fbpx “Gogo dance”-ийн сахиусан тэнгэр А.Мөнгөнчимэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
13 минут 31 секунд

“Gogo dance”-ийн сахиусан тэнгэр А.Мөнгөнчимэг

Бүжгийн урлаг бол аливаа зүйлийн мөн чанар, хүний сэтгэл хөдлөлийг биеийн хэлэмж болон хөгжмийн зохицлоор төгс илэрхийлдэг зүйл. Тэр ч утгаараа энэхүү урлаг өнөөг хэр нь үнэ цэнтэйд тооцогдож, улам бүр түгэн дэлгэрсээр байгаа. Тэгвэл Монголд “Gogo dance” буюу шөнийн клубийн бүжгийн урсгалыг түгээн дэлгэрүүлж, таниулж буй фитнес модель А.Мөнгөнчимэгийг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.

Аавынхаа сонголтыг хүндэтгэж англи хэлний багшаар сурсан ч тэрээр эцэст нь өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж бүжигчин болжээ

Одоогоос 33 жилийн өмнө н.Авирмэдийг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь “Эхнэр тань төрөх гээд өвдөөд эмнэлэг явчихлаа” гэж дуудсан байдаг. Ингэж л Монгол Улсад н.Авирмэдийнх гэдэг айл бүл нэмж, отгон охиноо өлгийдөн авч байжээ. Тэр охин бол манай нийтлэлийн баатар А.Мөнгөнчимэг юм. Тэрээр багаасаа л бүжиглэх дуртай байсан гэдэг. Энэ нь түүний аавтай холбоотой ажээ.

Энэ тухайгаа А.Мөнгөнчимэг “Аав минь залуудаа гоё бүжиглэдэг байсан гэдэг. Цэргийн дуу бүжгийн чуулгаас бүжигчнээр ажилд орооч гэсэн урилга хүртэл ирж байсан гэж ярьдаг. Гэвч бүжигчин хүний цалин бага учир амьдралаа авч явж чадахгүй гээд урилгыг нь хүлээж аваагүй гэсэн.

Миний бүжиглэх дуртай болсон нь аавын авьяас бас төрөх үеийн үйл явдалтай холбоотой гэж боддог. Учир нь намайг төрөх гэж байхад аав маань сумынхаа соёлын төвд бүжгэнд орж байсан гэдэг. Магадгүй аав тэр цаг мөчид бүжиглэж байсан болохоор миний хувь тавилан бүжигтэй холбогдсон байх гэж билэгшээдэг. Аав маань “Чи яагаад бүжиглэх дуртай юм бэ” гэж их асуудаг байсан. Тэгэхээр нь би “Та намайг төрж байхад бүжгэнд орж байсантай чинь холбоотой байх” гэж тоглоом, шоглоомоор хэлдэг байсан” гэсэн юм.

А.Мөнгөнчимэг дунд сургуулиа дүүргээд бүжигчин болно гэхэд аав нь “Бүжигчин хүний цалин бага, ар гэртээ зарцуулах цаг завгүй ажил” хэмээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс аавынхаа сонголтыг хүндэтгэн англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцжээ.

Гэвч мэргэжлээрээ ажиллаагүй аж. Энэ талаараа “Цэцэрлэгт байхаасаа өдийг хүртэл бүжгийн урлагаар хичээллэж байна. Би бүжигчин болно гэж боддог байсан. Гэтэл аав маань “Бүжгээр хүн хоолоо олж идэхгүй” гэж эсэргүүцсэн. Тиймээс Хүмүүнлэгийн ухааны их сургуульд аавын хүсэлтээр Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцсан. Их сургуулиа төгсөж, дипломоо авсан өдрөө аав дээр очоод “За би таны хүссэн мэргэжлээр сурч, төгслөө. Одоо би өөрийнхөө хийхийг хүсэж буй зүйлээ хийж амьдарна” гэж хэлсэн. Нэг үгээр аавдаа би диплом авч өгөөд өөрийн хүссэн зүйлээ хийж эхэлсэн. Энэ цаг мөчөөс хойш өөрийн хүсэл сонирхлын дагуу бүжиглэж байна. Ер нь хүн өөрийн хүссэн зүйлийг хийхэд л амжилтад хүрдэг юм байна лээ” гэв.

Gogo dance урсгалыг таниулахын төлөө 10 жил зарцуулжээ

сонин mn

Дууны урлаг дотроо олон төрөл байдаг. Тухайлбал, хип хоп, рок, ардын дуу, уртын дуу, эстрад дуу, арамби гэх мэт урсгалуудтай. Бүжиг ч бас үүн шиг олон төрлөөр хөгжиж иржээ. Жишээлбэл, бидний сайн мэдэх ардын бүжиг, нийтийн бүжиг, салса, балет гэх мэт. Тэгвэл бидний тэр бүр сайн мэдэхгүй урсгалууд ч бас бий. Тэр нь Gogo dance, pole dance, stift зэрэг шөнийн клубт зориулсан урсгалууд сүүлийн жилүүдэд манай улсад хүч түрэн орж ирж буй. Түүний нэг болох “Gogo dance” бүжгийн урсгалыг түгээн дэлгэрүүлж, таниулахын төлөө өөрийн амьдралын 10 жилийг зориулжээ.

