fbpx Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 19 секунд

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, энэ сарын 24-ний өдөр орон даяар гашуудал зарлахаар болсон юм. Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбат 1990-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллахдаа гаргасан онцлох шийдвэр, зарлигууд, хэрэгжүүлсэн ажлуудыг товчлон хүргэе.

БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат:

  • Пунсалмаагийн Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 88.1 хувийн саналаар сонгогдож, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөв.
  • БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатыг томилов.
  • Анхны хориг: Ерөнхийлөгч П.Очирбат Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна.

Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй” гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзэн хориг тавив.

  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулав.
  • Мэгжид Жанрайсиг шүтээнийг залах зарлиг гаргаж, шүтээнийг дахин залав.
  • Өмч хувьчлалын тухай хуулийг батламжлав. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн.
  • Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган, “Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэл”-ийг батлав.
  • Ерөнхийлөгч П.Очирбат Ардын хувьсгалын 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлдэг уламжлал тогтсон.
  • Ерөнхийлөгч П.Очирбат алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Алт” хөтөлбөрийг санаачлав. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.
  • Монголын төрийг үндэслэн байгуулагч Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойг зохион байгуулж, Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулахыг дэмжив.
  • 1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгож, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрсөн, олон ургальч үзлийг нийгмийн соёл оюуны үндэс болгосон хүмүүнлэг ардчилсан нийгмийн жам ёсны харилцааг тунхаглажээ.
  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн хүрээнд Төрийн хан хуур бүтээж, Төрийн өргөөнд залах тухай зарлиг буулгав.
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай зарлиг гаргав.
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлав. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ.
  • Ерөнхийлөгч П.Очирбат “Хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналт, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” мэдээлэл, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн болов.
  • 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болж, П.Очирбат 57.8 хувийн саналаар ялалт байгуулж, тангараг өргөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын ивээл дор “Дэлхийн монголчуудын их чуулган” Улаанбаатар хотноо болов.
  • Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж Засгийн газарт хүргүүлэв.
  • Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-аас 1991 онд баталсан 66 дугаар тогтоол нь “Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах ажлыг орон даяар хэрэгжүүлэх төрийн бодлогын чиг хандлагаас ухрах, хүчийг саармагжуулсан шийдвэр болжээ” гэж үзэж хориг тавив.
  • Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг санаачлан батлуулав.
  • “Архивын талаар авах арга хэмжээний тухай” зарлиг буулгаж, Засгийн газарт чиглэл өгөв.
  • “Төрийн удирдлагын хяналт, шалгалтын тухай” хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэв.
  • Эх үрсийн баярыг бүх нийтийн амралтын өдөр болгов.
  • Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон, БНХАУ-ын дарга Зян Зэминь, Канадын Ерөнхий сайд Ж.Кретьен нартай уулзав.
  • Архидан согтуурах ундааны үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээний хүрээг хумих зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгов.
  • Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх тухай зарлиг буулгав.
  • Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний Айбекс групп, Молам корпорацтай байгуулсан “... гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Засгийн газар эдгээр гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэхээр авсан үүргээ биелүүлсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ардчилсан хүчнийхэн 1994 онд дээрх гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарласны үр дүнд 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээ цуцлагджээ.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
  • Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулах талаар нэн даруй шийдвэрлэж хэрэгжүүлбэл зохих асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.
  • Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай зарлиг гаргав.
  • Өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачлав.
  • 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувиар ялалт байгуулав. Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, “...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний суудалд өргөмжилж сонгосон ард түмэндээ талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч П.Очирбатын үеийн гадаад харилцаа:

  • 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Япон Улсын Эзэн хаан Акихитогийн хаан ширээнд залрах ёслолд оролцож, Ерөнхий сайд Т.Кайфутай уулзан Монгол, Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Ж.Буштай уулзав.
  • БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар БНХАУ-ын дарга Ян Шанкунь Монгол Улсад айлчлав.
  • БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат БНСУ-д айлчлав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Украйны Ерөнхийлөгч Л.М.Кравчук Монгол Улсад айлчлав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев Монгол Улсад айлчлав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлав.
  • Австралийн Амбан захирагч Билл Хайден албан ёсны айлчлал хийв.
  • Ерөнхийлөгч П.Очирбат БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ-д айлчлав.
  • Унгар Улсын Ерөнхийлөгч Арпад Гөнц Монгол Улсад айлчлав.
  • Болгар Улсын Ерөнхийлөгч Желю Желев Монгол Улсад айлчлав.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч С.Демирал Монгол Улсад айлчлав.
  • Кувейтын Эмир Монгол Улсад айлчлав.
  • Ерөнхийлөгч П.Очирбат Франц, Их Британид айлчлав.
  • Ерөнхийлөгч П.Очирбат Индонез, Шинэ Зеланд, Австрали Улсад айлчлав.

Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу
Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​