч эвлүүлж болохоор л төсөө байгаа юм...

Төв Ази, Монголын өндөрлөг бол байгалийн их хувьслын өлгий нутаг. Хуурай газар дээр явагдсан эрин эриний, галав галвын бүхий л өөрчлөлт, хувьсал энд хэд ч юм давтагдан, улиран явагджээ. Энд өтгөн шигүү ой ч байж, өргөн гүнзгий нуур, голууд ч байж. Ой шугуйд нь ч амьтад багширч, нуур голуудад нь ч амьтад буцалж байж.

Энэ байдал, нөхцөл нь олон удаа эрс өөрчлөгдөж өндөр өндөр уул нурууд ч үүсэж, өргөн их тал хээр ч бас буй болж. Цаг уур нь сэрүүсч, хахиршиж, эх газрын эрс тэрс байдал ч ноёрхох болж. Ийм байдал тэрбум жилүүдийн дотор хэд дахин давтагдсан байж ч болох ажээ. Энэнийг гэрчлэх ул мөр, хөрсний давхраа, ургамал ба амьтны үлдэгдэл, дардас олдсоор л байна. Чулуун нүүрс, газрын тос, шатдаг хий, уулын орой дахь далайн амьтны үлдэгдэл, дардас, нуурын гүн дэх хуурай газрын амьтны үлдэгдэл, ул мөр, чулуужсан яс бол бодьтой, хүрэлцээтэй жишээ, баримтууд юм. Төв Ази өнөөдрийн Африк шиг ч байж, мөн өнөөдрийн хойд урд туйл мэт ч байж. Энд зарим амьтныг газар доор орж амьдартал нь, зарим амьтныг олон сараар ичих хүртэл нь, мөн зарим амьтныг өвөл нь хөлдөөд хавар нь гэсэж амь орж чаддаг болтол нь, мөн зарим мичийг хүн болж өөрчлөгдөх хүртэл нь хувьсахад хүргэсэн “их их бэрхшээл, гачигдал, байгалийн шалгарал” тоймгүй олон удаа, тоймгүй урт хугацаагаар явагджээ. Төв Азид аварга том динозаврууд, арслан заанууд, аварга том баавгай, матар мэт нь ч амьдарч байжээ. Өнөөдөр гэхэд л Төв Азид нэн эртний хөгшин уулс ч олон, мөн цэл залуухан уулс ч бас олон буй. Далайгаас тасран үлдсэн болов уу гэхээр давстай нуур ч олон, дан цэнгэг ус агуулсан цас ба бороо эхтэй том, жижиг нуурууд ч мөн олон буй. Далайгаас үүдэлтэй их нуурууд ширгэсний нотолгоо болох чулуужсан давстай газар ч цөөн биш. Сүрэглэж нүүсээр сөнөөгүй үлдсэн зээр ч бий, цастай ууланд зохицож чадсан цоохор ирвэс ч бий, унаган нутагдаа зэрлэгээрээ байгаа тахь, хулан, хавтгай, аргаль, янгир, зэрлэг гахай ч буй. Ер нь юм юм л буй.

Ганц том онцлог нь тэд орчиндоо, асар ихээр хувьссаар ирсэн орчиндоо зохицон амьдрах “их дээд сургуулийг” бүгд онц дүнтэй төгсчээ. Тарвага гэхэд л ичиж сурчээ, зурам гэхэд л хөеө хурааж сурчээ, мэлхий гэхэд л хөлдөөд, гэсэж амь орж сурчээ, сохор номин гэхэд газар доор амьдарч сурчээ...

