fbpx Дэлхийн түүхэнд ч, Монголын түүхэнд ч, Монголчуудын амьдралд ч худал зүйл олон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 28 секунд

Дэлхийн түүхэнд ч, Монголын түүхэнд ч, Монголчуудын амьдралд ч худал зүйл олон

Дэлхийн бүх хуурай газар том нь ч тэр, жижиг нь ч тэр бүгдээрээ л усан дунд, усаар хүрээлэгдсэн байдаг. Том хуурай газрыг тив, харин жижгийг нь арал гэдэг. Наад зах нь л 1400 он гэхэд бүх тивд хүмүүс амьдарч байжээ. Ингэхлээр 15-р зууны эцсээр европчууд Америк тивийг, хожуухан нь Австрали тивийг анх нээсэн гэдэг худал.

Америкт амьдарч байсан хүмүүс л анх уг тивийг нээж, олж очжээ. Австралийн хувьд ч мөн тийм. Ингэхлээр европчууд “аялаж явсаар Америкт хүрчээ, Австралид очжээ” гэж ярих, бичих нь зөв юм.

Гэтэл европчууд төөрч, тэнэж явсаар мөнхүү тивүүдэд очоод уг газруудыг бид нээсэн, бидний газар нутаг хэмээн зарласан нь тун ч ёс суртахуунгүй, хууль эрхзүйн мэдрэмжгүй хүмүүс болохоо харуулжээ. Өөрсөдтэй нь ав адилхан оюун ухаант хүмүүс амьдардаг, хот, сууринтай, төр, шашинтай том тивийг шууд л төөрсөн далайчид азаар олж очоод энэ бол бидний нээсэн газар нутаг, манай хааны эзэмшил газар хэмээн тооцож болно гэж үү? Америк тивийн индейчүүд Европт хүрэлцэн ирсэн бол (тэр цаг үед) Европыг өөрсдийнхөө эзэмшил газар нутаг гэж зарлах байсан гэж үү? Иймэрдүү худал, эргэлзэхээр, маргахаар зүйл дэлхийн түүхэнд олон буй... Монголын эртний, дундад зууны, мөн шинэ, шинэхэн түүх бичлэгт ч худал нь үнэнээсээ их.

Монголын бүрэн түүхийн шинээр бичигдэх 30 ботид тэр бүхнийг ямар хүмүүс, хэрхэн, ямар хэмжээнд залруулж чадах бол оо? Бүрэн түүхээ 30 ботиор бичихийн наана хийгдэх учиртай судалгааны ажлыг Монголын бүх түүхчид, гадаад орнуудын бүх монголч эрдэмтэд тун ч няхуур нямбай хийх ёстой болно.

Одоо бэлэн байгаа түүхчид, одоо бэлэн байгаа мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлаад шуудхан л бичих мэтээр ойлгож байгаа олон хүн надтай тааралдлаа. Ингэх аваас түүхийрсэн түүхийн шинэ нэгэн хувилбар л буй болно. Чанарын ахиц ер гарахгүй. Оюун ухаант хүний үүсэл, хувьсал, тархалт, тэр дундаас монгол хүний өвөг дээдсийн түүх, тэд монгол угсаатан болж төлөвшсөн түүх, мөн монгол угсаатан анхны төр улсаа байгуулж хүчирхэгжсэн түүхийн философийг (хүн төрөлхтний түүхийн нэгэн салбар болохынх нь хувьд) таних, тогтоох, Монголын түүх хэмээх салбар шинжлэх ухааны тусгай онолыг энэ XXI зууны өндөрлөгөөс бичиж, бүтээж байж л одоо төлөвлөөд байгаа 30 боть түүхийг бичиж эхлэх юмсан. Ингэхийн тулд юуны өмнө түүхийн философийн үүднээс “Монголын түүхийн философи”-ийг байж болох бүх хувилбараар нь бичих, боловсруулах хэрэгтэй байна. Энэ бол ерөнхий онол, аргазүй, зөв аргачлалын үүднээс чухал шаардлага, дэвшил авч ирэх бүтээлч хандлага мөн болно. Ерөнхийг нь зөв тогтоохгүйгээр тусгайг, өвөрмөцийг нь зөв таних, тогтоох боломжгүй шүү дээ. Чухамхүү энэ талын дутагдал, доголдол л Монголын түүх бичлэгийг түүхэн үнэнээс нь холдуулчихсан юм...

