fbpx Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 57 секунд

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 3.3 жилдээ (1153 өдөр шөнө) орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч хатагтай Тэмми Брюсын мэдэгдэл, Оросын сөрөг хүчний Global News сайтад Z-эх орныхоо тухай тодорхойлолт өгсөн зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Өдөр бүр Украины зэвсэгт хүчний жанжин штабаас (ЗХЖШ) нийтэд түгээдэг ногоон, хөх, бор өнгийн хүснэгтүүд Орос-Украины фронтын байлдааны тухай бодит байдлыг илтгэдэг.

Маш их хохиролтойгоор Оросын арми Луганск, Донецкийн засаг захиргааны хил хүрэх гээд махравч украины хариу цохилт, амдаж сөнөөх, угтуулж сөнөөх, агаараас дроноор гэнэтийн бэлэг барих гээд бүх төрлийн “хавханд яаж ч чадахгүй тэлчилж байгаа аварга араатан” лугаа байлдахчаан болж байна. Оросын цэргийн амьд хүчний хохирлын 70% орчим нь дроны довтолгооноос үүдэлтэй. Нэг өдөр дунджаар 1000 орос цэрэг алуулж, шархдуулж байхад зөрүүлээд 1000 шинэ цэрэг фронт руу илгээх боломжгүй болж байна. Оросын ТВ-ийн “Соловьев Live” ток-шоу хэлэлцүүлгээр ярьж байна:–Манай арми Украинд хэд хэдэн удаа бутцохиулж ухарсан, туслахаар ирсэн хойд солонгосын олон мянган цэргийн 70%-ийг алуулсан хэмээн хүлээн зөвшөөрч, В.Соловьев өөрөө хараах бус шогшорч, санаа алдаж, хоолойгоо зангируулан нулимс мэлтэгнүүлж харагдав.

сонин mn

сонин mn

Одоо Орос орон түүхийнхээ хамгийн хүнд үед (1991 онд ОХУ байгуулагдсанаас) орж байгаа ба энэ дайны бүх цаг үеийн туршид дроны хамгийн олон бөөгнөрүүлсэн цохилтын бай нь Орос улс өөрөө болж хувираад байгааг оросын ба гадаадын цэргийн шинжээчид нэгэн дуугаар тэмдэглэж, анхааруулж байна. Оросын БХЯ нэгэн шөнийн дотор 160 гаруй дрон, нисэгчгүй онгоц устгалаа гэснийг бодохул цохилт тасрахгүй амссаар байгааг нь илтгэнэ.

Харин устгасан гэсэн мэдээлэл нь оросуудынхаа сэтгэлийг засах гэсэн оролдлого (заль, хуурамч мэдээ) болохоос оросын агаарын довтолгооноос хамгаалах систем (ПВО) хүчрэхгүй болсон, яаж ч чадахгүй байгаа, цаашдаа хамгаалж чадахгүй гэдгийнх нь халхавч төдий хэмээн оросын сөрөг хүчнийхэн тавлан бичиж байна.

Учир нь Орос даяар шөнө болгон дэлбэрэлтийн чимээ чих дэлсэж, энд тэндгүй түймэрт автан, бүр Петрбург дахь атомын үйлдвэрийн байгууламжаа дрондуулж, дэгдсэн түймэр нь хэдэн хоног үргэлжилсэн гэж мэдээлжээ. Одоо оросын шатахууны үйлдвэр, бааз, агуулах, цэргийн аэродром, пуужинт цэргийн анги, цэргийн дэд бүтэц бүгд шөнийн там туулан байна. “Адская ночь” гэж оросууд өөрсдөө нэрлэх болжээ.

Курск мужаасаа украины цэргийг үлдэн хөөсөн гээд байсан чинь харин дроны хүчирхэг атакийн бай нь мужийн төв дэх сум, галт хэрэгслийн асар том агуулах болчихлоо. “Танихгүй дронууд” гэж оросууд өөрсдөө нэрлээд буй баахан дрон онилсон, ончтой цохилтоор Курск дэх цэргийн байгууламжуудыг хайр найргүй устгажээ.

