fbpx Д.Баярхүү: П.Очирбатын шилжилтийн гадаад бодлого
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 9 секунд

Д.Баярхүү: П.Очирбатын шилжилтийн гадаад бодлого

-Анхны Ерөнхийлөгчид “онцсайн” дүн тавина

Манай үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьятай. БНМАУ-аас Монгол Улсад шилжсэн шилжилтийн эхний 7 жилээр авч үзвэл Монгол Улс төртэйгээ, Ерөнхийлөгчтэйгээ, ард түмэнтэйгээ нийлээд гадаад бодлого дээр бол “онцсайн” дүн тавиулахаар ажилласан хэмээн би дипломатчийн хувьд, Элчин сайд байсны хувьд, олон улсын харилцааны судлаач-профессорын хувьд үздэг.

Энэ үнэлгээг би юуны өмнө Монгол Төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбатад өгч байна. Хойшид ч тэр дүгнэлт дээрээ бат зогсоно. Тэрээр нөхөр Ж.Батмөнхөөс үүрэгт ажлыг нь өвлөн авсан 1990 оныг эргэж сануулах нь зөв болов уу. Коммунист тоталитари дэглэмээс ардчилал руу хийх шилжилтийн хамгийн хөндүүр зовиуртай үеийг тэрээр туулсан, туулуулсан түүхэн хүн юм. Бүх зүйл цоо шинэ, асуултын хариулт бэлэнгүй, гадаад дотоод нөхцөл байдал тодорхойгүй үед ноён П.Очирбат 1990 оны АИХ-ын, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан товойн гарч ирсэн билээ.

Түүнийг төр тэргүүлсэн 7 жилд Монгол маань ардчиллын зам дээр эргэлтгүй зогсож, түүнийгээ Үндсэн хуулиараа баталгаажуулж, хоёр танхимт парламенттай болж нэг үзээд, дараа нь ганц танхимт УИХ-ын хоёр сонгуулийг хал балгүй, зөрчил тэмцэлгүй, эв эеэ хичээж өнгөрүүлсэн. Монголчууд бид сонгосон тэр замаараа л замнаж байна.

Гадаад бодлого дээр нь анхны Ерөнхийлөгчид “онцсайн” дүн тавина гэснээ дор буулгая. Энд ямар нэгэн гавьяатай учраас тэгж дүгнэж буй. Яагаад, ямар гавьяаг хэлэв? Зөвлөл Холбоот Улсын үед Монгол бол хэрэг дээрээ Зөвлөлтийн 16 дахь холбооны БНУ гэгдэж байснаас эхлэн тооцъё. “Хүйтэн дайн” дууссаны дараа өнөөгийн Орос нь СССР-ийн үеийнх шиг Монголтой тогтоосон харилцаагаа чухалчлах арга ухаанаа олоогүй, тэр хэрээрээ биднийгээ “хөсөр хаясан”. “Хөсөр хаягдсан” шинэ Монгол Улсын шинэ гадаад бодлого аргагүйн эрхэнд Хятад, Америк, Япон зэрэг олон шинэ түнш-орон руу хандсан “олон тулгуурт” гадаад бодлого руу шилжихэд анхны Ерөнхийлөгч П.Очирбат түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Ердөө ганц жилийн өмнө буюу 1990 онд эдийн засаг, улс төрийн талаар ихээхэн хэмжээгээр СССР-ийг тулж түшдэг байсан гэж хэлэхэд хүрвэл ноён П.Очирбатын өнгөн дээр ердөө жил, жил хагасын дараа гэхэд бүрэн эзэн мэдсэн, тусгаар тогтнолын олон тулгуурт гадаад бодлогыг сонгон авч, тэр даруйд хэрэгжүүлсэн билээ.

Монгол Улсын гадаад бодлогын цоо шинэ зам мөр гаргаж, ардчилсан Монголоо дэлхийд таниулж, шинэ шинэ хөрш түнштэй болж, капиталист хэмээн хардаж харааж суусан тэр том ертөнцтэй харилцаа зөв төлөвшүүлэхэд П.Очирбат, Д.Бямбасүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн нарын оруулсан хувь нэмрийг мартах учиргүй.

П.Очирбатын төр тэргүүлсэн үеийн Монгол Улсын гадаад бодлогын гол онцлог гэвэл дараахи байдлаар жагсааж болно.

  1. Үндэсний ашиг сонирхлоо дээдлэх;
  2. Хөрш хоёр оронтойгоо тэнцвэртэй харилцах;
  3. Гадаад харилцаагаа өргөтгөн олон түнштэй болох;
  4. Гуравдагч хөршийн бодлого явуулах;
  5. Бүс нутгийн интеграцид оролцож, түүнд өөрийн орон зайтай болох;
  6. Олон улсын хамтын хүчин чармайлтыг чадал чинээнийхээ хэрээр дэмжихийг чиг баримжаагаа болгox;
  7. Энэ бүгдээ Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалууддаа тусгаж мөрдөх явдал байсан билээ.