Gogo dance бол шөнийн клубийн бүжгийн урсгал юм. Шөнийн клубт зорин ирсэн хүмүүсийг хамтдаа бүжиглэцгээе хэмээн уриалсан утгатай үг. Дотроо хоёр урсгалтай. Дэглэсэн gogo урсгал нь шөнийн клубт DJ ямар сэт ая тавина, бүжигчин биеийн хэлэмжээрээ тохируулан үйлчлүүлэгчид таашаал, мэдрэмжийг өгөхийг хэлнэ.

Харин дэглээгүй gogo урсгал нь сонгосон нэг аян дээр бүжгийн элементүүдээ оруулан нэгэн цогц үзүүлбэр үзүүлдэг юм. Өндөр өсгийт дээр бүжихийг шаарддаг энэ урлагийг гоо сайхан төрсөн эмэгтэй бүр бүжиглэж чадахгүй. Хагас нүцгэн байхыг шаарддаг энэ урлагт эргэлт буцалтгүй татагдахын тулд зориг хэрэгтэй. Тэгвэл энэ зориг зөвхөн А.Мөнгөнчимэгт байсан юм. Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд багагүй доромжлол, үл ойлголтыг тэсвэрлэж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Үүнд түүний хувь хүний хүмүүжил, жанжин шугам нь нөлөөлсөн гэв. Энэ тухайгаа “Би бүжгийн бүхий л урсгалуудаар бүжиглэж үзсэн. Тэр дундаас өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж болдог, маш гоё гоо зүйг шаарддаг хамгийн чөлөөтэй байх боломжийг олгодог нь Gogo урсгал байсан. Тиймээс энэ урсгал л яг “Минийх” юм байна гэж бодож, бүжиглэх эхэлсэн. Одоогоос 10 жилийн өмнө хүмүүс энэ урсгалын талаар огт ойлголтгүй байсан. Хүмүүст ойлгуулж таниулахын тулд багагүй бэрхшээлийг туулсан. Цахим орчинд зургийн маань дор сөрөг сэтгэгдлүүд их ирдэг байсан. Ээж, эгч хоёр маань өмөөрөөд ороод ирнэ. Сүүлдээ хүмүүс гэр бүлийнхэн рүү минь дайрч эхэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрыгоо битгий сэтгэгдэл бич гэдэг болсон. Одоо бол хүмүүс харьцангуй ойлгож, дэмждэг болсон. Гэхдээ ихэвчлэн эмэгтэйчүүд дэмждэг.

Тэднээс “Дэмждэг шүү. Хүндэлдэг шүү. Өөрийнхөөрөө байгаа чинь гоё байна. Хөөрхөн шүү” гэдэг сэтгэгдэл, чатууд их ирдэг. Энэ хүмүүсийн үгээр л урамшиж амьдарч байна даа” гэсэн юм.

Тэрээр анх тоглолтууд болон дууны клипний ард бүжиглэдэг байжээ. Учир нь тухайн үед бүжигчид одоогийнх шиг бүжиглэх боломж байхгүй учраас танигдах боломж нь хомс байсан аж. Харин сүүлийн жилүүдэд шөнийн клубүүдэд бүжиглэх боломж олдсоноор өөрийгөө болон бүжгийн урлагийг таниулахад эергээр нөлөөлжээ. Энэ тухайгаа “Анх icetop хамтлагийн гурван дууны ард бүжигчидтэйгээ хамтран бүжиглэсэн. Хар тас хамтлагийн дууны клипэнд бас тоглосон. Үүнээс гадна жижиг клубүүдэд баасан болон бямба гарагт бүжиглэдэг байсан. Тухайн үед шөнийн клубт бүжиглэдэг бүжигчдийн талаар хүмүүст ямар ч ойлголт байгаагүй. Бүжиглээд гарахаар биед хүрэх эсвэл хамт архи ууя, хамт явъя гэх зэрэг сөрөг хандлага их гардаг байсан. Мэдээж хагас нүцгэн шөнийг клубт бүжиглэж байгаа хүнийг буруугаар бодох нь арга ч үгүй биз дээ. Гэхдээ тэр бүхнийг үл тоож, бүжгийн урлаг талаас нь хөгжүүлэхээр хичээж ирсэн. Энэ бүхнийг туулахад аав ээжийн минь дэмжлэг их байсан. Аав маань бүр өдөр бүр залгаж “Яаж байна. Гайгүй юу” гэх зэргээр ярина. Тэр бүрд нь аав, ээж минь дэмжиж байхад бусад хүний юу гэх хамаагүй гэж боддог байсан” гэсэн юм.

