fbpx А.Баттулга: Дэлхийн медалийн тавцанд зогсох мэдрэмж үнэхээр гайхалтай байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
6 минут 2 секунд

А.Баттулга: Дэлхийн медалийн тавцанд зогсох мэдрэмж үнэхээр гайхалтай байсан

Тамирчны ялалт амархан ирдэггүй. Тэдэнд жиндээ орохын төлөө балга ус ч амсахгүй үе бий. Зааланд урсгасан хөлс, олон жилийн хөдөлмөр, тууштай байдлын шагнал нь ялалт байдаг. Тэр тусмаа боксын спорт бол тэсвэр тэвчээр, хурд сэтгэл зүйн тулаан хосолсон онцгой төрөл юм. Энэ спортод Монголын залуу үеийн шинэ өнгө төрхийг тодорхойлж буй хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулгыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа.

Тэрээр 2025 онд Их Британийн Ливерпүүл хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэн, боксын спортын түүхийг нэгээр зузаалж, өөрийн амжилтаа ч бататгасан билээ. Мөн 2024 оны Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, аваргын алтан медаль зүүсэн нь түүний ур чадварыг баталсан том амжилт байв. Түүний рингэн дээрх онцлог нь хурд, мэдрэмж, тууштай дайчин өрсөлдөөн. Өрсөлдөгчийнхөө алдааг агшин зуур ашиглаж, довтолгоо хамгаалалтыг ухаалгаар хослуулдгаараа ялгардаг. Мөн ямар ч нөхцөлд тайван байдлаа хадгалж, төгсгөл хүртэл тэмцдэг сэтгэлзүй нь түүнийг хүчтэй тамирчин болгодог гэж мэргэжлийнхэн нь үнэлдэг. 20 гаруйхан настай түүний өмнө олон ринг, тулаан, амжилт хүлээж байна.

-“Ливерпүүл-2025” ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн аваргыг зорихдоо өөртөө ямар зорилго тавьсан бэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохдоо би өөртөө нэг л зорилго тавьсан. Тэр нь заавал медаль хүртэх байлаа. Тамирчин бүрийн мөрөөдөл дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгах шүү дээ. Энэ удаа зорилгодоо хүрч чадсан даа, баг хамт олон, намайг дэмждэг бүх хүмүүсийнхээ итгэлийг алдалгүйдээ баяртай байна.

-Хагас финалынхаа тулааны тухай ярихгүй юу?

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалд Японы тамир­чин Соукши Макинотай таарсан. Өмнө нь бид таарахад миний хамар бэртэлтэй байсан учраас тулалдаагүй. Харин дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Испанийн тамирчин Молино Салвадортай таарсан. Хүрэл медалийн төлөөх тулаан болохоор хамгийн хариуцлагатай мөч байсан. Өөрийгөө хурцалж байгаа бүх нөөцөө гаргахыг хичээсэн.

-Финалын шатанд Казахстаны туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдаж мөнгөн медаль хүртсэн. Ямар тактик төлөвлөгөөтэй өрсөлдсөн бэ?

-Өмнө бид хоёр тулалдаж байгаагүй. Тэмцээнд хамт оролцож байснаас нэг рингэд гарч үзээгүй. Нэлээд хөдөлгөөнтэй зайнаас ажилладаг, хурдтай боксчин. Тиймээс урагшаа дайрсан тактикаар тулалдъя гэж бодсон.

-Өрсөлдөөнтэй тулаануудын ард гарч Дэлхийн аваргын мөнгөн медалийн тавцанд зогсох үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн медалийн тавцанд зогсох мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өөртөө ч итгээгүй. Эх орноо төлөөлж, дэлхийн хэмжээнд амжилт гаргаснаа мэдрэх хамгийн гоё байсан. Тэр мэдрэмж надад цаашид илүү их хичээх итгэл, урам болсон. Мэдээж амжилтын ард багш дасгалжуулагчдын дэмжлэг үргэлж байдаг. Мөн гэр бүл, найз нөхөд, намайг дэмждэг олон хүмүүсийн итгэл, урам зориг бүхэн амжилтын үндэс юм.

-2024 оны онд Английн Шеффильд хотод зохион байгуулагдсан боксын дэлхийн цомын тэмцээнд оролцож өрсөлдөөнтэй гурван тулааны ард гарсан. Тэр тэмцээний хамгийн хүнд тулаан аль нь байв?

-Хамгийн хүнд тулаан нь финалын шат байсан. Финалд дэлхийн цомын тэмцээн болж буй улсынх нь буюу Английн тамирчинтай таарсан. Тиймээс тэр тулаанд илүү их ач холбогдол өгсөн. Өөрийгөө хурцалж илүү их хичээж тоглосон. Тулааны үеэр тайван байж, өөрийн тактикаа алдахгүй гаргахыг зорьсон.

-Тамирчин хүний ялалт амархан олддоггүй. Ялалт болон ялагдал өөрт минь юуг илүү ихээр ойлгуулж, мэдрүүлдэг вэ?

-Би ер нь ялалт, ялагдал хоёрыг аль алиныг нь даруухнаар хүлээж авахыг хичээдэг. Бас туршлага гэж боддог.

-Тэмцээний өмнө болон рингт гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Тэмцээний өмнө би хамгийн түрүүнд өөрийгөө тайван байлгахыг хичээдэг. Хэт их зүйл бодохгүй, зөвхөн тулаандаа төвлөрнө. Рингэнд гарах мөчид “Би ялах ёстой” гэж боддог.

-Боксын спортын хамгийн сайхан, бахархалтай зүйл вэ?

-Боксын спортын хамгийн сайхан зүйл нь хүнийг төлөвшүүлж чаддаг. Сахилга бат, тэвчээр, хүлээцтэй байдлыг тамирчинд суулгадаг. Өдөр бүрийн бэлтгэл нь хүнийг өөрийгөө ялах том чадвар болдог.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Олимп болон Азийн аваргаас медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг. Мөн сонирхогчдын боксын бүх тэмцээнээс медаль хүртэх зорилготой. Дараа нь өөрийгөө шинэ шатанд сорьж, мэргэжлийн бокст тулалдах мөрөөдөлтэй.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Баярхүү: Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!
Д.Баярхүү: Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​