Ийм авъяаслаг, амиа аваад явах чадвартай олон төрөл, зүйл амьтад Төв Азид л их байгаа нь нэгийг хэлээд буй юм. “Мичийг хүн болгодог амьдралын их сургууль Төв Азид л нэг хэсэгдээ ажиллаж байсан болов уу” гэж санагдуулаад байх ажээ... Төв Ази маань их сайхан баялаг түүхтэйн зэрэгцээ мөн тун их урт ирээдүйн түүхтэй байх болов уу. Наад зах нь л усан галав юүллээ гэхэд л бараг тэр чигээрээ их өндөр болохоор усан доор бүхлээрээ орчихгүй л байх. Тэр цаг үеийн нь түүх гэж ч бичигдэх бизээ. Энэ нь урд өмнөхөөсөө ч илүү их гайхамшигтай, илүү их сургамжтай, магадгүй хүмүүн гэх амьтны яс, чанарыг илүү их тодруулсан түүх байх болов уу... Олон янз байгальтай, онож, олж төрсөг нутаг, ус минь! Байгалийн түүх нь ч гайхамшигтай, хүмүүсийн нь түүх ч бахархалтай Монгол Алтайн нуруу, Гурван цэнхэр, Тахилт, Ботгон минь содон ч, сонихон ч, сэтгэлд сэтэрлэгдсэн газар билээ. Хатуулаг ихтэй чулууд нь уулыг цаас адил эрээчиж байж, хатан зоригтой эрчүүд нь буган хөшөөнд мөнхөрч байж, хацар гоо охид нь хатны зиндаанд оршуулагдаж байж... Ингэсэн ул мөр нь, булш бунхан нь одоо ч олон буй. Хүннү хатны булш Тахилтад бий, хадан дээрх зургууд хаа сайгүй бий, Цэнхэрийн агуйд ч буй. Ан ав, дайн тулаан, зураг урлал, дуу хөгжим, бүжиг, биелгээнд Алтайнхан эртнээс алдартай. Үе үеэр нь зэрэгцүүлэх, харьцуулах аваас, цаг цагаар нь үнэлэх, шалгаруулах аваас Алтайдаа аж төрж ирсэн аавууд минь л таван тивдээ ч аман хүзүүнийхний нь урд л жагсах болов уу. Эвэр нум, иртэй зэв, алман сүх, Алтайн ятга гэрч болон үлдсэн нь буй. Элгэн хадад дээрээ өвгөд маань өнөөдөр ч гэсэн “ан хийж, бүжиглэж, агтны нуруун дээрээ дэрвэж, давхиж, бас харваж, онож байх” ажээ. Өрсөлдөх, зэрэгцэх олдворууд өнөөг хүртэл илрээгүй нь ч үнэн...

Алтайд ан хийх нь аюултай үйлс байжээ. Арслан заан, аварга хярс, цасны ирвэс, хуягласан бодон, шархадсан баавгай бүгд л аюул дагуулдаг, бүтэлгүйдвэл аминд халтай. Ан гөрөөний сарууд нь ч хүйтэн, асга хадтай нутаг нь ч бэрх, мөнх цас, мөсөн голууд нь мориор ч, явганаар ч туулахад хүнд... Ийм сүрлэг, тийм л сүрдмээр нутаг газар даа!

Мөсөн голуудын нь түрж буулгасан үхэр чулуунууд, мөнх цаснаас эх авсан голуудын нь хүчирхэг урсгал, хавцал халил дагасан салхи шуурга, хацар чих хөлдөөсөн хүйтэн жавар, хад чулууг ч урсгасан их үер, уулсыг доргион нижигнэсэн аянга цахилгаан, уулсаас уулс дамжин замхардаг уянгалаг цуурай, хар усыг хад мөргүүлэн цайруулдаг цагаан голууд, хаа холоос даллан ханьсах дөл хаднууд – энэ бүхэн бол Алтай нутгийн маань нэрийн хуудас, холын дуулиан! Анхны хүн Алтай нутагт маань мэндэлсэн ч байж болох, аяндаа тэгээд зүг зүгдээ тархан одсон байж ч мэдэх, анчин өвгөд маань чоныг энд л гэршүүлж, анхны хонин сүрэг аанаа л энд бэлчээрлэж эхэлсэн байж ч болох, адуун сүргийн туурайн тоос ч Алтай нутагт маань хуурай манан болон нүүгэлтэж ч байсан байж мэдэх, аль эртнээс л өвгөд маань “Ааяа Алтай минь, Алтай минь азаар заяасан нутгаа” хэмээн аялсаар ирсэн байж ч болох... Говь цөл, хээр тал, уул нурууд, ой хөвч хосолсон Монгол нутагт анхандаа ан гөрөөс элбэг байж хүмүүс нь өлсөөгүй, аажимдаа мал аж ахуй үүсэж амьдралын нь найдвартай хэрэгсэл болж хүмүүс өлсөөгүй.

Нүүдэлч малчид соёлыг бүтээжээ, иргэншлийг цогцлоожээ. Морин хуур, уртын дуу, модон эмээл, төмөр дөрөө, эсгий гэр, ээтэн гутал, махир сэлэм, маневарлах урлаг, хоол нь эм болдог, эм нь хоол байдаг анагаахуй, ээ дээ бүтээгээгүй соёл гэж ч үгүй дээ! Монгол хүн хүмүүнлэг, эрс нь эрдүүн, эмс нь ялдамхан, Манхан нутгийн минь хүн зон ч магтагдсаар л ирсэн сайхан түүхтэй, одоо мөн л тэр янзаараа...