Хүлээн зөвшөөрөгдөж, олон хүнийг бүжгийн спортод хөтлөн оруулжээ

сонин mn

Арван жилийн өмнө хүмүүс түүнийг яг юу хийгээд явааг ойлгодоггүй байжээ. Харин тэрээр тууштай байсны эцэст өөрийн цайзад, өөрийн тайзан дээр биеийн хэлэмжээрээ эрх чөлөөгөө илэрхийлэн бүжиж байна. Мөн тэрээр эрэгтэй, эмэгтэй нийлсэн 50 гаруй шавьтай болжээ. Энэ түүнийг хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэнэ. Энэ тухайгаа “Одоогоос 10 жилийн өмнө КУДС-ийн найзуудтайгаа хамт Галлерэй Улаанбаатарыг балгас байхад нь бичлэг хийж байсан. Тэр бичлэг маань маш их шүүмжлэл дагуулсан. Үүнээс болж сэтгэл санаагаар маш их унасан. Гэхдээ тэр хүмүүсийн үг намайг илүү их хурцалсан. Тэр бичлэг маань өнөөдрийн намайг бий болоход нөлөөлсөн. Мөн би тууштай бас зоригтойгоор гарч ирсэн учраас бусад хүмүүсийн замыг нээж өгсөн гэж боддог. Шөнийн клубт бүжиглэдэг байлаа гээд биеэ үнэлэгч, хүмүүсийг уруу татсан, муу зүйлд уриалан дууддаг гэсэн үг биш.

Харин ч тэд бол өөрийнхөө гоо зүйг урлаг талаас нь бүрэн харуулах хэмжээнд бэлтгэсэн хүмүүс байдаг. Тиймээс шөнийн клубт бүжиглэж буй хүмүүсийн талаарх “Хэвшмэл ойлголтоо өөрчлөөрэй” гэж хэлмээр байна. Бүжгийн урлаг талаас нь хардаг байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Бүжгийн урлаг түүний дараагийн хоббиг бий болгосон байна. Тэр нь фитнес модель юм. Тэрээр 2020 онд буюу цар тахлын дараагаас фитнесээр хичээллэх болжээ. Жил гаруйн дараа тэмцээнд орсон байна. Сахилга бат, хариуцлагатай зан чанар нь түүнд амжилт дагуулсаар байна. Энэ тухайгаа “Фитнесээр хичээллээд дөрвөн жил болж байна. Энэ жил хотын аваргад орсон. Бикини ангилалд топ 10-т, Angel model гэдэг шинэ ангилалд эхний таван байрт шалгарсан. Шөнийн клубт ажиллаад фитнесээр хичээллэх амаргүй. Учир нь фитнесээр хичээллэж буй хүнд шөнийн нойр маш чухал байдаг. Гэвч би чинь шөнөөр ажиллах хэрэгтэй шүү дээ. Тиймээс “Би бол гадаадад амьдарч байгаа хүн шүү. Одоо миний хувьд өглөө шүү” гэж өөртөө хэлдэг. Ингээд л ажлаа тараад, унтаж амраад өдөр нь бэлтгэлдээ явдаг.

Тэмцээн дөхсөн үед ажлаасаа чөлөө авдаг. Ажлынхан маань дэмжиж, ойлгодог” гэсэн юм. Түүний биеийн 40 хувь нь шивээстэй. Шивээснийхээ тухай “Шивээснүүд маань бүгд утга учиртай. Гэхдээ заримдаа буюу тэмцээнд орох үед сөргөөр нөлөөлөх нь бий.

Учир нь тэмцээнд ороход арьс цэвэр байх ёстой гэсэн шалгуур байдаг. Биеийн маань тал нь шивээстэй учир булчингийн ялгарлыг муу харуулах тохиолдол бий. Энэ нь оноо дардаг. Жишээлбэл, яг адилхан булчингийн ялгаралтай эмэгтэйтэй өрсөлдөж байхад бие дээрээ шивээстэй гэх шалтгаанаар оноо буурах тохиолдол гардаг ” гэсэн юм.

Зорилгынхоо төлөө хичээж байна

Түүнд аж ахуй нэгж, хувь хүмүүсээс олон төрлийн санал ирдэг байна. Гэвч тэрээр өөрийн зорилгын төлөө, Gogo dance-г таниулахын төлөө хичээх болно гэдгээ хэлж байсан юм. Энэ тухайгаа “Том зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй гэх уриаг үргэлж өөртөө хэлдэг. Татгалзахын аргагүй саналууд ирдэг ч тэдгээрээс үргэлж татгалздаг. Би ямар хэцүү зүйлсийг туулж ирсэн билээ дээ. Тиймээс хүмүүсийн тавьж буй санал, доромжлол зэргийг үл хайрхан зөвхөн ажлаа л хийдэг. Цаашид бүжгийн урдаг, урсгалуудыг таниулахын төлөө илүү их хичээх болно” гэсэн юм.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлхийн түүхэнд ч, Монголын түүхэнд ч, Монголчуудын амьдралд ч худал зүйл олон
Дэлхийн түүхэнд ч, Монголын түүхэнд ч, Монголчуудын амьдралд ч худал зүйл олон
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​