fbpx Америкийн эрдэмтэд “шинэ өнгө“ нээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 1 секунд

Америкийн эрдэмтэд “шинэ өнгө“ нээжээ

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /BBC/. Туршилт хийж байх явцдаа дэлхий дээр урьд өмнө нь хэн ч харж байгаагүй шинэ өнгийг нээсэн гэдгээ Америкийн эрдэмтэд мэдэгджээ.

Туршилтын үеэр торлог бүрхэвчийн тодорхой эсүүдийг өдөөхийн тулд лазерын импульсыг оролцогчдын нүд рүү тусгасан ба оролцогчид цэнхэр-ногоон өнгөний сүүдрийг олж харжээ. Эрдэмтэд энэ өнгийг "оло" гэж нэрлэсэн байна. Харин ийм шинэ өнгө байгаа эсэхэд зарим эрдэмтэн эргэлзэж байна.

Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Калифорнийн их сургуулийн профессор Рен Энг энэхүү нээлтийг “гайхалтай” хэмээн тодорхойлжээ. Энэхүү судалгааны үр дүн нь дальтонизм буюу өнгө таних чадвараа алдах өвчнийг цаашид судлахад тус дөхөм болно гэж Рен Энг болон түүний хамтрагчид үзэж байна.

сонин mn

Туршилтад өнгө ялгах чадвар нь хэвийн дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй сайн дураар оролцжээ. Дөрвөн эрэгтэйн гурав нь профессор Энг болон судалгааг явуулсан хоёр эрдэмтэн байсан байна. Туршилтын явцад оролцогч бүрийн нэг нүдний хүүхэн хараа руу лазер туяа тусгажээ.

Оролцогчид толь, лазер, оптик бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн “Oz” хэмээх төхөөрөмж рүү харж байсан байна. Уг төхөөрөмжийг өмнө нь Калифорнийн их сургууль, Беркли, Вашингтоны их сургуулийн судалгааны баг зохион бүтээсэн бөгөөд дараа нь энэхүү туршилтад зориулан өөрчилжээ.

Торлог бүрхэвч нь нүдний арын хэсэгт байрлах гэрэлд мэдрэмтгий эд эсийн давхарга бөгөөд харааны мэдээллийг хүлээн авах, боловсруулах үүрэгтэй. Тус бүрхүүл нь гэрлийг цахилгаан дохио болгон хувиргаж, харааны мэдрэлээр дамжуулан тархинд илгээснээр бид харах чадвартай болдог. Нүдний торлог бүрхэвч нь өнгө мэдрэх үүрэгтэй S, L, M гэсэн гурван төрлийн эсүүдээс бүрддэг ба эдгээр эс бүр цэнхэр, улаан, ногоон гэрлийн долгионы уртад мэдрэмтгий байдаг.

Өнгө ялгах чадвар нь хэвийн хүний нүдэнд ямар ч өнгө M төрлийн эсүүдийг (ногоон өнгө мэдрэгч) идэвхжүүлдэг, мөн L (улаан) болон S (цэнхэр) төрлийн эсүүдийг мөн заавал идэвхжүүлдэг байна. Учир нь эдгээр гурван төрлийн эсийн үүрэг тодорхой хэмжээгээр давхацдаг.

Харин энэхүү судалгааны үеэр лазер нь зөвхөн M төрлийн эсүүдийг л идэвхжүүлсэн бөгөөд ингэснээр онолын хувьд төрөлхийн харах үйл явцад тархинд үүсдэггүй шинэ өнгөний дохиог илгээсэн гэж судалгааны талаарх өгүүлэлд дурджээ. Энэ нь “оло” хэмээх өнгийг амьдрал дээр нүдээр шууд харах боломжгүй, зөвхөн тусгай өдөөлтийн аргаар л мэдрэх боломжтой гэсэн үг юм.

Туршилтын явцад харагдсан өнгийг баталгаажуулахын тулд оролцогч бүр олж харсан сүүдэр нь “оло” өнгөтэй яг адилхан болох хүртэл өнгөний дискийг тохируулан барьсан байна. Гэвч зарим мэргэжилтнүүд шинээр харагдсан өнгийг байгааг батлахын тулд “нэмэлт судалгаа шаардлагатай” гэж үзэж байгаа ажээ.

Лондоны “City St George's” их сургуулийн харааны мэдрэхүй судлалын мэргэжилтэн, профессор Жон Барбур хэлэхдээ, хэдийгээр энэхүү ажил нь өнгө мэдрэх эсүүдийг өдөөх судалгаанд “технологийн дэвшил” болсон боловч шинэ өнгө нээсэн гэдэг нь “маргаантай” хэмээн онцолсон байна. Жишээлбэл, хэрэв улаан өнгө мэдрэгч эсүүд (L) олон тоогоор өдөөгдөх юм бол хүн “гүн улаан өнгийг мэдрэх” боловч түүний тод байдал нь улаан өнгөнд мэдрэг байдлаас хамаарч өөрчлөгдөж болох ба өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр энэхүү судалгаанд тохиолдсон зүйлтэй төстэй гэж тэрбээр тайлбарлажээ. Профессор Энг “оло” өнгийг техникийн хувьд харахад үнэхээр хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч түүний багийнхан дальтонизмтай хүмүүсийн хувьд тэдний өнгө ялгах чадварт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохоор цаашид судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ
Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​