Украины зэвсэгт хүчний 141-р бригад дайсныхаа танк, амьд хүчнийг дроноор цохиж гаршсан бол одоо ОХУ-ын нутаг дахь цэргийн баазуудыг онилжээ. Сума хотыг пуужингаар довтолсон Оросын армийн пуужинт цэргийн бригад хариу цохилтод өртөж бараг устгагдаж дууссан бололтой. Украин руу пуужин дрон харваж буй оросын бүх анги салбар цохилтын бай болно хэмээн украинчууд шүд зуужээ. Эхний ээлжинд ОХУ-ын пуужингийн 112 ба 448-р бригадын объектууд өртлөө. “Искандер-М” пуужин Украины хотууд руу хөөргөдөг 112-р бригад гэдэг нь Оросын Иванов мужийн Шуя хотод байрладаг, түүнийг штабтай нь устгажээ. Цаашлаад Моздок, Доод Новгород, Саратов гэхчлэн Энгельс дэх аэродромоос нь халиад Оросын ПВО сулхан, “Панцир”-ууд нь ажиллаж чадахгүй байгаа бүх хот, суурин дахь бөмбөг пуужингийн агуулах Украины цохилтод өртөж таарах бололтой.

сонин mn

“Дайныг 100 хоногт багтаан дуусгах Трампын төлөвлөгөө”-г америкчууд ч өөрсдөө нулимж байх шиг! Оростой хэлэлцээний ширээнд суух тухай бодох ч хэрэггүй, суулаа ч ямар ч тохиролцоонд хүрэхгүй нээ гэдгийг хатагтай Тэмми Брюс Төрийн Департамент хэвлэлийн заалнаас мэдэгдэв. “Цуст хядлагаа зогсоогоогүй цагт” горьдолтгүй гэж хэлсэн нь ОХУ-ыг тэгж нэрлэсэн хэрэг бөгөөд АНУ-ОХУ-ын хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байгаа нь ОХУ, Путин Украинд тийм цуст хядлага үйлдэж байгаагаас болж байна гэдгийг битүүхэн ойлгуулав (Англиараа “the carnage” гэсэн нь хөрвүүлбэл цуст аллага гэсэн утга илэрхийлнэ). Хэрэг дээрээ хэн нь энх тайванд бэлэн, гал зогсоохдоо үнэнч байгааг түрүүчийн Ням гаригийн тэр агаарын дайралт харуулав гэснийг бодохул ОХУ-ыг шууд нэрлэсэн хэрэг байв.

“Трампын Засаг захиргаанаас, мөн ТНБД Рубиогийн байнга хийдэг мэдэгдэлд үндэслэх тэр хэлэлцээ, тохиролцоо нь the carnage (“мясорубка”) үргэлжилсээр байхад бүтэхгүй ээ” гэжээ.

Төрийн Департаментын орос хэл дээрхи мэдээлэлд “Мясорубка” гэж орчуулсан нь оросуудын үйлддэг гэнэтийн аллага, агаарын дайралтыг жигшиж нэрлэсэн хэрэг бололтой. Энэ аллага зогсохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй, гэвч бид гал зогсоох талаар үргэлжлүүлэн ажиллана хэмээн хатагтай Т.Брюс хэлсэн нь Трамп дахин оросуудыг гуйж царайчилна, Украиныг дахин буруутгана гэсэн үг биш байгаа хэмээн америкийн нэг ТВ-ээр ярьж харагдав. Ингэхэд Путины зорилго юу вэ? Тэр яагаад хүчирхэг вэ? Түүнд ямар хүч чадал оршино вэ гэдэгт Израильд ажилладаг оросын сөрөг хүчний энэ сайт хариу өгчээ. Энд бичигдсэн нь Оросыг тэгж их шүтэн бишрээд, итгэж найдаад, өөрсдийгөө даатгаад байх үндсэн шалтгаан биш, Путины хүч чадал цаг зуурынх гэсэн далд санааг илэрхийлжээ.

