
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн удирдлагууд БНСУ-ын Дулааны шугам сүлжээний корпорацийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр тал:
- Хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Хуучин тоног, төхөөрөмж шинэчлэх
- Тархмал эс үүсвэр, газыг нэвтрүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, туршлага судлах
- Программ хангамж, цахимжуулалт
- Туршлага, технологийн солилцоо хийх
- Сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Мөн 2025 оны 11 сарын 25-нд Төв Ази, Хойд Европын орнуудын Олон Улсын Дулааны форумд оролцохоор боллоо.