Манай улс түүхэндээ анх удаа үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалаа боловсруулж, хуульчлан, дагаж мөрдөж эхлэхэд 1994 онд Н.Багабанди спикертэй анхны УИХ, Төрийн тэргүүн П.Очирбат нар түүхэн гавьяатайг тэмдэглэх ёстой. Тэрхүү үзэл баримтлалуудыг 1996 онд УИХ-ын хоёр дахь сонгуулиар байгуулагдсан Ардчилсан хүчний Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр анх удаа тодотгон хэрэгжүүлсэн. Дараа дараагийн шинэ УИХ-уудын үед тэгдэг уламжлал хэвшүүлсэн. П.Очирбатын үед аюулгүй байдлын хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй, тэр талын туршлагагүй, адбиш, цоо шинэ бодлогоо дэвшүүлснийг энд дурдах ёстой.

Юу гэвэл Монгол Улс нь хүчирхэг нэг гүрний ивээлд байж, бодлогыг нь дагах замаар бус, харин бүх улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, гадаад аюулгүй байдлаа давын өмнө идэвхтэй гадаад бодлого явуулах, улс төр, дипломатын аргаар ханган бэхжүүлэх, өөрийн аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай нягт холбох чиглэл баримтлах болжээ.

Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дунд оршдогийнхоо хувьд 1992 оноос өөрийн нь язгуур ашиг сонирхлыг шууд хөндөөгүй тохиолдолд тэдний маргаанд үл оролцох, боломжийн хэрээр төвийг сахих, нутаг дэвсгэрээ бусад улс орон, түүний дотор хөрш орныхоо аюулгүй байдлын эсрэг ашиглуулахгүй байх чиг шугам баримталсан нь тухайн үедээ маш том зориг зүрх гаргасан адбиш алхам байв. СССР-ийг залгамжлагч ОХУ нь 1992 онд багтааж Монгол дахь цэргийнхээ баазуудаа татан буулгаж, цэрэг, зэвсэг техник, мөн мэргэжилтнээ гаргаснаар бид улс орныхоо язгуур ашиг сонирхолд нийцсэн бодлого явуулах бодит боломжийг анх удаа өөртөө нээсэн. Өөрөөр хэлбэл 1921 онд тусгаар тогтнолоо эгнэгт олж авснаас хойш 70 гаран жилийн туршид анх удаа бие дааж гадагш ажиллах, бие даан өөрийн ухаан сэтгэлгээгээр гадаад бодлого явуулах алтан боломж бүрдсэн юм. Тэрхүү боломжийг ашиглан цоо шинэ гадаад бодлогынхоо хүрээнд 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож буйг албан ёсоор зарлан тунхагласан билээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс зэвсэг хураах хийгээд бүс нутаг, дэлхий дахинд итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлан тунхаглаж байна. Үүнийгээ цаашид олон улсын хэмжээнд баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Мөн цаашид Төв Азийг цөмийн зэвсэггүй бүс болгохын ач холбогдлыг харгалзан Монгол Улс тэрхүү бүсийг “цөмийн зэвсгээр хөөцөлдөх, түүнийг турших талбар болгохгүйн төлөө байгаагаа” тэрээр онцлон тэмдэглэжээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1997 онд гадаадад 21 удаа томилолтоор явсны 18 нь хоёр талын харилцааг шинээр эхлүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой байлаа. Түүнийг төр тэргүүлж байх үед 1996 онд Дани, Европын Холбоо, Их Британи, ХБНГУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар цувралдан ойр ойрхон манай улсад айлчилсныг эргэж саная. Нэг дор, тэгээд бүр хоёрхон сарын дотор 5 гүрний Гадаад хэргийн сайд нар Монголд цувралдан айлчилна чинээ бид ч, олон улсын хамтын нийгэмлэг ч, хоёр их хөрш маань ч төсөөлөөгүй юм. Тэр үедээ парадокс гэхээр үзэгдэл байв. Энэ бол Монголын гадаад бодлогын түүхэн нэгэн торгон агшин байлаа. Мөн тэр үед Монгол нь хоёр хөршөөсөө түрүүлэн Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь бас чухал ололт болж түүхнээ үлджээ.

сонин mn

Д.Баярхүү

Эверестийн зөвшөөрлийн хураамж 15 мянган ам.доллар болно
Эверестийн зөвшөөрлийн хураамж 15 мянган ам.доллар болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​