fbpx Хар тамхинд ганцхан удаа гэсэн сонголт байхгүй!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 12 секунд

Хар тамхинд ганцхан удаа гэсэн сонголт байхгүй!

Одоогоос хэдэн жилийн өмнө хар тамхи хүн бүрийн ярьдаг сэдэв биш боломжтой айлын хүүхдүүд л хэрэглэдэг гэх ойлголтой байв. Тэгвэл өнөө цагт энэ ойлголт үгүй болж нийгмийн аль ч давхаргын хүмүүс хэрэглэдэг болсон байна. Үүнд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд хар тамхины хэрэглээ 40 гаруй хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг. Хар тамхи хэрэглэсэн хүний зан ааш өөрчлөгдөж, хүнийг хайрлах сэтгэлгүй болж нэг үгээр хэлбэл зэрлэгшдэг байна. Үүнийг дагаж нийгэмд аюултай гэмт хэргийн тоо өсөх эрсдэлтэй. Хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгааг дараах мэдээллээс харж болно.

Тодруулбал, 2010-2013 онд 34 хүн, 2014 онд 21 хүнийг баривчлан шалгаж байсан бол 2015 онд 169 хүн хар тамхинд холбогджээ. 2016 онд 224 хүн, 2017 онд 429 хүн тус тус хар тамхинд холбогдсон гэх статистик мэдээлэл байна.

Энэ тоо өнгөрсөн оны байдлаар 1000 гаруй болж нэмэгджээ. Үүний 56 хувийг 25 хүртэлх насны хүмүүс эзэлж байгаа аж.

Монгол Улсад хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, чимээгүй тахал болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ид сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ яваа өсвөр үеийн залуучууд буюу 13-35 насныхан холбогдож байгааг албаныхан мэдээлж байгаа юм. Өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь цөөхөн хүн амтай манай улсад хөндөх асуудал болж, хэн бүхний сэтгэлийг түгшээж байна. Залуучууд эхэндээ сонирхож хэрэглэдэг ч нэг удаа хэрэглэсэн л бол хар тамхинд орох эхний алхам болж байгааг мэддэггүй байна. Тухайлбал, хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү мэдрэмжийг өгдөг гэнэ.

Тэгэхээр ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг байна.

Ингэж л өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог аж. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхэн эцэг, эхээ тоохоо байдаг аж. Бүрэн эмчлэгддэггүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хар тамхинд донтсоноор хүн өөрийгөө удирдаж чадахаа больж, бие организм нь цаанаасаа нэхэж эхэлдэг байна.

Өсвөр үеийнхэн хар тамхи хэрэглэх нь нэмэгдэж байгаад урлагийнхан болоод олны танил хүмүүсийн нөлөө их гэдгийг албаны эх сурвалжууд хэлдэг. Учир нь өсвөр насны хүүхдүүд тэдний уран бүтээлийг сонсч даган дуурайдаг. Энэ ч утгаараа хар тамхи хэрэглэж баригдсан хүүхдүүд өөрийн сонсдог уран бүтээлчийн нэрийг хэлж тэдний дуу, клип зэргээс харж хар тамхи татах сэдэл авсан гэж цагдаад мэдүүлдэг байна.

Угтаа урлагийнхан урлаг, соёлоор дамжуулж иргэдийг соён гэгээрүүлж, үлгэр дуурайл болох учиртай. Гэтэл сүүлийн үеийн уран бүтээлчдэд энэ соён гэгээрүүлэх, гоо сайхны хэм, хэмжээг мэдрүүлэх гэсэн ойлголт үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, нэр бүхий уран бүтээлч хар тамхи татаж баригдлаа гэх мэдээ чих дэлсдэг. Тэгвэл хийж буй уран бүтээл нь хар тамхи татах сэдэл өгсөн үгтэй, түүнийг сурталчилсан агуулга бүхий дүрстэй уран бүтээл хийсэн, ямар нэг байдлаар худалдаалсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 30-аад уран бүтээлч байгааг Хар тамхитай тэмцэх газраас мэдээлсэн. Мөн гадаадын улс оронд Монголын 40 орчим иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна.

Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 15-20 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Мөн Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Өсвөр насандаа яваа хүүхдүүд аливаа зүйлийн зөв бурууг ялгахад төдийлөн суралцаагүй. Өөрөө шийдвэр гаргах хэмжээнд боловсроогүй хэн нэгнийг даган дуурайх нас байдаг. Тиймээс хүүхэд хэн нэгэнд уруу татагдах, муу зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх асран хамгааглагчийн хараа хяналт маш чухал. Тухайлбал, хүүхэд нь тогтмол мөнгө нэхээд эхэлвэл мөнгөө юунд зарцуулж байна вэ гэдгийг нь анзаараад үзэхэд буруудахгүй л болов уу. Өмнө нь өдөрт хэдэн төгрөг хоол цайндаа зарцуулдаг байсан, одоо ямар шалтгаанаар тогтмол авдаг мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлээд байна вэ. Мөнгөний тоо хэмжээ нь өсч 100 мянган төгрөг рүү ороод эхэлвэл анхааралдаа авах ёстой аж.

Дараагийн шинж тэмдэг бол хүүхэд нь уур уцаартай болно. Хүнтэй харилцаж чадахаа болино. Ганцаардмал болно гэх мэтээр олон төрлийн шинж тэмдэг илэрдэг байна.

Энэ бол донтолтын эхний шатуудын шинж тэмдэг. Ер нь бол цаг завгүй гэж шалтаглахгүйгээр өдөр бүр хүүхдээ хаана юу хийж, хэнтэй уулзаж, хаашаа явж байгааг нь мэддэг, орой ирээд хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг эхчүүдийн хувььд хүүхдийнхээ анхан шатны өөрчлөлтийг богино хугацаанд мэдэрдэг. Харин зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэй харилцах харилцаа, хандлагандаа хайнга ханддаг учраас хэт хожуу үед нь буюу асуудал нэлээд хүндэрсэн үед нь мэдэх тоохиолдол ч бий. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг сануулж байна.

Атомын бөмбөгийн бүх хохирогчдын ар гэрт нөхөн олговор олгоно
Атомын бөмбөгийн бүх хохирогчдын ар гэрт нөхөн олговор олгоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​