
Гренландыг Дани улсаас салгаж, АНУ-д нэгтгэх тухай яригдаж буй энэ үед Америкийн албаны хүмүүс тус арлын оршин суугчдад нэг удаагийн нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцжээ.
Энэ тухай нөхцөл байдлыг сайн мэдэх дөрвөн эх сурвалж ярьсан байна. Нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн мэдээллээр, нэг хүнд 10-100 мянган ам.доллар олгох асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой хэмжээ, олгох механизмыг тохиролцоогүй ажээ. Хэлэлцүүлэгт Цагаан ордны туслахууд оролцсон байна.