fbpx Баян-Өлгий аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лаборатортой болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 3 секунд

Баян-Өлгий аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лаборатортой болно

Баян-Өлгий аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилгын суурь тавих үйл ажиллагааны нээлт боллоо. Үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын Төрийн Захиргааны удирадлагын газрын дарга У.Отгонбаяр, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нар оролцов.

 

Барилга, байгууламжийн он удаан жил орших эдэлгээний хугацаа, аюулгүй байдал, чанар, өнгө үзэмж нь тухайн барилгыг бүтээж бий болгоход хэрэглэсэн материалын чанар, шинж байдлаас шууд хамаардаг. Архитектор, инженерүүдийн тооцож гаргасан зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэх нөхцлийг тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг. Улсын Их Хурал, Засгийн газрийн зүгээс гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх ажлыг сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлсээр байна.

 

Тухайлбал Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын материалд тавих хяналтыг сайжруулах лабораторийн хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/13 тоот тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн хийц бүтээц, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг тогтоох, турших, дүгнэлт өгөх, барилгын төлөвлөлт, угсралт, ашиглалтын үе шатны чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн лабораторийн сүлжээг Нийслэл хот, 21 аймагт бий болгон ажиллуулах, тэдгээрийг боловсон хүчин багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангах…” гэж тусгасан байдаг.

 

Монгол орны нутаг дэвсгэрт  тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл манай улсад 1,3-2,1 дахин өссөн байна. Барилга, хот байгуулалтын яам нь 12 аймгийн хэмжээнд газар хөдлөлийн бичил мужлалын зураглал, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажлыг 2012-2017 оны хооронд Одон орон геофизикийн хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн. Уг судалгааны ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй 9 баллтай бүсэд оршиж байгаа юм.

 

Мөн өнгөрсөн онд аймаг, орон нутагт  хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10,5 хувь нь  ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь холбогдох байгууллагуудын хийсэн нэгдсэн үзлэг шалгалтаар тодорхойлогдсон.  Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай барилга нийслэлд 349, орон нутагт 702, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон нийслэлд 234, орон нутагт 221 барилга байна гэсэн судалгаа байгаа аж.

 

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд одоогийн байдлаар Өвөрхангай, Архангай, Хэнтий, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгуудын  барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлээд байна.

 

Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, техникийн стандарт шаардлагыг хангасан лабораторийг байгуулсанаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна хэмээн иргэд, салбарын эрдэмтэд, судлаачид сайшаан хүлээн авч байгаа юм.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: FACEBOOK ДЭЭР ГИБРИД ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН ХАРИЛЦАГЧ, ЖИЛИЙН 50 ХУВИЙН ХҮҮТЭЙ ТЭНЦЭХ ӨГӨӨЖ ХҮРТСЭН
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​