Монголчууд бидний шинэ, шинэхэн түүхэнд холбогдох амьдрал, үйл ажиллагааны худал ба үнэнийг яг таг ялгаж тогтоохгүйгээр, түүхэн үнэнийг шигшиж, шүүж, эцсийн үнэн болтол нь, 99.9 хувь болтол нь цэвэршүүлэхгүйгээр XX, XXI зууны түүх маань ч түүхийрнэ. Энэчлэн бодох, тооцох зүйл мөн ч их байна даа.

Энэ бүхнийг би 30-60 насны түүхчдэд, мөн 30-60 насны философичдод зориулан хэлж буй юм шүү. Тэдэнд л энэ талаар өөрчлөлт хийх, дэвшил гаргах түүхэн үүрэг оноогдоод байгаа билээ. “Балчирдах, хөгшдөхийн” бэрхшээлээс тэд л ангид, хол байгаа. Гэхдээ энд мөн ч их хөдөлмөр, уйгагүй хүчин зүтгэл, гүн гүнзгий, хол алсуурх сэтгэлгээ, таних дүгнэх хурц ухаан, ижилгүй гэхээр өндөр чадавх хэрэгтэй. Тийм хэмжээ, түвшинд бэлтгэгдсэн түүхчид, философичид л чанарын өндөр түвшинд оюуны үнэт бүтээл туурвидаг юм. “Төлөвлөөд буй 30 ботийг бичих ажлыг зөв зохион байгуулах, явцыг нь зохистой удирдах, гүйцэтгэгчдийг оновчтой сонгож авах, бичигдсэн ботиудыг туушид нь онол-аргазүй, логикийн зөрчилгүй болгож хянах, редакторлах” гэсэн нэн хүнд, ярвигтай даалгаврыг ямар байгууллага, баг, хамт олон хүлээх юм бол оо? Аль эсвэл ШУА-ийн Түүхийн хүрээлэн, их дээд сургуулиудын түүхийн тэнхим, чөлөөт судлаачдаас бүрдсэн баг, хамтлаг шинээр зохион байгуулах юм болов уу? Эрдэм шинжилгээний хурлууд, чөлөөт ярилцлага, онол-аргазүйн семинарууд, монголч эрдэмтдийг урьж оролцуулсан эрдэм шинжилгээний хурлууд, археологичдын тайлангуудын хэлэлцүүлэг гэх мэт арга хэмжээнүүд энд онц ихээр чухалчлагдах ёстой.

“Судлаачдын гал тогооны өрөөнд” 2-3 жил тун ч их ажил өрнөх учиртай...

Монголчуудын түүх бол олон мянганыг дамжсан нэн урт түүх, дэлхийн түүхэнд удаа дараа онцгой хүчтэй нөлөөлж байсан угсаатны түүх, улстөр, үзэл суртлын зорилго, шалтгаанаар онц ихээр гуйвуулагдаж гажуудсан түүх, түүхэн үнэнд нь ойртуулж, нийцүүлж бичихэд тун ч их хүндрэл бүхий түүх мөн болно. XIII зууны Монголын түүхийг бичихийн тулд ч холбогдох материалыг нь Ази болон Европын бараг бүх улс орон, газар нутгаас цуглуулах шаардлагатай. Хүннү гүрэн болон түүний задрал, бутралын түүхийг бичихэд ч гэсэн Ази, Европын олон орноос баримт, мэдээлэл цуглуулах ёстой. Монголын түүх бол энэ тэр тивд үүссэн, байдаг л нэг угсаатны түүх ер биш, шар арьстнууд дундаа ч гэсэн онцгой, сондгой, элдэв төөрөгдөлтөнд ч цөөн автсан, хүмүүнлэг чанараа ч бага гээсэн, хүн төрөлхтний дээд өвөг байж ч мэдэх нэн эртний үндэс, гарвал бүхий угсаатны түүх билээ.

Судлаач, профессор Д.Чулуунжав

А.Азбаярын аав: Хүүгийн минь толгой xүчтэй өвдөж, томографийн хариугаа хүлээж байна
А.Азбаярын аав: Хүүгийн минь толгой xүчтэй өвдөж, томографийн хариугаа хүлээж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​