Таван эрдэнэ болсон малын маань ашиг шим нь хүмүүсээ тэжээх, тэтгэхэд дутагдах юмгүй. Идэж таргалдаг өвс ногоо нь ч эм, эд эрхтэн нь ч эм, эвэр туурай нь хүртэл цавуу болдог, ясны тос, гурил ч гэсэн тэжээл, үс ноос нь гэрийн бүрээс, арьс нь хувцас, хоргол, хомоол нь бордоо, түлш, морь тэмээ нь ачлага, уналга. Ийм баян тансаг нөхцөлд монголчууд чухамхүү хүний дээд нь болж өсөж, өтөлж байжээ. Өвгөд, эмгэд маань ч мэдлэг, туршлагын уурхай, зүйр цэцэн үгүүд нь ч гүн ухааны сан хөмрөг болж байв. Монгол ардын аман зохиол, зүйр цэцэн үг, сургаал, захиаснаас философийн шинжлэх ухааны бүх ойлголт, хуулиудыг гаргаж, үзүүлж болно. Энэнийг таньж, нээж үзүүлж чадах оюун ухаан л харин хэрэгтэй. Тэр нь өнөөгийн философичид гэх залуусын ихэнхид нь алга. Тэнэгдүүхэн, гэнэхэн, шохоорхолд хөтлөгдсөн зарим нь нүүдэлчдийн, тэр дундаас Монголынхоо оюуны их баялгийг үгүйсгэж байх болов. Энэ бол том дутагдал, ухралт, ядуурал, сэтгэлгээний хомсдол, бүр гажиг юм.

Сэтгэлгээний гажиг, согог газар авах үед л нацизм, фашизм мэт нь гарч ирдэг, ард түмнийг хордуулдаг билээ. Энэ бол түүхээс үлдсэн үнэн, гашуун сургамж юм шүү! “Бусдаас эд юм хямд аваад, бэлгэнд аваад баярладаг хүн урт насалдаггүй, харин бусдад, ядууст эд юм бэлэглээд баярладаг хүн л урт насалдаг юм” гэж миний багад нутгийн маань өвгөд хэлдэг, сургадаг байлаа.

Гэтэл энэ нь сэтгэлзүйн шинжлэх ухаанаар нотлогджээ. Амьдралаас ургасан үнэнд худал байдаггүй ажээ! “Монголчууд боолчлолыг үзэн яддаг, өлсгөлөнг мэддэггүй, тэдний зочломтхой, тусархаг зан нь бахархалтай” гэх үг, үнэлгээ мянганаас мянганд үлдсээр ирсэн нь ч үнэн юм шүү. Алтайн нурууны өврөөр, араар, Зэрэгийн гол, Алтантээлийн хөндийгөөр, Хар-Ус нуурын өмнө, зүүн өмнүүр миний өвөг дээдэс аж төрж, ясаа тавьсаар иржээ. Алтайн нуруу, салбар уулсын нь нарлаг энгэр болгонд шахуу өвгөдийн маань булш, яс, үс бий. Энгэр болгонд нь ойртоод очихлоор л энэ бүхэн бодогддог, бас мэдрэгддэг юм. Ингэхлээр Алтайн уулс, нарлаг энгэр болгон нь миний шүтээн, татагдах, хоргодох газар нутаг юм. Үнэхээр л татдаг, ивээл хайр ч мэдрэгддэг юм. Эцэг өвгөдөөс заяасан газар нутаг, орон зай, ус, агаар гэж байнаа! Энэнийгээ ойлгодог, таньдаг, хайрладаг ухаан, ухамсар, эх орныхоо төлөө цохилох зүрх монгол хүн бүрд байдаг нь сайхан, “хүний газар нэрээ, өөрийн газар ясаа” гэх үгийг сахиж амьдардаг нь бас сайхан... Тэр л янзаараа үлдэцгээх, тэр бүхнийгээ үлдээцгээх, тэр уламжлалаа хадгалцгаах юмсан!

Судлаач, профессор Д.Чулуунжав

Ц.Төрбат: Археологийн судалгаа өндөр зардалтай ч түүнээсээ давсан баялаг бүтээдэг
Ц.Төрбат: Археологийн судалгаа өндөр зардалтай ч түүнээсээ давсан баялаг бүтээдэг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​