fbpx УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 46 секунд

УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү

Хураангуй:

  • УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн гол дамжуулагч гэх яриа хөшигний ард түгээд байна.
  • Б.Түвшин нь мөнгө хүүлэх чиглэлд дөрвөн ББСБ-тай байснаа нэг болгон цөөлжээ.

Дэлгэрэнгүй:

-1XBET-ээр 285 сая ам.доллар буюу 21 хувийг Б.Түвшингийн компани гадагшлуулсан уу-

"Сүүлийн дөрвөн жил 1XBET-ээр дамжиж Монгол улсад 1 сая ам.доллар орж ирж, гадагш 500 сая ам.доллар /₮1.7 их наяд/ валют урссан" гэдэг тоог албаныхан хэлээд буй.

Харин одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өргөн мэдүүлсэн танилцуулга d.parlianment.mn сайтад нээлттэй бий бөгөөд үүнээс анхаарал татсан нь:

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Арабын Нэгдсэн Эмират, Хонг Конг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдтэй Монгол улсад бүртгэлтэй ААН 6.000-77.000 ам.доллар хүртэлх гэрээ байгуулж, 1XBET-ээс манайх руу зар сурталчилгааны зорилгоор 3,345,468,075 төгрөг /$976,779/ шилжүүлсэн. Манай улсаас 1.7 их наяд төгрөг /$500 сая/ агентуудаар дамжаад гадагш гарсан.
  • Цагдаагийн байгууллага, 1XBET сайтаар дамжуулан олсон хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах хэрэгсэл болгох, бусдын эд хөрөнгийг залилах, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг далд байдлаар дэмжих, мөрийтэй тоглоом тоглох, авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
  • ХЗДХЯ-наас төлбөрт таавар, бооцоот тоглоомын зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон. Гэвч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гурван компанийн зөвшөөрлийг цуцалсан гэсэн.

Олон айлын амьдралыг үрэн таран хийж, буй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын дунд нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшилтэй компани байж болзошгүй ноцтой мэдээлэл байна. Гадагш урссан гээд байгаа шилжүүлгүүдийн 90 гаруй хувь 2024 оны байдлаар гадны критпо вальютын чиглэлээр үйл ажиллагаа гурван компанид л төвлөрсөн гэх. Тэгвэл монголоос гүйлгээ хийгчдийн 80 орчим хувийг хоёр иргэн, хоёр ААН гэсэн ДӨРВӨН нэгж л эзэлж байгаа аж. Эдгээр гол шилжүүлэгчид дунд 285 сая ам.долларын /21%/ гүйлгээг "Чойжин Алтекс" ХХК хийсэн гэх мэдээлэл байна. Гүйлгээгээ олон удаагийн давтамжтайгаар 2-3 жил дамнуулан шилжүүлсэн гэгдэж байгаа юм.

Нээлттэй мэдээллийн сангуудаас хайж үзэхэд 6785123 регистрийн дугаартай "Чойжин Алтекс" ХХК-д УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшинтэй шууд хамааралтай харагдаж байна. Тус компани 2021.11.18-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр Банзрагчийн Түвшин, Цогтбаатарын Энхжавхлан, Эрдэнэбатын Энхзул нар бүртгэлтэй байна. Удирдах албан тушаалтан нь Цогтбаатарын Энхжавхлан, эцсийн өмчлөгч нь Эрдэнэбатын Энхзул. 2022 онд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг гэж бүртгүүлжээ.

-НИТХ-ын төлөөлөгч байхдаа дөрвөн ББСБ-аар мөнгө хүүлдэг байсан бол 2023 онд гацхан ББСБ-тай үлджээ-

Нэг. Б.Түвшин 2016-2020 оны хооронд НИТХ-ын төлөөлөгч байхдаа мөнгөтэй, бийлэг хүмүүсийн нэг хэмээн онцлогдон бичигдэж байлаа. Учир нь тухайн үед “Хас хаан”, “Завхан санхүүгийн нэгдэл”, “Эрдэнэт санхүүгийн нэгдэл”, “Хан алтайн нуруу” зэрэг дөрвөн ББСБ-уудад хувь эзэмшиж, мөнгө хүүлдэг байсан юм. Хамгийн сүүлд буюу 2023 онд гаргасан ХОМ-ээс нь 20 гаруй компанид хувь эзэмшдэг ч, "Хас хаан" гэсэн ганцхан ББСБ үлдсэнийг харж болно.

Хоёр. Б.Түвшин бас "Миг" даатгал, "Тэгш арвид" ХХК-д хувь эзэмшдэг. Эл хоёрыг ЗГХЭГ-ын дэд дарга асан Дааданхүүгийн Батбаатарын төрсөн дүү Д.Долгортой хамтран эзэмшдэг. Д.Долгор нь жагсаал зохион байгуулагч Б.Цацралын хадам эгч. “Агула даатгал”-ын Гүйцэтгэх захирал Д.Долгор нь өөрөө 2002 оноос эхлэн “Монгол даатгал”, “Бодь даатгал” зэрэг даатгалын томоохон компаниудад ажиллаж байсан. Хамгийн сүүлд өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Түвшингийн үүсгэн байгуулсан “Миг даатгал” компанид 2019-2021 онд Даатгал хариуцсан дэд захирлын алба хашсан.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Б.Түвшин ажлын гараагаа "сахал" Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн бакны эдийн засагчаар эхэлж байсан намтартай. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын “Эрэл” ХХК-д нягтлан бодогч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны “АПУ” ХХК-д Санхүү хариуцсан захирлаар, ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч болсон.

Б.Түвшинг өнөөгийн парламентад Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын дэмжлэгээр сонгуульд нэр дэвших квот авсан хэд хэдэн хүмүүсийн нэг нь гэгдэж байв.

Тэгэхээр банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, нэмээд цахим мөрийтэй тоглоомын салбарт гараа дүрсэн хүн. Өдгөө Зөвшөөрлийн тухай хуулиар цахим мөрийтэй тоглоомыг хориглож, хязгаарлах гэж байгаа. Энэ утгаараа АН-ын бүлэгт нөлөөлөх боломжтой дүр юм.

Eguur.mn

36 настай эмэгтэй нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ
36 настай эмэгтэй нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​