сонин mn

Путины зорилго бол үйлдсэн гэмт хэргээ цайруулж, хар амиа авч гарахын тулд ямар ч хамаагүй үнэ өртгөөр Орос орноо нурааж, хэсэглэн хуваахаас ч буцахгүй байх явдал бөгөөд Путин бол төрийн дээд эрх мэдэл, санхүүгийн бүх нөөц, төрийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа оруулчихаад атгаж байна. Бүх Зэвсэгт хүчин, ФСБ, До яам, ард түмнээсээ нүүр буруулсан бүх генералууд бүгд Путинд захирагдаж байна. Прокурорууд, шүүгч нар, мөрдөгчид, ОМОН, тусгай хүчнийхэн Путины өмнө дуулгавартай ажиллаж байна. Путины тулгуур нь авилга хахуульд идэгдсэн нийслэлийн ба орон нутгийн сая сая түшмэд бөгөөд бас Бүх оросын хамба лам фээсбэшник Гундяев, шашны бусад байгууллагууд бүгд түүний тулгуур юм. Путин ба түүний хань хамсаатнууд бол дээд түвшинд төрийн урвалт хийсэн түүхэн “рекорд”-ыг эвдэж чадлаа. Орост Төрийн эрх баригчид нь эх орноо устгаж чаддаг гэдгийг харууллаа. Тусгай албаны үүрэг, ач холбогдол гэдэг ойлголт өөрчлөгдлөө. Харин ч эх орноо сөнөөх үйл явцын “гарант-баталгаа” нь Оросын тусгай албад болчихоод байна гээд уг сайтад дайн тулаанаас олон мянган км-т алслагдсан Оросын тосгод, хөдөө нутаг дайн болоод өнгөрсөн юм шиг нуржээ хэмээн олон дүрс зураг хавсаргажээ.

Өнөөгийн Орос Путины өнгөн дээр түүхийн гурван үе шат туулан оргилдоо хүрсэн гэх дүгнэлт Украины Freeдом ТВ хийжээ.

  1. Авторитари дэглэмд шилжсэн, тэндээсээ
  2. Тоталитари дэглэм болж бэхжсэн. Украины эсрэг бүрэн хэмжээний дайн өдөөснөөрөө
  3. Террорист дэглэмтэй улс болж хувирсан гэжээ.

Путины дэглэм хүчтэй байлаа гээд Орос орон ямар том сүйрлийн өмнө очсоныг “Шударга Орос-Үнэний төлөө” социалист улс төрийн намын дарга Сергей Миронов х.соm жиргээнд ингэж бичжээ:– Орост өвчтөнөө эмчлэх, сурган хүмүүжүүлэх хэн ч байхгүй боллоо гэж үү? Эрүүлийн мэндийн ба боловсролын системд боловсон хүчний том дефицит! Зүгээр л сүйрлийн байдалтай гэжээ. Путины Орос яагаад хүчтэй, тэд Украиныг ялж сална гэсэн итгэл үнэмшил оросууддаа суулгаж хэрхэн чадаад байдгийн цаад шалтгааныг оросын сөрөг хүчний сайт, украины ТВ, Путины гар хөл болсон улс төрч нь ийнхүү нэрлэсэн бол энэ дайнд Украин юу хүсч байгаа тухай тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн шинэхэн мэдэгдлийг сонирхоё. Ингэж хэлжээ:

  • Украин нь энэ дайныг энх тайвнаар зохицуулах өргөн хүрээтэй, урт хугацаанд үргэлжлэх үйл явцын хүрээнд зарчмын гурван чухал байр суурь баримтлана.
  • Зөвхөн гал зогсоох тухай биш, дайныг бодитой зогсоож төгсгөх тухай ярьж байна.
  • Зарчмын нэгдүгээрт Оросын дээрэмдэж булааж авсан нутаг дэвсгэрийг Оросынх гэж Украин нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
  • Хоёрдугаарт Украин нь өөрийн батлан хамгаалах хүч чадал, зэвсэг хүчин, эсвэл түншүүдээс хүлээн авах цэргийн тусламжаа хязгаарлуулах ямар ч алхамтай хэзээ ч эвлэрэхгүй.
  • Гуравдугаарт ямар эвсэл холбоонд элсэх талаар Украины сонголтод ямар ч гуравдахь улс вето тавих эрх эдлэх ёсгүй.
  • Зарчмын хувьд хэнд ч ойлгогдох ердийн гурван заалт ийм л байна. Энэ зарчмаа л Украин нь энх тайвны хэлэлцээнд дэвшүүлэн тавих болно гэжээ.

Төгсгөлд нь ганц мэдээ. Хамаг зэвсэг, хүнд техникүүдээ Украины нутагт төмрийн хог болгосон, үлдэх нь үүрэг гүйцэтгэж байгаа тул Ялалтын баярын парадандаа түрээс зээлээр Казахстанаас танк, хуягт авч жагсаах гэж байгаа тухай шуугиж байна. Юу болоод байнаа?

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой
 
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

Баабар: Төрийн тогтворшил

Баабар: Төрийн тогтворшил

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​